Наадам дөхөхөөр хэн улсын цолтон болох вэ гэдэг яриа сонирхолтой байдаг. Нэгэнт бөхийн замыг сонгож, хоёргүй сэтгэлээр зүтгэж, бэлтгэл сургуулилалтаа хийж буй тамирчин хүний хувьд оргил дээр нь гарахыг хүсдэг нь мэдээж. Гэхдээ хүссэн, шунасан бүр нь улсын цолтон болж чадахгүй. Зарим нь 20 ч хүрээгүй насандаа улсын цолтон болж байхад зарим нь насаараа зүтгээд ч тавын давааг гэтэлж чадаагүй байх тохиол олон. Тэгвэл өнөө жил хаанахын хэн гэдэг бөх улсын наадмын босго өндөр тавын давааг гэтлэх магадлалтай вэ гэх таамгийг дэвжүүлж байна.
АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН Н.ӨСӨХБАЯР
Сүхбаатар нутгаас улсын цолтон төрөөгүй багагүй хугацаа өнгөрчээ. Хамгийн сүүлд 2018 онд Ардын хувьсгалын 97 жилийн ойгоор Сүхбаатарын Асгат сумын харьяат Б.Батжаргал тав давж, улсын начин цолны болзол хангаж байв. Тэгвэл энэ жил аймгийн хурц арслан Б.Өсөхбаярыг улсын начин болж, тасраад буй буухиаг үргэлжлүүлнэ гэж нутгийн зон олон нь харж байна. Угтаа өнгөрсөн жил их л найдвар тавьж байсан боловч хоёрын даваанд бүдэрсэн түүхтэй.
Арга ч үгүй Н.Өсөхбаяр заал танхимын барилдаанд онцгой сайн барилдаж байсан. Энэ жил ч тун сайн барилдаж, формоо хадгалж байгаа. Түүнийг энэ жил дахин доор давна унахгүй байх гэж бөх сонирхогчид хүлээж байна. Заал танхимд барилддаг шигээ барилдвал ч түүнийг энэ жил начнаар тогтохгүй том цолонд хүрнэ гэж харж байна.
АЙМГИЙН ХУРЦ БАДРАНГУЙ АРСЛАН Э.МӨНХБААТАР
Бүх цэргийн наадамд өнгөтэй сайхан барилдаж түрүүлсэн Э.Мөнхбаатар энэ жил л нутгийн зон олон, говь нутгийн ард түмнээ баярлуулах шинжтэй. Нэг хэсэг заал танхимын шуугиулж, эр бяр, ид хаваа гайхуулж байсан түүнийг бэртэл гэмтэл тойроогүй дайрсан. Үүний улмаас ч барилдах нь багасч, эрүүл мэнддээ ихээхэн анхаарав. Тэгвэл бэртэл гэмтэл ч илааршсан гэдгээ харуулж, тогмтол сайн барилдсаар бүх цэргийн наадамд түрүүлж, "бадрангуй" чимэг нэмсэн. Ингэснээрээ бүх аймаг, цэргийн цолтнуудын манлайд зогсоно гэхээр наадмын даваанд ч ихээхэн давуу тал авчрах учиртай.
Э.Мөнхбаатар арслан өнгөрсөн жил дөрвийн даваанд улсын харцага Э.Ууганбаярт өвдөг шороодсон билээ.
АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН Д.АЛТАНЦООЖ
Энэ жил улсын арслан Э.Оюунболд наадамд зодоглох учир Хэнтий нутгийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ хүч үзэх нь тодорхой болсон. Нутгийн бөхчүүдэд нь ч энэ нь нөмөр нөөлөгтэй, түшигтэй байх нь гарцаагүй.
Д.Алтанцоожийг Хан Хэнтий нутгаас тодрох дараагийн улсын цолтон гэж сүүлийн жилүүдэд ярих нь ихэсч, тааварт оруулдаг. Намраас хойших гаргасан амжилт, зодоглосон барилдааныг нь харвал яахын аргагүй улсын цолонд тулаад ирчихсэн бөх. Өнгөрсөн жил ч цолоо баталчихсан. Энэ жил анх удаагаа хурц арслан гэж цоллуулан төрийн наадамдаа зодоглох гэж байгаа.
АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН Н.АМГАЛАНБААТАР
2000-аад оныхон буюу шинэ мянганыхан бөхийн өнгийг тодорхойлоод эхэлчихсэн. Үүний тод нэгэн төлөөлөгч нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Н.Амгаланбаатар билээ. 2003 онд мэндэлсэн тэрбээр 2023, 2024 онуудад аймгийнхаа баяр наадамд дараалан түрүүлж, цолоо батлаад амжсан нэгэн. Энэ жил ч өнгөтэй байгаагаа харуулж, өргөөний анхны түрүүгээ хүртэж, хавраас хойш барилдаан алгасахгүй тогтмол сайн барилдсан. Үүнийгээ ч энэ наадмаар харуулж, үеийнхэн дундаасаа ээлжит улсын цолтон болохыг үгүйсгэхгүй.
ӨНГӨРСӨН ЖИЛИЙН ДУТУУГ ЭНЭ ЖИЛ
Өнгөрсөн жилийн наадмын тавын даваанд аймгийн арслан цолтой 17 бөх зодоглож, үүнээс долоо нь тав давсан түүхтэй. Тавын давааны дүйцэнд нэрээ бичүүлж, зодоглосон ч заяа дутсан арван бөх дотор бөх сонирхогчдын олон жил харж байгаа хэд хэдэн бөх байсан. Тэдний тэргүүнд цэргийн арслан Г.Жамбалдорж орно. Наадмын дэвжээний хахир хатууг мэдэрч, нулимс дуслуулж байсан тэрбээр өнгөрсөн жил гурван бөхөөс ам авахдаа алдсан гэж зарим нь хэлдэг. Ховдын Г.Дармаажанцанг амласан ч давалгүй бүдэрсэн. Харин энэ жил Хүрээмаралын хүүг улсын цолтон болоосой гэж монголчууд хүсч байгаа нь дамжиггүй.
Г.Дармаажанцан 24 насандаа улсын начин цол хүртэж, даага хөтөлсөн билээ.
Мөн Ховдын Ц.Төмөрцоож өнгөрсөн жил тавын даваанд тунаж, Увсын Л.Энхсаруулд өвдөг шороодсон. Хэзээнээсээ сайн барилдаж, жил бүр л улсын цолтны тааварт явдаг Ц.Төмөрцоожийг энэ жил дутуугаа гүйцээх бөхчүүдийн тоонд оруулж байна.
Ховд дэвжээний бөхчүүд ч өнгөрсөн жил олноороо тавын даваанд боссон. Ц.Төмөрцоожоос гадна Г.Хишигбат, Д.Бадамгарав, Ц.Адъяа тэргүүтэй бөхчүүд дөрөв давсан гэдгийг дурдах хэрэгтэй. Ингээд харахаар энэ жил ч Ховдоос шинэхэн улсын цолтон төрөх магадлал өндөр. Түүнчлэн Ховдоос М.Баяржавхланг мартаж үл болно. Залуугаараа цойлж, аймгийн арслан цол хүртсэн түүнийг том бөх болно гэж итгэж, хүлээдэг хүн олон.
Өнгөрсөн жилийн бас нэгэн тод өнгө нь Хөвсгөлийн П.Хүрэлбаатар байлаа. Хэдий тавын даваанд Э.Ууганбаяр харцагад өвдөг шороодсон ч түүний даваа бүрийн барилдаан олны анхаарлыг татаж байв. Энэ жил ч урамтай сайхан барилдаж, дэмжигч олноо баярлуулна.
САНАСАНДАА ХҮРЭЭСЭЙ
Олон жил улсын цолтны тааварт яваа бөхчүүд бий. Цол нь багадаад, бяр нь тэгширсэн нутаг нутгийн бөхчүүд л жил бүр ганзага хоосон, уйтай гэрийн зүг харьдаг. Тэднийг санасандаа хүрээсэй гэж харагчид олон. Харин өнгөрсөн жил Т.Сайханжаргал, Т.Довчинсэмбээ, Д.Төрболд тэргүүтэй олон жил зүлэг ногоон дэвжээнээ үнэнч явсан бөхчүүд улсын цолтны эгнээнд нэгдэж, үеийнхэндээ урам хайрласан гэхэд хилсдэхгүй. Харимал үедээ улсын цолны өндөр даваанд идэр хүчтэнүүдтэй, том цолтой бөхчүүдтэй хүч үзнэ гэдэг амар ажил биш дэг. Энэ жил аймгийн хурц арслан М.Еркебулан, У.Береке, О.Наранбаатар, Ц.Мөнхбаяр аймгийн арслан П.Өсөхбаатар, С.Цогтбаатар, Г.Ганбаатар тэргүүтэй бөхчүүдийг улсын цолонд хүрэхийг үгүйсгэхгүй.
Улсын цол хичээсэн, хөдөлмөрлөсөн бүхэнд ирдэг гэвэл бас үгүй. Тэр өдрийн аз, ёндоо гэж бий.
Бөхийн өлгий болсон нутгийн бөхчүүд улсын цолтны эгнээнд орж ирэх нь баараггүй. Архангайгаас л гэхэд Б.Батсайхан, О.Баярбаасан, Б.Шаравдорж, цэргийн заан Ө.Батсуурь нарын нэрс яригдана. Тэгвэл Увсаас аймгийн арслан Г.Цоггэрэл, Э.Мөнх-Эрдэнэ, Б.Өсөхбаяр аймгийн заан Т.Батсүрэн тэргүүтэй сайчууд багтана. Өвөрхангайн Их Монголын хүчтэн дэвжээнээс цэргийн арслан Б.Өлзийсайхан, аймгийн арслан М.Гантулга нар яригдана.
Газар газрын хүчтэнүүдээс Хөвсгөлийн Э.Баасанжав, Сэлэнгийн Х.Наранбаяр, Баянхонгорын Ч.Алтангэрэл, Өмнөговийн Т.Төгсдөлгөөн, Говь-Алтайн Я.Бумбаяр, Булганы Н.Намнансүрэн, Дорноговийн Б.Бадрал, өнгөрсөн цагаан сарын барилдааны гол шуугианы эзэн Хэнтийн Ш.Отгонтөгс, Төвийн П.Эрхэмжаргал гээд шижигнэсэн залуучууд бий.
Нэргүй 2025-07-01 81.9.119.227
!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – Sexy24.mom
Зочин 2025-07-01 103.212.119.36
Ээ зайлуул гэж, улсын цолны мөрөөсөл болсон хэдэн Аа нэг сэтгүүлч хөлсөлсөн юм шиг, нөгөөх нь бичих гэж, хольж хутгаад, өөрийнхөө сонирхлыг завсраар нь шургуулаад утгагүй хөгийн юм болгоод хаячихаж дээ
Нэргүй 2025-07-01 66.181.188.81
Жамбалдорж өнгөрсөн жил Допинг д унасан энэ жил шийтгэлтэй барилдахгүй Хэдэн жилээр хассан бол зайлуул
Нэргүй 2025-07-01 202.5.202.36
Ер нь бол эхний 4 цолоо ахиулна… Нөгөө муу Суурь чинь л нохойттож явууд түрүүлэх байхдоо хө.
Зочин 2025-07-01 103.212.119.36
Найрааны мөнгөө босгож чадсан нь эсвэл допингныхоо дозыг тохируулж чадсан нь л малгайныхаа тэмдгийг дугуйруулна ш дээ, начны найрааны ханш тэрбум даваад алга болсон гэж дуулдсан
иргэн 2025-07-01 202.126.88.182
Мөнгөтэй, нутгийн нэгнээр амлуулж чадсан нь начин болно.
Зочин 2025-07-01 103.212.119.20
Өсөхбаяр ноднин цэргийн наадмаар Цэрэннямд хэвтээд аз нь үхсэн. 5 тунаад унана. Ванга шиг хэлье.
Нэргүй 2025-07-01 43.242.242.59
Эхний 4 бөх ч яалт ч үгүй цолонд хүрэх бөхчүүд мөн. Гэхдээ аймгийн арслан цолтой бөхчүүд маань улсын цолтой бөхчүүдээс айлгүй сайхан барилддаг болжээ.Уран сайхан үзүүштэй барилдааныг үзүүлж наадамчдаа баярлуулахыг хүсье.
Бадарч тахар 2025-07-01 66.181.182.223
Батмагнай түрүүлж магадгүй ! түүнийг Хангай л зогсоож чадна өөр хүн байхгүй ! Орхонбаяр амаа зөв авбал үзүүрт үлдэнэ ! Эцэст нь Батсуурь Хангай хоёрын нэг нь хэр хор найруулахаас хамаг юм хамаарна !