УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2025.06.30/ хуралдаанаар П.Сайнзориг нарын есөн гишүүний өргөн мэдүүлсэн Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцээд “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, дэмжлээ.
Спортын төрөлд онцгой амжилт гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын харьяат болгох зохицуулалтыг төсөлд тусгаад байгаа юм. Энэхүү хууль батлагдсан нөхцөлд Монгол Улсын иргэдийн спортод хандах хандлагыг сайжруулан, залуучуудын дунд идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжихэд эерэг нөлөө үзүүлэхээс гадна үндэсний бахархал, эв нэгдлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж буй.
Хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-Хуулийн төслийнхөө хууль зүйн хэрэгцээ шаардлагыг танилцуулаач. Гадаадын баахан тамирчин Монгол Улсын харьяат болъё гээд хүсэлт ирүүлээд байгаа юм уу. Сүүлийн үед багийн спортын төрлөөр легионер тамирчид их орж ирдэг болсон. Магадгүй Монголын нэрийн өмнөөс зарим нэг тамирчин оролцож, амжилт гаргадаг болсон. Гадаадын тамирчид Монгол Улсын иргэн болох хүсэлт ирээд хуульд өөрчлөлт оруулахаар болов уу. Хэчнээн олимпийн төрлөөр амжилт гаргасан гадаадын тамирчин Монгол Улсын иргэн болохоор саналаа өгөв?
УИХ-ын гишүүн /хуулийн төслийг санаачлагч/ П.Сайнзориг:
-Манайх өмнө нь гадаад улсын иргэнийг өөрийн нэр дээр олимпод оролцуулж байсан тохиолдол бий. Тодруулбал, жудо бөхийн спортоор Саид Моллай гээд тамирчин 2020 оны олимпод Монгол Улсыг төлөөлөн оролцож мөнгөн медаль авч байсан. Хоккейн төрлөөр гадаадын иргэн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын тэмцээнд орлцож байгаа практик бий.
Бид нэр бүхий 20-иод спортын холбоодын удирдлагатай хэлэлцүүлэг хийсэн. Хууль эрх зүйн хувьд боломж нээгдвэл бэлдэж амжаагүй, багийн спортын төрөл дээр тодорхой багийн нэг хэсэг болгоод аваад явах ур чадвартай тоглогчийг Монгол Улсын нэр дээр оролцуулах, яриа хэлцэл хийх бололцоо байна гэж үзэж байгаа. Тийм учраас спортыг дэмжье, илүү их багийн спортын төрлийг дэмжихэд хууль эрх зүйн зохицуулалт чухал байж болох юм. Сагсан бөмбөгийн 5:5 байдаг юм уу, хөлбөмбөгийн спорт дээр яригдаж байгаа зүйл байдаг юм билээ гэх хариулт өглөө.
Г.ХОРОЛ
3,600.44




















































Холбоотой мэдээ