Талбайн хаад: NBA-ийн өнгөрсөн улирлын 5 шилдэг тоглогч

Талбайн хаад: NBA-ийн өнгөрсөн улирлын 5 шилдэг тоглогч

Талбайн хаад: NBA-ийн өнгөрсөн улирлын 5 шилдэг тоглогч

NBA-ийн улирал өндөрлөөд удаагүй байгаа энэ үед өнгөрсөн улирлын шилдэг тоглогчдыг дурсаж, бэлгэдлийн багт багтсан тамирчдыг танилцуулж байна.


НИКОЛА ЙОКИЧ (ДЕНВЕР НАГГЕТС)

Түүний фэнүүдийн үзэж байгаагаар “Жокер” сүүлийн таван улирал дараалан MVP байх ёстой байсан аж. Ердөө гурвыг авсан нь шударга бус санагддаг гэнэ. Түүний талаар ийм маргаан үүсч байгаа нь төвийн тоглогч гэхэд гайхалтай түвшинд хүрсний нотолгоо. Тийм ээ, Йокич ердөө ганцхан удаа Наггетсыг аваргын цомд хөтөлсөн ч энэ нь түүнийг буруутгах шалтгаан биш. Харин багийн удирдлага хариуцлага хүлээх ёстой. Тэрбээр 1984 оноос хойших MVP-нууд дундаас замналынх нь эхний 10 жилд нэг ч багийн хамтрагч нь бүх одод болж байгаагүй цор ганцын тамирчин.

Никола бол жинхэнэ сагсан бөмбөгийн суутан. Тэр зөвхөн оноо аваад зогсохгүй, Денверийн довтолгоог бүхэлд нь удирддаг. Түүний дамжуулалтууд урлагийн бүтээл мэт гэмээр, талбайг харах чадвар нь үнэхээр гайхалтай.

ЯННИС АНТЕТОКУМПО (МИЛУОКИ БАКС)

“Грек мангас” хэмээн алдаршсан тэрбээр хэзээ ч зогсохгүй хүчирхэг нэгэн. Түүний хүч чадал, биеийн онцлог зэрэг нь довтолгооны үед гол давуу тал нь болдог. Яннис бол зөвхөн оноо авагч биш, мөн хамгаалалтанд ч гайхалтай. Урт гар, өндөр нуруутай түүнд өрсөлдөгчийнхөө шидэлтийг хаах нь энгийн ажил.

Тэрбээр карьертаа хоёр номерын байрлалаас бусад бүх байрлалд тоглож үзсэн нь гайхамшигтай хэрэг. Сүүлд баг нь плей-оффт шалгарсан ч эхний шатанд хожигдсоноос хойш грек тоглогч анх удаа клубээ солих талаар бодож эхэлсэн гэх мэдээ гарчээ.

ШЭЙ ГИЛЖЕС-АЛЕКСАНДЕР (ОКЛАХОМА СИТИ ТАНДЕР)

Тандер багийн канад хамгаалагч Шэй гайхалтай хөгжиж буй гэдгээ харуулж, өнгөрсөн улирлын MVP болж, баг нь 68 хожил авсан. Шэй гурав дахь улиралдаа дараалан 30-аас дээш оноо дунджилж, шийдвэрлэх мөчүүдэд сэтгэл хөдлөлөө барьж чаддаг жинхэнэ лидер болсон.

Өрсөлдөгч багийн фэнүүд нь түүнийг “чөлөөт шидэлтээр л амь зогоодог” гэдэг ч Шэй бол Жэймс Харден, Лука Дончич нар шиг жүжиглэлт ихтэй бусад тоглогчдоос ялгаатай нь шүүгчидтэй бага маргалддаг.

ЖЭЙСОН ТЭЙТУМ (БОСТОН СЕЛТИКС)

Өнгөрсөн жил Бостонтойгоо хамт аваргын цом, мөн Парисын олимпод шигшээтэйгээ алтан медаль авсан ч Жэйсон шүүмжлэлд их өртсөн. Учир нь тэрбээр Парис дахь "Мөрөөдлийн баг"-ийн сэлгээний тоглогч байсан бөгөөд мөн финалын MVP шагнал авч чадаагүй.

Тэйтум ч үзэн ядагч, шүүмжлэгчдэд гайхалтай хариу барьсан нь дахин нэг гайхалтай улирлыг өнгөрүүлсэн нь байв. Бостоны олон талт довтлогчийн хувьд гурван онооны шидэлт, дамжуулалт, уналттай шидэлт гээд бүх зүйлийг хийж чадна. Тэр бол мөн сайн хамгаалагч. Жэйсон улирал бүр тогтмол тоглолтоороо багаа удирддаг болсон ч харамсалтай нь плей-оффын үеэр бэртэл авч, дараагийн улирлыг бүхэлд нь өнжиж магадгүй болжээ.

ДОНОВАН МИТЧЕЛЛ (КЛИВЛЕНД КАВАЛЬЕРС)

Кавалерс багийн “Spida” бол Дорнод бүсийн шилдэг багийн гол тоглогч. Тэрбээр алсын зайнаас ч, будагтай талбайгаас ч оноо авч чаддаг авьяаслаг нэгэн. Митчелл эгзэгтэй мөчид санаачлагыг өөртөө авч, тоглолтын хувь заяаг шийддэг.

Хэдий Индианагийн эсрэг цувралд ялагдсан ч тэрбээр 35 оноо дунджилж байжээ. Хэрэв 28 настай хамгаалагч энэ эрчээ хадгалбал удахгүй гарцаагүй аваргын цом хүртэнэ хэмээн "1xBet Монголоос" таамаглаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-30 103.229.122.173

Цахим мөрийг хорьсон хууль өнөөдрөөс хэрэгжиж байгаа шүү , мөнгө олох гэж гэмгүй хүмүүсийн нулимасыг барах хэрэггүй нюсээ

Avatar

Нэргүй 2025-06-30 81.9.119.228

!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-06-30 202.9.40.201

Оросоос гурил их хэмжээгэар оруулж ирээ 1500 төгрөгөөр борлуулах боломжтой улс оронд тустай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж