"Өдөрт 5 онгоц дүүрэн БНСУ-ын жуулчин Монголд ирж байна"

"Өдөрт 5 онгоц дүүрэн БНСУ-ын жуулчин Монголд ирж байна"

"Өдөрт 5 онгоц дүүрэн БНСУ-ын жуулчин Монголд ирж байна"

Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал М.Нарангэрэлтэй ярилцлаа.


-Хотын гудамжаар алхахад цөөнгүй гадаад жуулчинтай таарч байна. Иргэдийн зүгээс "Энэ жил Монгол орныг зорин ирэх жуулчдын тоо эрс нэмэгдсэн байна" гэдгийг хэлж байна. Салбар дахь мэргэжлийн холбоон дээр ямар тоон статистик байна вэ?

-Энэ оны зургадугаар сарын 26-ны байдлаар Монгол Улсад 329, 042 гадаад жуулчин ирсэн байна. Энэ тоон үзүүлэлт нь өмнөх оны мөн үеийнхээс 24 хувийн өсөлтийг харуулж байна. Анх удаа өнгөрсөн зургадугаар сард 87 мянган жуулчин хүлээн авлаа. Өдөрт дунджаар 2700-3500 орчим гадаад жуулчин Монгол Улсын хилээр орж ирж байна. Бид энэ тоон статистикийг Хил хамгаалах ерөнхий газраас өдөр бүр авдаг. Хил хамгаалах ерөнхий газар нь гадаад жуулчдын зорилгыг ангилж, Монгол Улсад байнгын оршин суух, албан хэргээр ирэх, суралцах гэсэн гурван төрлийн визний мэдүүлгээс бусдыг нь аялал жуулчлалын зорилгоор ирж байна гэж авч үздэг. Учир нь Монголд бизнес уулзалтад оролцсон ч гэсэн зочид буудалд байрлаж, үйлчилгээ авдаг. Тиймээс энэ тоо гадаад жуулчдын тоон дээр баттай ордог. Мөн хилийн боомтуудын мэдээллийг маш дэлгэрэнгүй авдаг. Өмнө нь бид долоо хоногт 12 нислэг авдаг байсан бол 2024 оноос эхлэн өдөрт 12-15 нислэг хүлээн авдаг болсон. Энэ бол гадаад жуулчдын тоог нотолж байгаа нэг үзүүлэлт.

Жишээлбэл, нэг өдөрт 1000 гаруй жуулчин Өмнөд Солонгос улсаас ирж байна.

Монгол Улс нь ОХУ болон БНХАУ-тай хиллэдэг учраас авто замын боомтоор жуулчид бас орж ирдэг бол БНСУ-ын жуулчид зөвхөн "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлын хилийн бүсээр орж ирдэг. Ойролцоогоор таван онгоц дүүрэн Өмнөд Солонгосын жуулчин Монголыг зорин ирж байна. Үүний дараагаар БНХАУ, ОХУ орж байга бол дараагаар нь Япон, АНУ, Герман, Франц, Австрали, Их Британи, Беларусь, Турк улсын жуулчид олноор ирэх хандлагатай байна. Энэ оны бүтцийг харахад, Монгол Улс зөвхөн Азийн орны жуулчин гэлтгүй Европын орнуудад маркетингийн үйл ажиллагаагаа жигд, идэвхтэй явуулсны үр дүн юм.

-Эдгээр орнуудаас гадна өмнө нь Монгол Улсад огт ирж байгаагүй дэлхийн бусад орны гадаад жуулчин хэр бүртгэгддэг вэ?

-Дэлхийн бусад орноос нэг жуулчин ирэх тохиолдол ч бий. Монгол Улс эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр дэлхий дахинаа танигдаж байгаагийн илрэл. Зарим жуулчид олон улсын байгууллагын шугамаар анх удаа Монголыг зорин ирэх магадлалтай. Монгол Улс тухайн улс оронд гадаад харилцааны хамтын үйл ажиллагааны янз бүрийн хурал зөвлөгөөн зохион байгуулах, төрийн өндөр дээд айлчлал, уулзалтыг зохион байгуулж байгаатай холбоотойгоор Арабын улс, Африкын орнуудаас жуулчин ирдэг.

-Монгол Улс 2024 онд анх удаа 808 мянган жуулчин хүлээн авсан. Харин энэ жил нэг сая жуулчин хүлээн авах зорилгыг тавиад буй. Энэ зорилтод хүрэх боломжтой гэж харж байна уу?

-Бид өнгөрсөн жил нэг сая гадаад жуулчин хүлээн авах үйл ажиллагаанаас нэг хэсэг хөтөлбөрөө хэрэгжүүлж чадаагүй. Тэр нь хил орчмын аялал жуулчлал юм. Учир нь өнгөрсөн жил Монголд УИХ-ын ээлжит сонгууль болж, энэ чиглэлийн аялал жуулчлалыг идэвхжүүлэх гэрээ хэлцлүүдийг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргахад улстөржүүлж эхэлсэн. Нэр бүхий УИХ-ын гишүүн "Монгол Улсад олон тооны хятад иргэдийг оруулж ирэх гэж байна" гэдэг шуумыг тараасан. Бид хоёр улсын хил хооронд зорчих үнэмлэх гэж байдаг. Монголчууд ч гэсэн цагаан хуудсаар Алтанбулаг хилийн боомтоор гардаг шүү дээ. Заавал гадаад паспорт шаардахгүй гэсэн үг.

Хятадын хил орчимд байгаа иргэдийг Монголд 1-7 өдөр худалдан авалт хийж, үндэсний бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилгоор үйл ажиллагаа зохион байгуулахаар ярьсан юм.

БНХАУ-ын Хянган аймаг дээр гэхэд, хил орчмын аялал жуулчлалд оролцвол 500 юанийн ваучер олгодог. Бид энэ мөнгөнд нь таарсан аяллын хөтөлбөрийг боловсруулж, хилийн бүс нутгуудад наадам, эвент зохион байгуулахаар төлөвлөж байсан. Энэ талаар хоёр улсын Засгийн газар нэг жил гаруй хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яам болон Гадаад харилцааны яам, Хил хамгаалах ерөнхий газар, Байгаль орчин, уур амьсгалын яам гээд тал талын оролцогчид ярилцаж тохирсон. Гэтэл говийн бүсэд нэр дэвшсэн улстөрчдөөс болоод энэ төлөвлөгөө зогссон. Хэрвээ энэ зогсоогүй байсан бол өнгөрсөн жил нэг сая жуулчин хүлээж авах байсан. Хил орчмын 6-7 боомтоор гадаад жуулчин хүлээн авах бүрэн боломжтой. Салбарын шинэ сайдтай энэ асуудлаар хандаж "Эхний ээлжид хил орчмын аялал жуулчлалыг долоо, найм, ес, 10 дугаар сард явуулмаар байна" гэдэг хүсэлтийг тавьсан.

-Аялал жуулчлалын салбар сэргэж байгаа гэдгийг тоон статистикаар онцоллоо. Гэтэл хэд тоонд анхаарч, чанар болон үйлчилгээгээ орхигдуулаад байна уу?

-Аялал жуулчлалын үйлчилгээний чанарын асуудал хурцаар яригдаж байгаа. "Монголд зочлох" жилийн хүрээнд эхний хоёр жил олон улсад зар сурталчилгаагаа илүүтэй анхаарч, хийлээ. Дэлхийд Монгол гэдэг улс байдаг юм байна. Тийшээ аялах сэдлийг төрүүлэхэд нэлээд хүч хаясан нь үнэн. Ингээд ирсэн чинь гадаад жуулчдын тоо эрс нэмэгдэж, цар тахлын дараа аж ахуйн нэгжүүд эдийн засгийн сэргэлтээ бүрэн авч чадаагүй байсан. Техник тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт, орчноо сайжруулах, алдсан хүний нөөцөө сургахад маш их цагийг зарцуулж байна.

Үүнээс гадна улирлын чанартай салбар гэдгээрээ тууштай ажиллах ажлын байр, тогтмол хүний нөөцтэй болж чадахгүй байна. Шинэ ажилчидтай болсноорэнэ салбарын үйлчилгээ болон чанарын асуудал доголдож эхэлсэн.

Олон улсын туршлагыг харахад, улсаас маш их хөрөнгө оруулалтыг энэ салбартаа зарцуулж, аж ахуйн нэгжүүдээ олон жил татвараас чөлөөлж байж том бүтээн байгуулалт бий болдог. Гэтэл Монгол Улс масс туризмд зориулсан аялал жуулчлалын салбартай орон биш. Хүн ам нь гуравхан сая. Ийм улсад масс туризмд ажиллах хүний нөөц ч байхгүй. Хоёрт, жуулчны зорин очих газар нэг нэгнээсээ алслагдмал зайтай байрладаг. Тэгэхээр бид одоо байгаа жуулчны баазуудынхаа чанар, үйлчилгээний хүртээмжийг сайжруулж байж, хүмүүсийн сэтгэл ханамжийг өндөр болгоно. Хүний нөөц дээрээ айлтгүй болох хэрэгтэй. Ингэхийн тулд гадаадаас ажиллах хүч авах квот дээр аялал жуулчлалын салбар хүчтэй орж ирж байгаа. Жишээлбэл, "Улаанбаатар" зочид буудал гадаадын үйлчилгээний ажилтнуудыг авч ажиллуулдаг. Гэнэтийн их хэмжээний урсгал дотор салбарын бэлтгэгдээгүй хүний нөөц барьц алдана. Аялал жуулчлалын оргил үе болох долдугаар сард гэхэд дотоодын аялагчдадаа үйлчилж буй салбарын нөхцөл байдал яаж доройтдог билээ. Энэ бүхэн дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогогүй байгааг харуулж байна. Цаашдаа дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх нь зүйтэй.

-Гадаад жуулчдын ихэнх нь улсын баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг үзэх сонирхолтой байдаг. Гэтэл Төв цэнгэлдэх хүрээлэнгийн багтаамжаас шалтгаалан нэг компанид 10-20 тасалбар олгож байна гэдгийг салбарынхан хэлдэг. Энэ жил хэчнээн жуулчин наадам үзэх бол?

-Монгол орныг өнгөрсөн 30 жил сурталчлахдаа хамгийн сайхан улиралд буюу зуны дэлгэр цагт зочлон ирэхийг урьдаг. Энэ цаг үеийн хамгийн том бөгөөд үзүүштэй том арга хэмжээ нь улсын баяр наадам байсан. Соёлын яам "Нүүдэлчин" фестивалийг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ фестиваль нь наадмыг зорин ирэх гадаад жуулчдын тоог хувааж, ачааллыг сааруулах зорилготой. Нийслэлийн аялал жуулчлалын газраас энэ жил анх удаа нийслэлийн иргэдийн баярыг "Даншиг хүрээ цам" наадамтай нэгтгэн зургадугаар сард зохион байгууллаа.

Гурван том эвентийг улсын наадмын хэмжээнд зохион байгуулж чадвал сонирхон ирэх гадаад жуулчдын тоо эрс нэмэгдэнэ.

Энэ туршилтыг бид өмнө нь "Бүргэдийн баяр" дээр туршиж үзсэн. Ганцхан Баян-Өлгий аймагт зохион байгуулдаг баярыг аяллын компаниуд долоо долоо хоногийн зайтайгаар ойролцоох сумдуудад зохион байгуулж эхэлсэн. Тэгэхэд, тухайн баярыг зорин ирэх жуулчид бүтэн сарын хугацаанд зорин ирж, нислэг нь хүртээмжтэй болж, аймгийн эдийн засагт эерэг нөлөөллийг авч ирж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
8
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Үү 2025-07-01 59.153.115.173

Энэ хүүхэн юуч мэддэггүй юм бн. Солонгосчууд Миатаар биш өөрийн онгоцоор ирдэг. Монголд монголын буудалд буухгүй, Монголд байгаа олон Солонгос буудалд бууна. ийм Солонгос эзэнтэй буудлууд хот хөдөөгүй болсон. хөдөө явахад Солонгосууд өөрсдөө унаагаар хүргэнэ. Ийм сүлжээ үүсээд удаж бн. Монголд ашигтай юм алга Солонгосын мөнгө эргээд Солонгос руу гаа гарна. үүнийг мэдэхгүй 5 онгоц дүүрэн гээд малийж бгаа хүмүүс бхд манайд ашигтай аялал жуулчлал алга

Avatar

Irgen 2025-07-01 202.55.188.35

solongoschid mgl d ired yu hugjih yum be tamine mglor togolod muulaad ywah blguide tuunees oor mglor yhaw dee mglchudiig hilere orulahgui uursuddu bol mgliin hileer togolod l garan shde tamine

Avatar

Нэргүй 2025-07-01 81.9.119.227

) Халуун охид таныг хүлээж байна – Sexy24.mom

Avatar

Зочин 2025-07-01 59.153.112.60

Хаана баалгаж шээлгэх гэж байгаа юм бол..Нөгөө муу Оюунгэрэлийгээ доромжилоод л байдаг,үр дүн нь гарсан хойно ч муу хэлсэн хэвээрээ л үлддэг сонин ёо ёотой сэтгэхүйтэй ард түмэн ш дээ.Үхсэн нохойн оцгор.

Avatar

Нэргүй 2025-07-01 202.126.91.12

Нэг сая гээд тооны хойноос хөөцөлдөөд хэрэггүй ээ. Хогын менежмент дээр сайн анхаараарай

Avatar

Зочин 2025-07-01 66.181.160.74

Жуулчид гэж яриад байх юм Нэг аятайхан ОО барьж чадаагүй л байгаа биз дээ

Avatar

Нэргүй 2025-07-01 103.212.118.129

удахгүй манай улс дэлхийн хүсэмжит улсын нэг болноо тун удахгүй. үүний тулд төрөө цэвэрлэх хэрэгтэй

Avatar

Зочин 2025-07-01 202.9.46.200

За яамайдаа. Битгий л хулхидаад, онхолдуулаад хүчиндчихээрэйдээ.

Avatar

зочин 2025-07-01 103.79.156.195

Тэр их солонгос жуулчид чинь хаана бгаан аялал жуулчлалын салбар хөгжих биш өшөө л мөхөлрүүгээ яваад байгаан бишүү. Өөрсдийнхөн эрх ашиг хөндөгдөхөөр дуугардаг бусад үед чимээгүй байдаг хэдхэн хүний мэдэлд ороод байгаан бишүү дээ

Avatar

Ц 2025-07-01 202.9.46.12

биднийг хил дрээс буцаадаг биздээ..одол тэнд ажиллах хэрэггүйл бмаар

Avatar

ЗОЧИН 2025-07-01 203.91.115.56

СО НУУД ӨӨРСДИЙН ОНГОЦООР ИРЭЭД ӨӨРСДИЙН СО БУУДАЛД БУУГААД СО ХООЛОО СО РЕСТОРАНД ИДЧИХЭЭД ХӨДӨӨГҮҮР ЯВАХДАА МОНГОЛ АЙЛААР САР ГАРУЙ ҮНЭГҮЙ ХООЛОЛЖ ХОНОЧИХООД МОНГОЛЧУУДЫГ ДООШ НЬ ХИЙЖ БАЙГААД ЯВДАГ. МОНГОЛД НААЛДАХ ЮУ Ч БАЙХГҮЙ Ш ДЭЭ.

Avatar

Нэргүй 2025-07-01 103.212.162.70

Би Англи Орос хэлтэй 60 настай хүн, ФБ-ээр гадаадын хуудаснуудын юм их унших дуртай. Солонгосууд Монголд их ирээд байгаа гэх ч өөр орнууд руу очиж байгаа Солонгос ,Орос, Хятад жуулчдыг тооны хажууд хүн очоогүйтнй адилхан даа. Солонгомчууд жуулчлах маш их хоббитой юм байнлээ, зөвхөн он гараад ойрхон Япон Вьетнам гэх мэтийн орнуудад ирсэн Со жуулчдын тоо нь гэхэд л хэдэн сая саяаар яригдаж байна даа юун Монгол…

Avatar

Зочин 2025-07-01 202.126.88.208

хил дээрээс буцаа хүүхдүүд минь яалаа

Avatar

Мко 2025-07-01 66.181.179.190

Алдаа оноо байлгүй яахав.Стандарт их чухал. Нүүдлийн соёл иргэншил тэдний хувьд шал өөр үзээгүй ертөнц. Гэхдээ соёлтой байх ёстой. Хэт шунахайрч мөнгө нэхвэл монгол хүний нөгөө магтуулдаг сайхан сэтгэл энэ тэрийг бузарлаж бгаа гэсэн үг. Амжилт!

Avatar

Нэргүй 2025-07-01 66.181.176.218

Баян орон хүнс нь эрүүл агаар нь тунгалаг диваажингийн орон Монгол д ирээд эрүүлжээд нас нэмэгдээд явж бгаа гадаадынхан…

Avatar

Нэргүй 2025-07-01 122.201.31.134

Саяхан Монголд нөгөө мориноос ойчдог Солонгос охин дахин бичлэгээ байршуулсан байсан.. Гэрийн эзэн авгай өглөөний 1 таваг бантан ганц аяга дүрдэг хар цайнд 20 доллар нэхэж байгаа бичлэг оруулсан байсан.. нүдний булайнууд

Avatar

Зочин 2025-07-01 202.9.41.57

Ямар хямдхан юм. Өглөөний цайнд 100-200 доллар нэхэх хэрэгтэй. Хүний газар өлсөж үхэлтэй биш авч л таарна. Монголчууд ясыг гартал шулж мөлжөөд бүгдээрээ баян болно. Өдөр оройн хоол 500-1000 доллар байсан ч яахав. Бурзай бурзай.

Avatar

Нэргүй 2025-07-01 202.126.91.211

Монголчууд минь жаахан хүн төрхтэй бай л даа ! Энэ дээрх хоёр сэтгэгдлийг бичсэн сармагчин шиг битгий аашилцгаагаарай !!!

Avatar

Нэргүй 2025-07-01 59.153.87.59

Солонгос улсын иргэн бүр Монгол улсад ирэх бол визгүй,
харин Монгол улсын иргэд Солонгос улсад арай ядан хөөцөлдөж зорчих виза аваад очиход хилийн шалган дээр нь яадаг билээ.
Бодох л асуудал.

Avatar

Нэргүй 2025-07-01 202.9.40.135

х***а ажиллагага нуух гэхээрэ ийм балайнууд урьда худлаа яриулчдаг бхгүй юу ямар мэдрэл муутай хшн бгаа биш мэдэлгүй яаахав дээ.

Avatar

Нэргүй 2025-07-01 202.9.40.19

Авцадлдаагуй буру зеруу энэ ярианаас Юу ч ойлгогдснгуй. Яам ажлаа Хийдэг юм бол? ОРОН гаран ийм удирдлагуудаас олигтой юм гарахгй. Тер биш Бор зурхээрээ гурий Ява жуулчны хэдэн компании энэ ажлын голыш нугалдаг. Жуулчны яам терийн байгууллагууд сахарно сахарно дутагдал дээр нь тоглолт Хийж авилга нэхдэг беден садаа

Avatar

Нэргүй 2025-07-01 66.181.183.70

Зөвхөн наадам үзэх гэж ингэж алалцаан болдог бол 7 хоног бүр Хүй 7 худагт бэсрэг наадаг хийдэг болгое л доо. 128 цалинтай бөх, 100 цалинтай уяач, морь, уралдааны хүүхэд, 100 сур харваач, шагайн харваач гээд. Жуулчид наадмын бүсэд ороход 100 долларын хураамж төлнө тэгээд Монгол наадам, урлаг, спортын арга хэмжээг бүрэн утгаар нь 1-2 хоногт үзнэ. Хуушуур хорхого иднэ, айраг ууна.

Avatar

Нэргүй 2025-07-01 66.181.186.96

Монголд ажиллаж байгаа бүх салбар тэр чигтээ хүний нөөцийн хомсдоод орсон, цаашдаа ч орно. Үндсэн хүчин зүйл нь аанэгж байгууллагууд цалингаа тавьж чаддагүй, нэмэлт урамшуулал өгч чаддаггүй, нөгөө талаас нь залуучууд ажил хийх сонирхолгүй болчихсон ажил хийсэн ч сэтгэлгүй ханддаг

Avatar

Нэргүй 2025-07-01 43.242.242.59

Хятад улсад амьдардаг Монгол цустай хүмүүс Монгол жуулчлалаар ирэхийг их хүсдэг. Бид үүн дээр нь дөрөөлж хил орчмыг аялалыг хөгжүүлэх нь зөв юм. УИХ-д говийн аймгаас нэр дэвшсэн Мөнхбаясгалан л тийм цуурхал тараасан байх гэж бодож байна. Өвөрмонголд өмнөд хятадын мужаас 45 сая жуулчин ирдэг гэсэн. Бид 0,5 хувь жуулчныг нь авбал хагас сая хятад жуулчин ирнэ гэсэн үг. Улс төржихгүй байх нь чухал юм

Avatar

Нэргүй 2025-07-01 103.168.34.178

Жуулчин гнсэн халхавчтай хууль зөрчигчид хятадаас их орж ирнэ нөгөө тагнуул цагдаа албадан гаргасан 800 хятадын тролл яалаа даа хятадын талыг баримтлагч хятад цустай хүмүүс хятадуудыг мянга мянгаар нь оруулж ирэхийг лоббиддог

Avatar

Нэргүй 2025-07-01 103.168.34.178

Тагнуул цагдаа албадан гаргасан 800 хятадын тролл жуулчин гэсэн халхавчтай байсан гэдэг

Avatar

Хөтөч 2025-07-01 43.228.128.226

ирсэн солонгос жуулчид дийлэнх нь солонгос эзэнтэй буудал, рeсторан, жуулчны баазаар үйлчлүүлдэг нь ёстой таалагддаггүй. тэр их мөнгө солонгос хүний хармаанд буцаад ордог монголоос гараад явдаг шүү.

Avatar

Нэргүй 2025-07-01 66.181.186.96

Тэгээд хаана үйлчлүүлэх юм, Монголчууд өөрсдийнх ажиллуулж байнаа зүйл нь гэж…

Avatar

Нэргүй 2025-07-01 112.72.3.177

Үнэн үү? Тоо баримт, судалгаа байдаг уу? Солонгос эзэнтэй зочид буудэл, жуулчны бааз хэд байдаг вэ, тэдгээр нь хэдэн жуулчин хүлээн авах хүчин чадалтай вэ? Солонгос хоолны газарт ороход Монголчууд л байгаа харагддаг болохоор ийм тодорхойгүй зүйлд нэг л итгэхгүй л байна даа

Avatar

Нэргүй 2025-07-01 203.17.23.177

СОЛОНГОСЫН МАШ ОЛОН ЮҮТҮҮБ СУВГААР МОНГОЛЫГ ЯГ СОЛОНГОС ШИГ БОЛСОН, СОЛОНГОСЫН БҮХ ЮМ БАЙГАА, СОЛОНГОС ХЭЛ МЭДДЭГГҮЙ МОНГОЛ ХҮН БАЙХГҮЙ, ЗАМД ТААРСАН БҮХ ХҮН НЬ СОЛОНГОСООР ЯРЬДАГ, ОРЧУУЛАГЧИЙН ХЭРЭГ БАЙХГҮЙ, МОНГОЛЧУУД ЗӨВХӨН СОЛОНГОС ХҮМҮҮСТ ИНГЭЖ МАШ САЙХАН ХАНДДАГ МЭТЭЭР ЯРЬЖ БИЧИЖ БАЙНА ЛЭЭ. ТЭР НЬ БАРАГ ҮНЭН БОЛООД БАЙНА.

Avatar

Нэргүй 2025-07-01 122.201.31.134

Элэг нь муудсан архичин эрчүүд, анхиагүй ажилгүй лайвчин бүдүүн авгай нараас л бусад нь бараг Солонгос явж ажил хийж үзсэн байх өө

Avatar

Нэргүй 2025-07-01 202.70.43.34

Угаасаа Их-20 Хөрөнгөтөн улсуудын иргэд албаар буурай орнуудаар аялж амьдралыг ойлгохыг хичээдэг гэдэг. Иймээс Их 20 улс энэ дэлхийн төгс гэгээрсэн улс болдог бхдо

Avatar

Нэргүй 2025-07-01 202.126.89.109

гэгээтэй л мэдээ байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж