ТАНИЛЦ: Түүхэн мөчийн "эзэд"

ТАНИЛЦ: Түүхэн мөчийн "эзэд"

ТАНИЛЦ: Түүхэн мөчийн "эзэд"

“FIBA 3×3 Asian Cup 2025” тэмцээн монголчуудын цусыг хөөргөж, зүрхийг дэлсүүлж догдлол дүүрэн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй шигшээ багийн тамирчдын техник, арга барил, хурд  хүч авхаалж самбаа дэлхийд дээгүүр үнэлэгдэж, мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүллээ. Тухайлбал,“Ulaanbaatar Amozons” багийн О.Хулан, Н.Нандинхүсэл, М.Цэрэнлхам, Б.Ариунцэцэг нар түүхэн мөчийг бүтээж, хагас финалд ялалт байгуулснаар мөнгөн медалийн эзэд болсон юм. Энэ нь үндэсний шигшээ багийн тамирчид Олимпын багын төрлөөр анхны мөнгөн медаль хүртэж буй үйл явдал билээ. Ингээд түүхэн мөчийн эзэд болсон “Ulaanbaatar Amozons” багийн тамирчдыг танилцуулъя


ЭНЭ ЖИЛИЙН MVP О.ХУЛАН ГЭЖ ХЭН БЭ?

О.Хулан 1999 онд Улаанбаатар хотод төрж өссөн. Түүний өндөр 181 см. 3х3 төрөлд хамгаалагч, жижиг дотлогчийн байрлалд тоглодог. Тэрбээр, 2017 оноос сагсан бөмбөгийн спортод хоёргүй сэтгэлээр зүтгэж, төрсөн ах О.Энхбаатарын хамт Азийн клубуудын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж байжээ. О.Хулан 3х3 төрөлд дэлхийд чансаагаараа 187 дугаар байранд жагсдаг. “Токио 2020”, "Парис 2024" зуны олимпод тугч хийж байсан бөгөөд 3х3 сагсан бөмбөгийн төрөлд хамгийн анх эх орноо төлөөлөн оролцсон тамирчдын нэг юм.

Түүний оролцож байсан тэмцээнүүдээс дурдвал:

  • 2017-2018 оны Оюутны лигт оролцож амжилт үзүүлсэн.
  • 2019 оны U23 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
  • Токио 2020 зуны олимп
  • 2024 оны азийн аварга шалгаруулах тэмцээн
  • Парис 2024 олимп
  • “FIBA 3×3 Asian Cup 2025” тэмцээний мөнгөн медальт, MVP тоглогчоор нэрлэгдсэн юм.

“ЛИДЕР ТОГЛОГЧ” Б.АРИУНЦЭЦЭГ ЭРХЗҮЙЧ МЭРГЭЖИЛТЭЙ

Б.Ариунцэцэг 2001 онд  Сэлэнгэ аймагт төрж, төрсөн. Түүний биеийн өндөр 181 см.  Б.Ариунцэцэг нь 14, 15 наснаасаа сагсан бөмбөгт дурлаж, тууштай хичээллэж иржээ. Анх өөрийн сонирхлоороо гудамжинд сагсан бөмбөг тоглодог байсан түүнийг М.Гансүх багш нь долдугаар ангийн сурагч байхад нь сургуулийн шигшээ багт оруулж байв.

Улмаар тэрбээр сагсан бөмбөгт дурлах болжээ. Өдгөө Б.Ариунцэцэг “Ulaanbaatar Amozons” шигшээ багийн бүрэлдэхүүнд харьяалагдаж чансаагаараа 12 дугаар байрт эрэмбэлэгдэж байна. Тэрбээр, Отгонтэнгэр их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн.  "3х3" сагсан бөмбөгийн 2025 оны ДАШТ-ий хамгийн олон буюу 44 оноо авсан “Лидер тоглогч”-оор тодорсон.

Түүний оролцож байсан тэмцээнүүдээс дурдвал:

  • 2017-2018 оны оюутны лигт оролцож байсан
  • 2019 оны U23 насны тэмцээнд шилдэг 5-т шалгарсан
  • Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль
  • Парис 2024 олимпын эрхийн тэмцээнд
  • “FIBA 3×3” төрөлд чансаа  12 дугаар байр
  • “FIBA 3×3 Asian Cup 2025” тэмцээний мөнгөн медальт, 44 оноо авч “FIBA 3×3 Asian Cup 2025” онооны лидер болсон.

 СПОРТОД ХАЙРТАЙ ГЭР БҮЛИЙН ОХИН Н.НАНДИНХҮСЭЛ

Баг дотроо хамгийн залуу Н.Нандинхүсэл 2006 онд Улаанбаатар хотод төржээ. Тэрбээр, нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд суралцдаг. Ээж, ах дүүгийн хамт амьдардаг бөгөөд гэр бүлээрээ сагсан бөмбөгт хорхойтоогоос гадна Сан Антонио Сперс, Майами хит багуудын цувралыг дараалан үзэж сагсан бөмбөгт сонирхолтой болжээ.

Ахынхаа хамт сагсан бөмбөг тоглодог байсан охин өнөөдөр “FIBA 3×3 Asian Cup 2025” тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ.

Түүний хувьд Улаанбаатар лигээс алтан медаль хүртсэн нь уг төрөлдөө гаргаж байсан хамгийн анхны амжилт нь гэдгийг дурдаж байв. Н.Нандинхүсэлийн хувьд Монголын шигшээ багийн тамирчдаас А.Ананд, М.Өлзий-Оршихоос үлгэр жишээ авдаг аж. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2023 онд дэд лигт хөл тавьж тухайн жилдээ АНУ-ын Охаяа мужийн “Spire академи”-д суралцан, улмаар “Ulaanbaatar Amozons” багийн бүрэлдэхүүнд тоглож амжилт үзүүллээ.

Тэрбээр, Францын Марсель хотод зохион байгуулагдсан 3х3 эмэгтэйчүүдийн төрөлд хүрэл медаль, “FIBA 3×3 Asian Cup 2025” тэмцээний мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлсэн.

ОРОЙХОН ОРЖ ШИРҮҮХЭН ДАЙРСАН М.ЦЭРЭНЛХАМ 

М.Цэрэнлхам 1996 онд Баянхонгор аймагт айлын ууган хүүхэд болж мэндэлжээ. Түүний биеийн өндөр 178 см бөгөөд 63 кг жинтэй аж. Ам бүл зургуулаа бөгөөд аав, ээж хоёр эмэгтэй дүү, болон нэг эрэгтэй дүүтэй. Өвөө эмээ хоёр нь спортын хүн учир хүүхэд байхаасаа спорттой ойр байсан аж. Түүний зорилго 2024 оны олимпын эрхийг эрх орондоо авчрах байжээ. М.Цэрэнлхам сагсан бөмбөгт хожим хөл тавьсан бөгөөд сагсан бөмбөг эрэгтэйлэг харагдуулдаг спорт хэмээн боддог байжээ. Хамгийн анх сагсан бөмбөгт дурлуулсан хүн бол С.Батсүрэн багш нь юм байна. 2019 онд U23 насны аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон. Сагсан бөмбөгөөс гадна ширээний теннис, волейбол, усан сэлэлт сонирхдог. Энэ жил М.Цэрэнлхам “FIBA 3×3 Asian Cup 2025” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож багын төрөлд мөнгөн медаль хүртсэн билээ.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад 3х3 төрөл эрчимтэй хөгжиж байгаа. Түүнчлэн манай улсын баг тамирчид олон улсын тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлэх болсон. Тийм учраас нийслэлийн хэмжээнд 3х3 сагсан бөмбөгийн зориулалтын талбайг хэд хэдэн бүсэд байгуулсан байдаг.

А.Тамир

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мөнхжаргал 2 цагийн өмнө 66.181.189.182

Парисын Олимпод манай 3*3 – ынхан эрхээ авч чаадгүй шүү. Юун Парисын Олимпийн оролцогч, тугч.
Парист Сэр – Од, боксын Есүгэн нар тугч хийсэн.
Б. Ариунцэцэг онооны үзүүлэлтээр 3 – т орсон. Юун тэргүүлэх. Тэргүүлсэн 3 тоглогчийн нэг болсон гэсэн үг. Сэтгүүлчид минь жаахан сдлаж бичиж бай. Сэтгэлийн хөөрөл, цээжний дан хоёроороо аваад хаяцгаах юм.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 81.9.119.228

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.189.182

а**а шүү

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.126.89.42

Үнэхээр гайхалтай бөгөад бахархам амжилт шүү.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.9.40.120

Гайхалтай охидуудаараа бахархаж байна. Цаашдаа олон тэмцээнд амжилттай оролцож ах нараа баярлуулж яваарай. Амжилт хүсье

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.55.180.226

yuch medehgui bol chimeegui bailda ene setguulch nertei har mal. Hudlaa ym meddeg bolj medee oruulah gd ydtsan har huur we chi.

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.179.15.114

энэ мэдээллээ сайн нягталж бичээчэй баахан худлаа мэдээлэл, бас юун азийн аваргын мөнгөн медаль нтр гээд бгаам бэ сая дэлхийн аваргаас мөнгө авч байхад, тгд юун булбул вэ

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.189.202

А.Тамир гэгч сэтгүүл ч гуай . үнэнд ойр мэдээлэл нийтлэж бай … Онолбаатарын Хулан гийн төрсөн ах х. Онолбаатарын Энхбаатар гэж 3 тоглогч байдаг /юун Дөлгөөн болоод явчихав аа,, Булбул энэ тоглолтод оролцоогүй бөгөөд Цэрэнлхам буюу ЛХАМКА маань тоглон амжилт үзүүлсэн юмаа… эм тангаа уугаад очиж эмчилгээндээ хамрагддаа , эрхэм цэтгүүлч А. Тамир гэгчээ…………

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.5.202.36

Нөгөө Цэрэнлхам яасан бэ. Юун Булбул болоод явчихваа.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.126.91.211

Түрүүлээгүй байж л түүх бүтээлээ гээ л хөөрцөглөх нь их л инээдтэй харагдаад бна доо !

Avatar

Монгол мал 6 цагийн өмнө 103.212.118.189

хөдөөний мал, хэдэн тэнэг бөхчүүдээ, адуу малаа хараад сууж байлдаа. өөр юманд оролцоод хэрэггүй. ядахнаа толинд өөрийн царай зүсээ хараач, үнэн мал юмаа. өөр спорт дүгнээд юм бичиж хэрэгүй штээ

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.9.40.201

Түрүүний бөөс хулгайч х***а манж нам төр эзлж толгойд шаасан х***а манж лаларуудыг хулгайд яллж ялын үүрүүл. г**и болгноо. х***а манж зулбасгууд юу хийх гээд нэмэргүй. л***р болноо.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.70.43.34

Монголчуудын хар цагаан хэл ам ч дийлдэшгүй аймаар шүү базарвааний….хувь хүний аж амьдрал , амьтай амьгүй юмсыг амаа олохгүй сайлж муушаахаас өөр шидгүй. Тгээд тэр нь тухайн хувь хүний аж амьдрал хувь заяаг балладаг. муугаар төгсгөдөг дандаа….Монголчууд ам хэлээ билүүдэхээ л баймаар бнадааа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж