Тэнэгүүдэд зориулсан Мариуполийн үлгэр

Тэнэгүүдэд зориулсан Мариуполийн үлгэр

Тэнэгүүдэд зориулсан Мариуполийн үлгэр

"Оросын телевизээр үзүүлж байгаа дүрс бичлэгүүд бол тэнэгүүдэд зориулсан үлгэр. Мариуполь хот ихэнх хэсгээрээ балгас хэвээрээ байгаа. Төв гудамжны хэдэн барилгын гадна фасадыг засч, зураг авалт хийж байна. Гэтэл булан тойроод л нуранги, хоосон хот. Олон хүн хагас нь нурсан орон сууцанд арай ядан амьдарч байна" гэж Мариупольд амьдардаг украин иргэн халаглана.

Мариуполь хотыг хайр найргүй бөмбөгдсөнөөс хойш гурван жил гаруйн хугацаа өнгөрчээ. Мянга мянган хүний алтан амь тэнд үрэгдсэнээс гадна нийт орон сууны барилгуудын 90 хувь нь эвдэрч сүйдсэнийг НҮБ тооцоолсон билээ.

Сүүлийн саруудад цахим орчинд Оросыг дэмжигч нөлөө бүхий эрхэмүүд Мариуполийн өнгөлөг сайхан зургуудыг нийтлэх нь олширсон. Гэвч хотын оршин суугч 10 гаруй хүнтэй ярилцаад үзэхэд бодит дүр зураг тэс өөр гарч ирэх аж.

Мариуполиос өнгөрсөн оны сүүл үед дүрвэсэн 66 настай Олха Онышко "Олон худал хуурмаг зүйл явж байна. Бид сайхан хоттой байлаа. Одоо тэр хот сүйдсэн. Оросын эрх баригчид тэгтлээ ихийг сэргээн засварласан гэж би хэлэхгүй. Төв талбайд байдаг хэдэн барилга байгууламжийг л сэргээн босгосон. Тэд хог хаягдлыг цэвэрлэсэн боловч цогцсуудыг тусад нь салгаж аваагүй" гэсэн юм.

Хот өдгөө усны хомсдолтой тулгарчээ. Өөр нэгэн оршин суугч ярихдаа "Ус байнга тасардаг. Бид гэртээ хувин, лаазанд усаа байнга нөөцөлдөг. Усны өнгө маш шар. Заримдаа бүр кока кола шиг байдаг. Тийм болохоор буцалгасныхаа дараа ч уухаас айдаг" гэжээ.

Мариуполь хотын орлогч дарга Серхи Орловын хэлснээр хотыг усаар хангадаг гол суваг Сиверский Донец-Донбас тулааны үеэр эвдэрчээ. Одоо хотыг хангаж буй ганц л усан сан байна. Энэ нөөцөөр жил хагас л тэсэхээр боловч эзлэгдсэн хугацаа түүнээс удаан үргэлжилсэн тул ундны ус огт байхгүй болсон гэхэд болно. Хүмүүсийн хэрэглэж буй ундны ус стандартын доод түвшинд ч хүрэхгүй байгаа" гэжээ.

Мөн анхан шатны хэрэглээний эм тан олдохоо байсныг оршин суугчид ярьж байна. Чихрийн шижин өвчтэй хүмүүс инсулинаа цаг тухайд нь авах гэж үйлээ үзэх болжээ.

Сэргээн босголт, ус, цахилгааны хомсдол, эмний үнэ өндөр зэрэг ахуйн шалтгаанаас гадна хамгийн их санаа зовоож буй зүйл бол боловсрол. Украин хүүхдүүд сургууль дээрээ юу заалгаж байгаа нь нэн тэргүүний санаа зовох асуудал болжээ.

Мариуполь хотыг оросуудад эзлэгдсэнээс хойш бүтэн жил тэндээс дүрвэлгүй сургуульдаа сурсан Андрей Кожушина хэлэхдээ "Тэд хүүхдүүдийг худал мэдээлэл, суртал ухуулгаар бөмбөгдөж байна. Сургуулийн сурах бичигт Донецк, Луганск, Харьков, Запорожье, Херсон, Одесса, Крым, тэр бүү хэл Днепропетровск муж гээд бүгдийг нь Орсоын нэг хэсэг болгон бичсэн байгаа" гэжээ.

Оросын сургуулиудад 2022 оны есдүгээр сараас хойш долоо хоног бүр "Чухал зүйлсийн тухай яриа" нэртэй хичээл орж эхэлсэн билээ. Энэ хичээлээр ОХУ дээрх бүс нутгуудын орос хэлтэй хүн амыг нацистуудаас хэрхэн чөлөөлсөн тухай заадаг аж. Ийм хичээл заахаас татгалзсан багш нарыг айлгах сүрдүүлэх юм уу ажлаас нь халдаг гэдгийг Мариуполийн оршин суугч хэлжээ.

Ингэснээрээ ОХУ украин хүүхдүүдийн оюун санааг дахин програмчилж байна гэж тэд үзэж байна.

Эсэргүүцлийн бүлгүүд Украины армид зориулж тагнуулын мэдээлэл цуглуулдагаа мөн хуваалцжээ. Нэрээ нууцалсан иргэн ярихдаа "Бид Оросын цэргийн хөдөлгөөний талаарх мэдээллийг баримтжуулдаг. Тэдний зэвсэг тээвэрлэлт, цэргүүдийн хөдөлгөөн, манай үйлдвэрлэлийн бүсүүдэд засварлаж байгаа техник хэрэгслийн мэдээллийг шинжилдэг. Бид нууцаар гэрэл зураг авч Украины тагнуулын албанд илгээдэг" гэжээ.

Гэвч тэд аль нэгэн өдөр хяналт шалгалтад өртөх эрсдэлтэй байдаг тул утасныхаа мессежийг өдөр бүр устгадаг гэв. Утас чагнах вий гэж айгаад найз нөхөд рүүгээ ч залгадаггүй аж.

Өнгөрсөн Ялалтын баяраар Мариуполь хотын төв талбайд цэрэг хувцастай хүүхдүүд болон насанд хүрэгчид жагсчээ. Өөрөөр хэлбэл, Украины цээрлэх болсон Зөвлөлтийн үеийн уламжлалыг эзлэгдсэн нутаг дэвсгэрт энэ мэтээр нэвтрүүлж байна.

Мөн хотыг Оросын төрийн далбааны улаан, цэнхэр, цагаан өнгөөр чимэглэжээ. Гэвч зарим хүн далд эсэргүүцэл үзүүлж, шөнө дөлөөр байшингуудын ханыг Украины хөх, шар өнгөөр будах болжээ. Түүнчлэн "Мариуполийг чөлөөл", "Мариуполь бол Украин" гэх мэт уриа лоозонг ч наах болсон байна. Энэ мэт үйлдэл нь эрх баригчдад "Эсэргүүцэл амьд" гэдгийг ойлгуулах зорилготой гэдгийг иргэд ярьж байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
9
ЗөвЗөв
8
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-01 103.212.162.129

ЧУХАМ ҮНЭНИЙГ ЗОРИГТОЙ БИЧЖЭЭ

Avatar

Зочин 2025-07-01 66.181.179.198

Аливаа юм 2 талтай байдаг юм шүү. Энэ байдлаараа хол явахгүй дээ. Харамсалтай

Avatar

Балт 2025-07-01 202.126.89.77

Укр гэдэг улс хэзээ ч бгаагаагүй бүү эргүүт фашист хөхөлүүд. дүрэвээд явчихсан юм бол ацаа хииж хот тосгоны тухөй хуцаад бгаам. Эзэн юмаа мэднэ
сэргээнүү бнуу Оросын дур газар нутаг н Орос байх ёстой

Avatar

Нэргүй 2025-07-01 103.168.34.201

Хуцдаг гөлөг!!!!! Орос байхгүй байхад Украйн байсан юм шүү.!!! Орос нь Украинаас салж зугтаасан хүмүүс юм шүү дээ.. Зугтаасан хүмүүс Киевийн Русь гэдэг нэрний Русь гэдгийг зээлдэн өөрийнхөө нэрийг болгосон юм. Жаахан баримжаатай хуцах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-07-01 203.91.115.38

Үнэн шүү дээ Оросыг долоогч шээснүүдэд итгэх хүн байхгүйг мэдэж ав Гитлер-Путин хоёр өмдний хоёр гуя .ОРОС ЦЭРГИЙН МӨР ГАРСАН ГАЗАР БОЛГОН МАНАЙХ / ПУТЛЕР/ Аюул ойрхон байна !.

Avatar

Чингиз Айтматов 2025-07-01 103.212.116.31

оройгүй тэнэг манкурт гэж чи юм байна

Avatar

Зочин 2025-07-01 66.181.180.44

мангадууд үнэн юм юу ч бхгүй дан худлаа тархи угаалт манай оркууд усан тархитай болхоор амархан хууртагдаг оросууд модон жорлонгоосоо салаагүй бж хүний нутагт махан дайн хийж шунана дэлхийн хамгын адгын орон бол орос

Avatar

Нэргүй 2025-07-01 81.9.119.227

))))) Халуун охид таныг хүлээж байна – Sexy24.mom

Avatar

Ганаа 2025-07-01 202.126.90.248

Оросууд байлдаж байхдаа л босгоод явсан байна шүү мундаг юмаа.Мандах хараагүй л юм байна.

Avatar

Нэргүй 2025-07-01 103.212.162.129

ха ха

Avatar

Нэргүй 2025-07-01 103.168.34.136

manaid oros demjdeg orkuud ih baidag daa.ted hurdan uihej duusaj baij say mongol tusgaar uls bolno

Avatar

Зочин 2025-07-01 202.126.88.102

Укр бандерчууд бас хамтдаа үхэж далд орцгооношдээ ккк

Avatar

Эх оронч иргэн.? 2025-07-01 203.91.115.38

Юу үнэн энэ чинь ёстой ҮНЭН

Avatar

Нэргүй 2025-07-01 185.40.4.101

Хүзүүгүй тарваганы доодох хөлсний хямдхан бичээч Мандах гэж чавка өөрийнхөө тэнэгийг л нотлоод байх шиг байна, ха ха ха

Avatar

Нэргүй 2025-07-01 192.42.116.197

Мариуполь ямар хот болсоныг зүгээр л ютүб дээрээс харчих!
Мандах гэж энэ хөлсний хямдхан бичээч авгай ээлжит тархи угаалтаа хийх гэж оролдож байгаа нь тодорхой! Ккк

Avatar

монгол 2025-07-01 202.21.97.242

Сэтгэгдэл бичсэн бүгд дебилүүд бна.Та нар ном нээж үзсэн үү. Түүх мэдэх үү. Малууд.

Avatar

Зочин 2025-07-01 59.153.114.198

Манайх муу юманд бэлтгэлтэй байх ёстой, нэг л өдөр тэд өөрийн эрх ашгийг ичгүүргүйгээр бидэнд тулгах болно. Тэр өдөр эх орноосоо илүү орост хайртай хүмүүс урвагчид болох юмуу яахын. Путин хятадуудын бөгсийг яаж долоож байсныг дэлхий нийтээрээ харсан, монголын хувь заяаг наймаалцаж л яваа шүүдээ

Avatar

Нэргүй 2025-07-01 103.212.118.137

Нэг л өдөр тулгана гэж! 100 жил тулгаж байна. Ичгүүр сонжуургүй тулгаж байгаа. Өмнө ажилчин малчинд зориулсан ах дүү гэдэг үлгэр цээжлүүлж байсан. Энэ хожгорын үед эрээ цээрээ алдсан!!!

Avatar

Нэргүй 2025-07-01 122.201.31.134

Босоо Хөхийн пейж грүпп дээр нэгэн эх оронч мояатай УЦС -ын талаар соментоор маргалдаад.. Сүүлдээ бүр маргаан ширүүсээд нөгөө эх оронч маань -Удахгүй манай ах нарын цэрэг орж ирэхээр муусайн таануусыг бүгдийг чинь хэлж бариулан шоронгын тав болгоно – гэж авдагийм даа..кк

Avatar

Нэргүй 2025-07-01 103.212.162.129

одоо ч сэмхэн тулгасаар

Avatar

Нэргүй 2025-07-01 66.181.183.236

Фашист германы үр үндэс Путингүүд үхэж далдарч тонилоосой

Avatar

Зочин 2025-07-01 202.126.88.102

ккк юу ч гээд байгаа юм ккк

Avatar

Нэргүй 2025-07-01 66.181.185.20

Бас л барууны тархи угаалт

Avatar

Нэргүй 2025-07-01 66.181.186.96

Оросуудын үнэн царай л тэр шүү дээ. Дайн болоогүй хотууд нь ч гэсэн үнэн хэцүү

Avatar

ОРГИЛ 2025-07-01 157.15.7.113

Мариуполыг 2014 онд Оросын талыг баримтлагчид эзэлсэн байхад нь Азовууд их буугаар буудаад сүйдлээд эхэлсэн. Нэлээд хэсгийг устгасан. Үнэн юм үнэнээрээ сайхан шүү. Худлаа бичиж болохгүй НУСЫНХАН

Avatar

Нэргүй 2025-07-01 103.57.94.218

Эмээ уу,,,дебиль ээ,,,

Avatar

зочин 2025-07-01 66.181.160.24

Ямарч Оросын талыг баримтлагч байгаагүй.. Зүсээ нуусан Оросын Армийнхан л байсан !!!…

Avatar

зочин 2025-07-01 66.181.160.24

Угаасаал Оросууд амьдарч байсан хот ..Тэгээд л их газарын Оросууд ирээд үнс нурам болгоод хаясан ..Одоо тэнд нь үлдсэн хэдэн Оросууд л амьдрах гэж тамаа цайж байгаа .. Ер нь л Оросууд бөөгнөрсөн газар сйүрэх хувьтай юм байхаа !!..

Avatar

Cop 2025-07-01 202.126.91.10

Aнус ник

Avatar

Нэргүй 2025-07-01 109.70.100.2

Саяхан болсон Ази Номхон далайн сагсны тэмцээн дээр Австрали шар хувцастай Филиппин цэнхэр хувцастай хоорондоо таарч тогложээ.
Спорт ТВ нэвтрүүлгийн хөтлөгч "Тэмцээний талбай Украйны далбаа шиг сайхан харагдаж байна" гэж улс төржсөн юм хэлж байв.
Гэтэл тэмцээн эхлээд 10 минутын дараа Австрали Филиппиний багууд шар цэнхэрээрээ хуваагдан зодолдож эхлэв, бүүр томоохон хэмжээний зодоон болж тэмцээн цуцлагджээ, ккк
Нэг юмыг ёрлосон байна! ккк

Avatar

Нэргүй 2025-07-01 109.70.100.2

Английн ерөнхий сайд асан Борис Жонсон "Надад Орос Украйны хэн ялах нь сонин биш байна, надад Орос Украйн байлдаж байх л сонин байна! Яагаад гэвэл тэд бүгд адилхан Оросууд"

Avatar

зочин 2025-07-01 66.181.160.24

Ер нь л түүхэндээ Оросууд амар тайван байж үзээгүй улс дөөө !!!…Нэг бол гадагшаа дайрч цусандааа живнэ эсвэл дотроо байлдаж цасандааа живнэ..Гаж донтонгууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж