УИХ-ын гишүүн Х.Ганхуяг төсвийн тодотголын талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, төсвийг нэмж, хасах боломж хязгаарлагдмал байна. Гэсэн ч хасаж болох бүх зардлыг хасаж байна. Эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмж авахад 63 тэрбум төгрөг төсөвлөж байгаа. Тухайлбал, ЭХЭМҮТ-ийн MRI эвдэрсэн. Гуравдугаар эмнэлгийн зарим тоног төхөөрөмж эвдэрсэн. Тийм учраас Эрүүл мэндийн салбарт тодорхой хэмжээний мөнгө төсөвлөхөөс өөр арга байхгүй. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шинээр хүүхэд, гэр бүлийн шүүх байгуулахаар яригдаж байна. Үүний хөрөнгө оруулалтыг шийдэж өгөхгүй бол ашиглалтад орж чадахгүй болно. Энэ мэт хөрөнгө оруулалт хийх шаардлага байна.
3,595.38















































