УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн /2025.06.30/ ээлжит хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэж байна. Үүнд:
- Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 2.Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төсөл,
- 2025 оны Элсэлтийн шалгалтын зохион байгуулалт, үр дүнгийн талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар гишүүдэд танилцуулахаар төлөвлөжээ.
УИХ-аар өнгөрсөн Баасан гаригт/2025.06.28/ Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад төслүүдийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийсэн. Засгийн газар төсвийн тодотголыг өргөн мэдүүлэхдээ төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл, тэтгэмж зэргийг бууруулахаар заасан. Үүнийг УИХ дахь МАН-ын бүлэг хүлээн авах боломжгүй гэж үзсэн.
Элсэлтийн шалгалттай холбоотой олон асуудал өрнөсөн. Боловсролын сайд П.Наранбаяр элсэлтийн шалгалтын тест задраагүй, шалгалтад ирсэн даалгавар нь ерөнхий боловсролын сургуульд үзсэн хичээлийн хөтөлбөрт багтсан байсан гэдэг тайлбарыг хийсэн бол багш, сурагч нарын зүгээс "Шалгалтын агуулга хүндэдсэн, мөн зарим хичээлийн даалгавар хөтөлбөрт байгаагүй. Төлбөртэй сургуульд гүнзгийрүүлсэн хичээл үздэг сурагч нарт бол даваад гарах даалгавар байсан" гэдэг тайлбар өгч, энэ хугацаанд Боловсролын сайд болон Боловсролын үнэлгээний төвийн дарга нарыг огцрохыг шаардаж эхэлсэн. Тэгвэл энэ асуудлыг бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцэж байна.
Г.ХОРОЛ
Нэргүй 3 цагийн өмнө 81.9.119.57
!! Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom
Энхээ 8 цагийн өмнө 213.120.231.5
Төрд шударга бус хүн байваас тэр төр сульдаж, мөхдөг эртний сургааль байдаг ажгуу. үүнтэй агаар адил өнөөгийн төр засаг шударга бус хүээсээ салж байж оршин тогтнох, огцрохгүй байх боломж ерөнх йсайдад нь бий. Наад Наранбаяр мэтийн, түүний томилсон мэргэжлийн бус хүмүүсийг маш түргэн чөлөөлөх хэрэгтэй. Эс бөгөөс энэ Засгийн газрын тоолоор тун удахгүй зогсох болно.
Нэргүй 11 цагийн өмнө 202.126.91.37
Ирэх онд ч төсөв хүндэрнэ.Халзанбүрэгтэй мэтийн төслүүдээ явуулж байж хүндрэлээс гайгүй гарна.Танаад, цомхотгоод байх тусаи зах зээл агшиж доороо бөөн өр зээл, дампуурал болно доо.
Нэргүй 12 цагийн өмнө 202.126.90.57
элбэгдоржийнхоо зангаа заавраар л хорлох бусинуулах самрахаас өөр эдний хийх ажил үнэндээ алга даа хөөрхийс
Нэргүй 2025-06-30 202.70.43.34
Болсон болоогүй ном эрдэм сураад л байдаг сураад л байдаг Нйигэмд нь гэрэл гэгээ асаж Ахуй амьдралд нь ахиц өөрчлөлт гарч байгаа юм харагдахгүй юм
Нэргүй 2025-06-30 66.181.183.235
Хүүхдүүдийг цаашид суралцаж чадах, мэргэжлийн ажилтан болох гээд 9р ангиас нь хувиарладаг системээ ахиж хянах хэрэгтэй.Хөгжсан орны системээ хараачээ.Бүх хүн дээд сургуульд орно гэж юу байсан юм бэ,Хувийн дээд сургуулиуд өөрсдөө зах зээлийн жамаараа өөрчлөгдөөд явна биз .