Орос, Хойд Солонгосын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулсны нэг жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд ОХУ-ын Соёлын сайд Ольга Любимова тэргүүтэй төлөөлөгчид Бямба гаригт /2025.06.28/ Хойд Солонгост айлчилжээ.
Удирдагч Ким Жон Ун Соёлын сайд Ольга Любимоватай уулзаж, хоёр улсын соёл, урлагийн хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх талаар ярилцжээ. Уулзалт Ням гаригт /2025.06.29/ эрх баригч намын төв хорооны байранд болсон бөгөөд Хойд Солонгост суугаа ОХУ-ын Элчин сайд Александр Мацегора мөн оролцсон байна.
Талууд 2025-2027 оны хооронд хэрэгжих хоёр орны Соёлын яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурав.
Айлчлалыг тохиолдуулан Пятницкийн нэрэмжит найрал дуу, Гжелийн нэрэмжит Москвагийн үндэсний бүжгийн эрдмийн театрын жүжигчид мөн Пёньянд хүрэлцэн иржээ. Пятницкийн нэрэмжит найрал дууны баг нь жил бүрийн дөрөвдүгээр сарын 15-нд Ким Ил Суны мэндэлсний ойн арга хэмжээний хүрээнд зохиогддог Умардын соёлын наадамд урилгаар оролцдог гэдгээрээ алдартай.
Хойд Солонгосын төрийн хэвлэл "KCNA" агентлагийн нийтэлсэн зургуудыг харахад урлагийн тоглолтын үеэр арын дэлгэц дээр Украинд тулалдаж буй хойд солонгос цэргүүдийн зургийг харуулжээ. Мөн хоёр улсын төрийн далбааг намируулан зогсох цэргүүдийг харуулжээ.






Орос улс ч ээлтэй дээ 2025-06-30 103.229.120.212
Оросыг дагасан улс ч хөгжинө дэвжинэ дээ Энэ пацааныг Монголд 1 жил урилгаар ажиллуулах юмсан
монгол 2025-06-30 66.181.182.49
Чи цөмийн зэвсэггүй бол хэн ч биш. Цөмийн зэвсэггүы бол АНУын шүхэр доор дуулгавартай оршино. Цөмийн зэвсэггүй улмаас хэдэн улс дайны хөлд үрэгдсэн бэ? Ирак Ливи Афганстан Египет Сири Вьетнам. Комбажи бүгд сүйрсэн. Өнөөдөр Хятад Орос Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй учраас түрэмгийллийг тогтоон барьж байна.
Нэргүй 2025-06-30 202.21.109.8
дэн хао
ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-06-30 103.229.122.206
Хоёр дарангуйлагч баяраа тэмдэглэж байдаг.
Нэргүй 2025-06-30 202.21.109.8
үхээч
Нэргүй 2025-06-30 81.9.119.228
Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom
Нэргүй 2025-06-30 108.147.197.75
Чи надад найзуудынхаа нэрийг хэлээд өг л дөө….би чамайг хэн болохыг чинь хэлээд өгье….оросын найзууд Хойд Со,Хятад,Иран,Куба,Венесуэл,Мозамбик,Буркина Фасо,Мьянмар……
Нэргүй 2025-06-30 202.126.90.77
FUCK YOU САРМАГЧИН !
Нэртэй 2025-06-30 59.153.87.54
хорионд орсон гажиг 2 улс
Нэргүй 2025-06-30 202.21.109.8
хорионд орсон ч улам хүчирхэг болжээ