Согтуугаар жолоо барьсан 222 иргэний эрхийг 3 хүртэлх жилээр хасав

Согтуугаар жолоо барьсан 222 иргэний эрхийг 3 хүртэлх жилээр хасав

Согтуугаар жолоо барьсан 222 иргэний эрхийг 3 хүртэлх жилээр хасав

Тээврийн прокурорын газраас мэдээлснээр 2025 оны зургадугаар сарын 25-ний өдрийн байдлаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа согтууруулах, мансууруулах бодис хэрэглэн жолоо барьсан 230 хүний хэргийг шүүхэд шилжүүлж, 222 хүнд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад шүүхэд шилжсэн хэрэг 69 хувиар, шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг 57 хувиар өссөн үзүүлэлт юм.

Гэмт хэрэгт холбогдогсдын 44.1 хувь нь 30-39 насныхан, 96 хувь нь эрэгтэй ба ихэнх нь дээд болон бүрэн дунд боловсролтой, хөдөлмөр эрхэлдэг хүмүүс аж. Хэрэг үйлдэгдсэн байршлаар авч үзвэл нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргүүд тэргүүлжээ. Гэмт хэргийн 87.8 хувь нь өдрийн цагаар, 12.2 хувь нь шөнийн цагаар үйлдэгдсэн байна.

Анхан шатны шүүхээс:

  • 145 хүнд торгуулийн ял,
  • 23 хүнд хорих ял,
  • 20 хүнд зорчих эрх хязгаарлах,
  • 26 хүнд нийтэд тустай ажил хийлгэх шийтгэл оногдуулсан байна.

Тус 222 хүнд оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын хувьд 22 хүнд нэг жил, гурван хүнд нэг жил зургаан сар, 102 хүнд хоёр жил, дөрвөн хүнд хоёр жил зургаан сарын хугацаагаар, 91 хүнд гурван жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасжээ.

Тээврийн прокурорын газраас согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих нь амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл үүсгэдэг тул иргэдийг хариуцлагатай байхыг уриаллаа.

С.Учрал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 81.9.119.228

!!! Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom

Avatar

Уншигч 12 цагийн өмнө 66.181.177.27

Согтуугаар машин жолоодсон хүнийг санаатай а******н, дайсан гэж ойлгоход буруудах зүйлгүй бол ийм хүмүүст олгох шийтгэл л Монголд хэрэгтэй байх юм.

Avatar

Нэргүй 2025-06-30 151.115.98.121

Их согтолттой хүмүүсийг 3 сараар бас хорих хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж