ТӨСӨВ: Тодотголоо тодотгох уу?!

ТӨСӨВ: Тодотголоо тодотгох уу?!

ТӨСӨВ: Тодотголоо тодотгох уу?!

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2023 онд 7.4 хувь, 2024 онд 4.9 хувь байсан бол 2025 оны эхний улиралд 2.4 хувь болж буурсан үзүүлэлттэй байна. Нийт экспорт 2025 оны эхний  таван сард 5.4 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 15 хувь буюу 931 сая ам.доллароор, төсвийн нийт орлого 2025 оны эхний таван сард 11.4 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 11 хувь  буюу 1.3 их наяд төгрөгөөр буурсан.  Тэр дундаа экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ Гаалийн ерөнхий газраас зарладаг албан статистик мэдээллээр 2025 оны эхний таван сарын байдлын дунджаар 72 ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар унасан нь уул уурхайгаас хэт хамааралтай Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдалд улаан гэрэл ассаныг илтгэж байгаа юм.

Ийнхүү макро эдийн засгийн үзүүлэлт оны өмнөх өөдрөг төсөөллүүдээс хасах түвшин рүү орсон нь экспортын төсвийн орлого буурч, эдийн засгийн өсөлт саарч улмаар 2025 онд нэгдсэн төсвийн орлого төсвийн хүрээний мэдэгдэлд заасан орлогын доод хэмжээнд хүрэхгүй гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй нөхцөлд байдалд хүргэв.

Иймээс Монгол Улсын 2025 оны төсөвт топдотгол оруулахаас өөр аргагүй нөхцөл байдал бий болсон.

Засгийн газраас 2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 3,2 их наядаар бууруулж, нөгөө талд нь төсвийн зарлагыг 1,9 төгрөгөөр бууруулж, тэнцвэржүүлсэн тэнцлийг 1 их наяд 365 тэрбум төгрөгийн алдагдалтай байх тооцоолол хийсэн төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьсан. Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсөвт тодотголыг боловсруулахдаа нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг гурван их наяд 260 тэрбум төгрөгөөр бууруулж, 30 их наяд 209.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэг их наяд 856.5 тэрбум төгрөгөөр бууруулж, 31 их наяд 575.1 тэрбум төгрөгт хүргэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нэг их наяд 365.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5 хувийн алдагдалтай байхаар тооцжээ.

Ерөнхий сайд Г.Занпаншатар, эдийн засгийн сорилт, хүндрэлийг даван туулахад төсвийн сахилга бат, үр ашигтай зарцуулалт онцгой чухал үүрэгтэй. Тиймээс хэмнэлтийн тодотголд бүх шатны төрийн байгууллагуудын тэвчиж болох зардлыг хэмнэх зарчмыг баримталж байгаа талаараа онцолсон. Үүний зэрэгцээ нэгэнт хэрэгжиж эхэлсэн хөтөлбөр, арга хэмжээг хэмнэлтийн горимд шилжүүлж, хэрэгжиж эхлээгүй хөтөлбөр, арга хэмжээний зардлыг дараах байдлаар царцаахаар тооцсон гэв.

Үүнд:

  1.    Төсөвт байгууллагуудын түлш, халаалтын тарифыг нэмэгдүүлэхээр 2025 оны төсөвт туссан зардлыг 121.9 тэрбум төгрөгөөр;
  2.    Төрийн тусгай байгууллагуудаас бусад бүх шатны төсвийн байгууллагын тээвэр, шатахуун, дотоод албан томилолт, хичээл үйлдвэрлэлийн зардлыг 28.9 тэрбум төгрөгөөр;
  3.    Төрийн өндөр, дээд айлчлал болон өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах зардлыг 4.5 тэрбум төгрөгөөр;
  4.    Бүх шатны төсвийн байгууллагын тавилга, эд хогшил худалдан авах, урсгал засвар хийх болон багаж техникийн зардлыг 104.4 тэрбум төгрөгөөр;
  5.    Төсвөөс төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад олгодог татаасыг 76.8 тэрбум төгрөгөөр;
  6.    Байгууллагаас олгох нэг удаагийн болон бусад төрлийн тэтгэмж, урамшууллыг 30.2 тэрбум төгрөгөөр;
  7.    Бүх шатны төсвийн байгууллагуудын хэрэгжүүлдэг хөтөлбөр, арга хэмжээний зардлыг 617.3 тэрбум төгрөгөөр хэмнэхээр тооцлоо.

Ингэснээр төсвийн зардал нэг их наяд 508.4 тэрбум төгрөгөөр буурна гэж үзсэн байна.

Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасан хугацаанд худалдан авах ажиллагааг дуусгаж, гэрээ байгуулаагүй төслүүдийн санхүүжилтийг зогсоох зохицуулалтын хүрээнд Засгийн газар 2025 оны зургадугаар сарын 20-ны өдөр Төсвийн хэмнэлтэд тооцох тухай тогтоол гаргасан. Энэ тогтоолд туссан 535.9 тэрбум төгрөгийг нэмж тооцвол нийт хоёр их наяд 44.2 тэрбум төгрөгөөр төсвийн зарлага буурна гэж үзэж буй.

ТТБЗ-ӨӨС ЗАРДЛАА НЭМЖ ТАНАХЫГ АНХААРУУЛСААР БАЙНА

Тэгвэл Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс төсвийн орлогын өөдрөг төсөөллийн алдаанаас үүдэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлүүдэд өөрчлөлт оруулах нөхцөл үүссэн ч голлох эрдсийн бүтээгдэхүүний тэнцвэржүүлсэн үнийн төсөөлөл нь зах зээлийн нөхцөл байдлыг үл харгалзан өндрөөр тооцсон хэвээр байгаа гэдгийг дахин анхааруулсаар байна. Нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 2025 оны батлагдсан төсвөөс 5.4 хувиар бууруулж батлахаар орж ирсэн нь төсвийн орлогын бууралт болох 10.6 хувьтай харьцуулахад бага байгаа бөгөөд цаашид төсвийн нийт орлогын бууралтын хэмжээгээр зарлагын дүнг бууруулах зарчмыг баримталж орлогын тасалдлаас аль болох зайлсхийх бодлогыг тууштай баримтлах шаардлагатай гэжээ. Нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг батлагдсан төсвөөс 1.8 их наяд төгрөгөөр бууруулж байгаа нь хангалтгүй, зардлыг дахин 1,872.1 тэрбум төгрөгөөр бууруулах боломжийг эрэлхийлэх шаардлагатай гэж дүгнэсан байна.Төсвийн нийт зардлыг цаашид дахин бууруулах, энэ оны төсвийн жилийн нөхцөл, онцлог байдлаас шалтгаалан төсвийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг гэрээ байгуулсан эсэхээс үл шалтгаалан дахин 500 гаруй тэрбум төгрөгөөр хойшлуулах арга хэмжээ авах шаардлагатай гэдгийг дүгнэлтэдээ онцолжээ.  Мөн УИХ-ын зарим гишүүд төсвийн тодотгол дахь төсвийн алдагдлын хэмжээ нь дахин тодотгол хийх нөхцөл болох вий гэдэг болгоомжлол төрүүлж буй учир их засвар, тоног төхөөрөмж гэх зэрэг 2025 онд шинээр тусгасан 1.1 их наяд төгрөгийн зардлаа дахин нягталж, танах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Уул уурхайн салбарын орлого гадаад зах зээлийн нөхцөл байдлаас хамаарч тодорхой бус, эрсдэлтэй байгаа учир цаашид нүүрсний уурхайнууд татвараа төлж чадахгүй байх бодит эрсдэл харагдаж байгаа учраас төсвийн орлогын алдагдал улам нэмэгдэх эосдэл байгааг урьдчилж тооцох хэрэгтэй гэдгийг сануулсаар байна. Өөрөөр хэлбэл, оны төсггөлд төсвийн алдагдал 3.2 их наяд биш 5 их наяд болох магадлал өндөр байгаа учраас энэ удаагийн төсвийн тодотголын хувь хэмжээг 5 их наяд болгох санал гаргасаар байна. 

ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ШУУРГАНД ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ӨРТӨХ ВИЙ

Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд заасан  төрийн албан хаагчдын тоог 9 хувь бууруулахаар заасныг нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан энэ оны хоёрдугаар хагасаас хэрэгжүүлж эхлэхээр тооцсон. Энэ хүрээнд 14400 орчим төрийн албан хаагчийг чөлөөлөх тухай асуудал хөнпдөгдөж буй. Тэгвэл аудитын байгууллагаас ажлын байрны чиг үүргийн давхардал, ажлын ачаалалд бүрэн шинжилгээ хийлгүйгээр бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарын харьяа орон тоог жигд бууруулах нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулж болзошгүй гэдгийг анхааруулсан.

Иймд төсвийн ерөнхийлөн захирагчдад өөрийн хариуцсан салбартаа чиг үүргийн шинжилгээ, ажлын байрны ба бүтээмжийн үнэлгээг хийсний үндсэн дээр ажлын ачааллыг оновчтой хуваарилах зорилгоор харьяа байгууллагуудынхаа орон тоонд зохицуулалт хийх боломжийг  олгох асуудлыг судалж үзэх шаардлагатай байгааг сануулсан.

Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг шууд бууруулах биш, ажлын бүтээмжээс хамаарсан нэмэгдэл урамшуулал болон хуульд заасан нэмэгдэл, үндсэн цалин гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй болгох зэргээр бүтээмж, үр дүнд чиглэсэн цалин хөлсний тогтолцоог бий болгох чиглэлээр судалгаа тооцоолол хийж, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон.

Угтаа төрийн албан хаагчдын тоог шууд 9 хувиар бууруулах шийдвэр нь эргээд олон эрсдэл дагуулана гэдгийг анхааруулж буй. Тухайлбал, Төсвийн ерөнхийлөн захирагч нарын харьяа сул орон тооноос бусад цомхотголд орж буй албан хаагчдад Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-т заасны дагуу  олгох 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн дүнг дунджаар тооцоолж үзэхэд 26.8 тэрбум төгрөгийн зардал шаардагдахаар байгааг энэ хуулийн төслийн хэлэлцүүлэгийн үед шийдвэрлэх, гарц, шийдлийг олох шаардлагатай гэв. Төрийн албан хаагчдын тоог бууруулах шийдвэр нь ч төсөвт эргээд дарамт болох нь.

Мөн “Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын  төсөлд “2025, 2026 оны төсвийн жилд өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх, шинээр ажлын чиг үүрэг, албан тушаалын орон тоо бий болгохгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулах зэргээр цалин хөлсний зардлыг хэмнэх” гэж заажээ. Энэ нь чиг үүргийн судалгааг хийсний үндсэн дээр ажлын ачааллыг нягтруулж орон тоогоо зорилтот түвшин хүртэл нэгэнт бууруулсан байгууллагад сул орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх нь тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэх эрсдэлтэй нөхцөл байдалд хүргэж болзошгүй аж.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 81.9.119.57

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 103.57.93.170

мулгуу жүжигчин хүүк МАНгаруудын дарга байхдаа тавчиктай ээж гэдэг жүжиг тавьж тосгоны галч данхыг ЕС болгож монголыг самруулсан бол данх өөрийн үеэл нянбактерийг хотын дарга болгож хотыг самруулж байна. монгол улс 2016 оноос хойш сүйрлийн зам руугаа эргэж буцалтгүй орсон. монголчуудад ямар ч ирээдүй байхгүй болсон. хятадын муж болгох бүх зүйлийг ман хийсээр байна.

Avatar

Хотын уугуул иргэн 11 цагийн өмнө 202.126.89.129

Данх Оюун-Эрдэний зуурсан жонхууг цэвэрлэх гэж бөөн ажил болж байна. Нөгөө Алсын хараа, МЯГАА төслүүд лөөлөө болсон. Мянгуужингийн үлгэр байсан нь өдөр өдрөөс нотлогдож байна.

Avatar

b 2025-06-30 202.179.27.164

hotiin barilga barih tusviig bugdiig ni tanah heregtei huviinhan barioj chadna

Avatar

орророрөа 2025-06-30 203.91.112.114

Жил бүр төсөв, орлогоо худлаа тооцоолж оруулж ирдэг Сангийн яамны эрсдэл, тооцоо хариуцсан хүмүүст хариуцлага яригдах уу

Avatar

Нэргүй 2025-06-30 103.229.122.228

Сэтгүүлч гуай, эх хэлээ зүгшрүүл, мөн логик сэтгэлгээгээ сайжруул. Тодотголоо тодотгох гэж хэлэхгүй ээ. Сайн бод.

Avatar

Нэрээ зөв бичээрэй. 2025-06-30 203.217.139.240

Ерөнхий сайд Г.Занпаншатар

Avatar

Нэргүй 2025-06-30 202.126.88.223

Zzasss darkhan tuimer garage ersdeltei bvsed orood bh ni haasha ym be de hujaa manjuud amaaraa yu gej bolgo shu aimar pizdanuud.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж