3×3: Испани, Нидерланд анхны түрүүгээ хүртэж, Монгол охид түүх бүтээв

3×3: Испани, Нидерланд анхны түрүүгээ хүртэж, Монгол охид түүх бүтээв

3×3: Испани, Нидерланд анхны түрүүгээ хүртэж, Монгол охид түүх бүтээв

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2025 оны 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга болж, Испани, Нидерландын шигшээ багууд анхны түрүүгээ хүртлээ. Долоо хоног үргэлжилсэн энэхүү тэмцээнийг Сүхбаатарын талбайд нийтдээ 50 мянга гаруй хүн үзэж сонирхсон гэнэ. Дэлхийн аваргын сүүлийн өдөр, финалын тоглолтууд ч монголчуудын хувьд мартагдахааргүй боллоо.

Эрэгтэйчүүдийн финалд Испани, Швейцарийн багууд учраа таарч, Испани 21-17 гэсэн харьцаатай буулган авав. Сагсан бөмбөгийн өнө эртний түүхтэй тус улс анх удаагаа 3х3 төрлөөр дэлхийн аварга болж байгаа нь энэ. Энэ тэмцээний турш тэдний алсын зайн шидэлтүүд тун онцгой байж, гол зэвсэг нь байлаа.

Швейцарийн шигшээ баг ч тооцооноос гадуур, дутуу үнэлэгдсээр финалд хүрсэн нь онцгой амжилт байв. Тэд хагас шигшээд дэлхийн дөрвөн удаагийн аварга Сербийг буулган авсан нь мөн л олныг гайхшруулсан тоглолт байсан.

Харин хүрэл медалийг Серби хүртсэн. Тэд медалийн төлөөх тоглолтод залуу, хүчирхэг Германы шигшээг буулган авсан юм.

Эмэгтэйчүүдийн финалд мэдээж үлгэрийн эзэд Монголын шигшээ баг дэлхийн чансааг тэргүүлэгч Нидерландын багтай хүчийг үзсэн. Зохион байгуулагч орон, ард түмнийхээ дэмжлэгээр даль жигүүр ургуулсан Монголын баг тэнцүүхэн өрсөлдөөнийг үзүүлсэн ч "1xBet Mongolia"-ийн аналистуудын таамаглаж байснаар Нидерландын шигшээ баг финалд илүү байлаа. "Улбар шарууд" дэлхийн аваргын анхны түрүүгээ хүртэв.

Хүрэл медалийг Канадын шигшээ баг Польшийг хожиж, хүртжээ.

Испанийн Гуим Экспозито дэлхийн аваргын "MVP"-ээр нэрлэгджээ. Тэрбээр тэмцээний турш нийтдээ 30 оноо авч, багаа манлайлсан гэнэ. Түүнтэй хамт бэлгэдлийн багт Швейцарийн Натан Журковиц, Сербийн Страхиния Стояачич нар нэрлэгдэв.

Харин эмэгтэйчүүдийн шилдэг тоглогчоор, хувь үзүүлэлтээрээ дэлхийн чансааг тэргүүлэгч Нидерландын Нортже Дриссен тодорсон. Бэлгэдлийн багт түүний хамтаар "дайчин гүнж" О.Хулан, Канадын Саиша Грант-Аллен нар багтсан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-30 81.9.119.228

))) Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-06-30 202.126.91.211

Түрүүлж чадаагүй байж л "түүх бүтээв" гээд байхым даа ?

Avatar

Нэргүй 2025-06-30 202.126.91.211

Монголчууд мөн ч жоохоон юманд их онгирдог т1-үүд !!!

Avatar

Нэргүй 2025-06-30 124.158.109.199

Монголын Кулаан багынхаа сүлд нь байлаа. Залуу тамирчин Хуланд сайн сайхныг хүсье.

Avatar

Зэндмэнэ 2025-06-30 66.181.178.104

Монголчууд уг нь тэнгэрийн ерөөлтэй хүчирхэг ард түмэн. Сайн юманд садаа мундахгүй гэгчээр Женко, Зика, Херо мэтийн хар хүчний төлөөллүүд төр засгийг бусниулж, түмэн олныг зүдрээх нүгэл их хийлээ. Сайн цаг ирэх болтугай! Хамгийн гол нь монголчуудын нүд нээгдэж, сайн-муу, сайхан-муухай, буруу-зөвийг ялгах чадамжтай болох хэрэгтэй. Хар хүч гээч нь 10 хар нүглийн эх ШУНАЛТ СЭТГЭЛ-ээр дөрөөлж өндийдөг болох нь өнгөрсөн 30 жилд тодорхой боллоо. Шунахай сувьдаг хүмүүсийг төрд бүү ойртуул!

Avatar

Монгол 2025-06-30 66.181.179.112

Монгол охид мундаг байлаа. Цаашид энэ эрчээ л алдаж болохгүй шүү! Урагшаа! Монголчууд, монгол залуус зөв замаа л сонгочихвол оюуны спортоор ч, бусад спортоор ч , ер нь юугаар ч бусдаас дутахгүй байгалийн, бурхны өгөгдөлтэй хүмүүс. Өвгө дээдэс маань л гэхэд хүн төрөлхтний түүхийн бүхэл бүтэн хоёр зуун жилийн хөгжлийг тодорхойлж, тэргүүлж байлаа. Өөр тийм үндэстэн дэлхийд байхгүй. Гэхдээ яахав, түүх түүхээрээ. Одоо харин ирээдүйгээ л ухаантай байж гялалзуулья. Залуучууд чадна аа!

Avatar

Нэргүй 2025-06-30 202.70.43.34

Монголчуудын тамын тогооны үлгэрээр аж төрдөг болохоор жахн илүү гарсан нэгнээ дор нь тонгороод доош татаад унагаачихна. Монголчуудын Ам Хэлний Үйл гэж яндашгүй далай шиг Базарвааний….Дандааа биесийхээ амьдралд гай тарина. Энэ охид удалгүй Монголчуудын хар цагаан хэл аманд орооцолдоод дууснадоо

Avatar

Нэргүй 2025-06-30 202.70.43.34

аан дэвжээн дээрээ юм бна шдээ

Avatar

Веган 2025-06-30 202.9.41.66

Манай охид Дэвжээн дээрээ, ард түмнийхээ дэмжлэгээр гайхалтай байсан, улам их амжилт ерөөе.

Avatar

Нэргүй 2025-06-30 203.17.23.177

ТЕННИС ГЭХЭЭР ГАНЦХАН ШИРЭЭНИЙ ТЕННИСИЙГ ХЭЛДЭГГҮЙ ЮМ МАЛАА. ГАЗРЫН ТЕННИС Ч ГЭЖ БАЙНА. ХОЁР ӨӨР СПОРТЫГ ЯЛГАЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЗАЙЛААЧ

Avatar

Бадарч тахар 2025-06-30 66.181.182.223

5х5 буюу жинхэнэ сагсанд Монгол сураггүй бөгөөд Гуам арлын багт хүртэл навс тавиулдаг юм ! 210 орноос 209 д ордог байх ! Энэ 3х3 бол дөнгөж саяхнаас эхэлж байгаа төрөл ! саяын тэмцээнд Амёрик Укрианы охидууд нэг л хөдлөхгүй байна лэ ! нэг л ноотой ! тэргүүн нь болох Хассуурийн Ганхуяг ч мөнгөтэй хүн шүү ! Нидёрландын багийг арай авлигадаж чадаагүй байх !

Avatar

Нэргүй 2025-06-30 66.181.171.98

Уучлаарай энэ чинь дэлхийн тэмцээн улс болгоныг монгол шиг авилгадаад асуудал шийддэг гэж бодоо юу

Avatar

хэхэ 2025-06-30 202.9.41.66

Хар санаагаа зогсоовол танд өөрт чинь хэрэгтэй дээ?

Avatar

Зочин 2025-06-30 66.181.188.42

иим бодолтой хүн хол явахгүй ээ

Avatar

Монгол 2025-06-30 66.181.179.112

Бадарч тахал гэхээр нэрэндээ тохирсон тахал байна. Тэнэг н**ш!

Avatar

Нэргүй 2025-06-30 202.126.90.110

Бадарч тахар болМАН-ын хөлсний шургааны МАЛ ш дээ !

Avatar

Нэргүй 2025-06-30 66.181.179.253

сэтгэл мэдрэлээ үзүүл

Avatar

Мөнхжаргал 2025-06-30 66.181.189.182

Путиний цөмийн зөвлөх гуай мэдэхгүй юман дээрээ амаа татаж сур.5*5 – ин эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн аль аль нь Азийн наадмын шөвгийн найм үлдэж байсан юм шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж