Дэлхий даяар аж үйлдвэрлэл ухаалаг шийдэлд тэмүүлж, уралдаж байхад "Lenovo" компани Хятадын хойд хэсэгт нэгэн ер бусын амжилтыг чимээгүйхэн үзүүлж, хэрэгжүүлж эхэлжээ. Тус компани ирээдүйд компьютерын шинжлэх ухааныг хэзээ ч байгаагүй түвшинд хүргэж магадгүй гэх ажиглагчдын найдварыг төрүүлэх болсон байна. Тодруулбал, "CGTN" агентлаг Хятадын засгийн газар, шинжлэх ухааны тэргүүлэх байгууллагуудтай хамтарч "China Up Close" олон улсын хөтөлбөрийг зохион байгуулсан юм. Энэ хүрээнд хэвлэл мэдээллийн мэргэжилтэн, технологийн шинжээчдийг Тяньжин дахь "Lenovo" ухаалаг инноваци, үйлчилгээний аж үйлдвэрийн паркийн үйл ажиллагаатай танилцуулсан. Бараг 100 мянган м2 талбай бүхий аж үйлдвэрийн парк нь технологийн үйлдвэрээс гадна "Lenovo" компанийн дэлхийн хоёр дахь том төв байр юм. Энэхүү томоохон орон зайнд хиймэл оюун ухаан, автоматжуулалтыг нэгтгэн экосистемтэй хэрхэн хослуулж буйг олж харна. Учир нь анхан шатны үйлдвэржилтээс эхлэн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийн гарт хүргэх хүртэл "Lenovo" байгальд ээлтэй шийдлийг хэрэгжүүлэх гэж хичээж байна.
ЦАГ ЯМАГТ "AI"-Г АЖИЛЛУУЛАХ ҮЙЛДВЭР
Тяньжин дахь "Lenovo"-ийн аж үйлдвэрийн паркт есөн секунд тутамд нэг технологийн төхөөрөмж бүрэн гүйцэд үйлдвэрлэгдэж, худалдаанд гарахад бэлэн болдог. Тус компанийн төлөөлөгчийн хэлснээр, сервер, эх хавтан болон бусад зүйлсийг багтаасан гурван сая гаруй төхөөрөмжийг жилд дунджаар борлуулалтад гаргадаг. Гэхдээ энэ их хэмжээний үйлдвэрлэлийг бодит болгож буй нь хурд бус үйл ажиллагааг асуудалгүй үргэлжлүүлдэг "тархи" гол хүчин нь юм. Тодруулбал, "Lenovo" хиймэл оюун ухаанаар дамжуулан бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээ хурдацтайгаар, алдаа мадаггүй үргэлжлүүлдэг байна.
Тухайн хиймэл оюун ухаан нь зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн хэлхээний хэлбэлзэл, тоног төхөөрөмжийн төлөвт тулгуурлан үйлдвэрлэлийн хуваарийг хэдэн минутын дотор тооцоолж, тохируулдаг байна.
Улмаар үйлдвэрлэл 19 хувь, логистик 3.2 дахин нэмэгджээ. Мэдрэгч, технологийн тоног төхөөрөмж бүр нь угсралтын үр ашгаас эхлээд нүүрстөрөгчийн ялгаруулалт хүртэл хиймэл оюун ухаанаар зохицуулдаг байна. Тэр байтугай "Lenovo" үйлдвэр дэх бүх тоног төхөөрөмжийн халалтын зэргийг хиймэл оюун ухаант систем хянадаг.
НОГООН ТЕХНОЛОГИ БОЛ ШИНЭ УХААЛАГ ШИЙДЭЛ
Дан ганц хиймэл оюун ухааныг "Lenovo" ашигладаггүй. Компанийн удирдлагын зүгээс байгальд ээлтэй, ногоон технологийг хэрэгжүүлэхийг зорьсон нь "Lenovo" аж үйлдвэрлэлийн паркийн булан тохой бүрээс харж болно. Тяньжин дахь уг байгууламж нь мэдээллийн технологийн салбарт нүүрсхүчлийн хий ялгаруулалтыг тэглэснээрээ дэлхийд анхдагч болжээ. Тухайлбал, 30 мянга гаруй хавтгай дөрвөлжин метр талбай бүхий нарны хавтанг байгууламж болгон дээрээ суурилуулж өгсөн. Ингэснээр жил бүр 5 сая кВт цаг хүртэл цэвэр эрчим хүч үйлдвэрлэж, 3,000 гаруй тонн "CO₂"-г нөхдөг.
Мөн гүний дулааны агааржуулалт, дулааны насос ашиглаж жил бүр 21 мянга гаруй тонн борооны усыг дахин ашиглах болж тогтвортой үйлдвэрлэлийн жинхэнэ "гэрэлт цамхаг"-ийг бий болгосон байна.
Мэдээж хэрэг эдгээр цэвэр эрчим хүч, дахин ашиглах технологийг тогтвортойгоор үргэлжлүүлэхийн тулд хиймэл оюун ухаанаар ажилладаг "ESG" платформыг ашигладаг байна. Энэ нь 250 мянга гаруй дата мэдээлэл, үйлдвэрийг хянаад зогсохгүй, нарийн төвөгтэй экосистемийг удирдаж, эрчим хүч, ялгаруулалт, материал, тоног төхөөрөмжийг алгоритмын нарийвчлалтайгаар ажиллуулдаг.
ИРЭЭДҮЙН ЗУРАГЛАЛ
Үндсэн үйлдвэрээс хэдхэн алхмын зайд "Lenovo Future Center" буюу хэсэгчилсэн музей, судалгааны төв, технологийн тоглоомын талбай байдаг. Германы алдарт "Atelier Brückner" студийн зохион бүтээсэн уг хэсэг нь "Lenovo"-ийн 200 мянган юанийн хөрөнгөөр боссон даруухан гарааны бизнесээс 2005 онд "IBM"-ийн компьютерын салбарыг худалдаж авсан дэлхийн хүчирхэг төв болтлоо өссөн түүхийг өгүүлдэг. Гэхдээ энэ төв нь зөвхөн түүхийг өгүүлдэггүй. Энэ нь "Lenovo"-ийн хиймэл оюун ухааныг бүрэн нэвтрүүлсэн хот, автономит мэдээллийн сүлжээ, дижитал нийгмийг харуулсан уран зөгнөлт кино бус бодит болоход тун дөхсөн ирээдүйг тольдох боломжийг олгодог. "Lenovo" өдгөө эрүүл мэнд, соёл, боловсролын салбарт хүчирхэг, шинэ технологи, багаж төхөөрөмжүүдийг нэвтрүүлсэн.
Улмаар инноваци бол лабораторийн туршилт байхаа больсон, энэ бол бүтээгдэхүүний стратеги гэдгийг хэвлэлийн төлөөлөгч нь онцлон тэмдэглэсэн юм.
Гэхдээ яагаад Тяньжин хот гэж? Учир нь Хятадын “Бүс ба Зам” санаачилгын чухал цэг, логистик, аж үйлдвэрийн томоохон зангилаа болох Тяньжин хот нь өнгөрсөн, одоо, ирээдүйн өрнө, дорныг нэгтгэсэн чанарыг агуулдагтай холбоотой. Тус хот нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний гол цэг бөгөөд технологи, аж үйлдвэр, тогтвортой байдлын хоорондох хил хязгаарыг шинээр зурж буй газар гэдгийг хэвлэлийн төлөөлөгч нь магтан сайшааж байлаа.
Өдгөө "Lenovo"-ийн зорилго бол 2030 он гэхэд 1 ба 2-р хүрээний ялгаруулалтыг 50 хувиар бууруулж, 2050 он гэхэд нүүрстөрөгчийн хийг бүрэн саармагжуулах юм.
Мөн тус компани төлөвлөлт, эх үүсвэрээс эхлээд засвар үйлчилгээ, эрсдэлийг урьдчилан таамаглах хүртэл бүх түвшинд хиймэл оюун ухааныг гүнзгий нэгтгэх томоохон зорилт тавьжээ. Дэлхийн ихэнх улсууд инновацийг цэвэр эрчим хүчтэй хослуулах гэж хичээж байгаа ч Lenovo үүнийг аль хэдийн масштабаар, нарийвчлалтай, зорилготойгоор биелүүлж байна.
Нэргүй 4 цагийн өмнө 81.9.119.228
)))))) Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom
Нэргүй 2025-06-30 59.153.114.250
Дэлхий хөгжсөөр, хойд солонгос хоцрогдсоор
Нэргүй 2025-06-30 202.70.43.34
Хятад хөгжсөөр бараг Япон шиг болсон бна лээ, сайн хэрэг манай ойрхон урд хөрш хөгжиж байгаа нь сайшаалтай . Манай Монгол улс ь хэцүү бна даа, Нийтээр Тамын тогооны үлгэрээр аж төрдөг болохоор өөдлөх урагшилах юм даанч алгадаа хөөрхий
Нэргүй 4 цагийн өмнө 202.180.219.59
mongol uls dor hayaj 30 saya hyntei boloh heregtei.tegvel hogjino.