Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2025" шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаан хоёр өдөр буюу 2025 оны зургадугаар сарын 28, 29-нд Хүй долоон худагт боллоо. Уг наадамд Монгол Улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан түрүүлж, 30 сая төгрөгөөр шагнуулсан бол Монгол Улсын гарьд Батнасангийн Гончигдамба үзүүрлэв.
Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамбын хувьд анхны даншиг наадамд 2015 онд үзүүрлэн, даншгийн заан цол хүртэж байсан удаатай.
Харин Дэлгэрсайханы Амарсайхан нь Булган аймгийн Сэлэнгэ суманд 1989 оны 1-р сарын-7нд төрсөн үндэсний бөхийн улсын начин цолтой бөх юм.
Улсын наадмын дэвжээнд
1. Шөвгөрсөн амжилт
Он | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
2016 | АХ-ын 95 жилийн ойн баяр наадамд улсын заан Д.Баасандоржоор тав давж шөвгөрөн " Монгол улсын начин " цол хүртсэн. | 1024 |
2. Дөрөв давсан амжилт
Он | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
2018 | АХ-ын 97 жилийн ойн баяр наадамд улсын начин Ц.Одбаяраар дөрөв давж тавын даваанд улсын арслан Н.Батсуурьт өвдөг шороодсон. | 512 |
Аймгийн наадмын дэвжээнд
Он | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
2010 | Булган аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Аймгийн начин " цол хүртсэн. | 128 |
2011 | Булган аймгийн баяр наадамд аймгийн заан Д.Амаржаргалаар найм даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. | 256 |
2012 | Булган аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн чимэг нэмсэн. | 256 |
2015 | Булган аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. |
Даншиг наадмын түрүү, үзүүр хүртсэн аймгуудыг тухайд Архангай аймаг 2015, 2016, 2017, 2018, 2023 онуудад түрүү хүртсэн. Эдгээр амжилтуудаас Архангай аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдагва дөрвөн жил босоо байж, даншгийн дархан аварга цол хүртсэн юм. Харин Хөвсгөл аймаг 2019 онд, Завхан аймаг 2022 онд даншиг наадмын түрүүг хүртэж байжээ. Мөн Булган, Говь-Алтай, Ховд, Баянхонгор, Завхан, Төв зэрэг аймгууд тус бүр нэг үзүүртэй.
Тэгвэл энэ жил хэн даншиг наадамд цол олгохгүй гэдгээрээ өмнөх жилүүдийн барилдаанаас онцлог байв. Өмнөх жилүүдийн үндэсний бөхийн барилдааны үзүүр, түрүү бөхчүүдийг эргэн саная.
2015 он
- Түрүү –Архангай аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдагва түрүүлж, даншгийн арслан цол
Үзүүр – Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Б.Гончигдамба үзүүрлэн, даншгийн заан цол
Их шөвөг – Булган аймгийн Могод сумын харьяат Э.Энхбат, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Ц.Содномдорж нар үлдэж, даншгийн өсөх идэр начин цол
Гандантэгчэнлин хийдийн тэргүүн Хамбын шийдвэрээр, түрүүлсэн бөхөд даншгийн арслан, үзүүрлэсэн бөхөд даншгийн заан, зургаа давсан бөхөд чимэгтэй даншгийн начин, тав давсан бөхөд даншгийн начин цолыг тус тус олгож, үнэмлэх, тэмдгийг гардуулдаг.
2016 он
- Түрүү – Архангай аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдагва дахин түрүүлж, даншгийн аварга цол
Үзүүр – Булган аймгийн Орхон сумын харьяат Б.Түмэндэмбэрэл үзүүрлэн, даншгийн заан цол
Даншиг наадмыг сэргээснээс хойш Р.Пүрэвдагва анхны аваргаар нь тодров.
2017 он
- Түрүү – Архангай аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдагва гурван жил дараалан түрүүлж, даншгийн даян аварга цол
Үзүүр – Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Б.Соронзонболд үзүүрлэн, даншгийн заан цол
Улсын арслан Р.Пүрэвдагва гурван жил дараалан түрүүлж, даншгийн даян аварга болов.
2018 он
- Түрүү – Архангай аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдагва дөрвөн жил босоо байж, даншгийн дархан аварга цол
Үзүүр – Ховд аймгийн Буянт сумын харьяат О.Хангай үзүүрлэн, даншгийн заан цол
Р.Пүрэвдагва үндсэндээ даншиг наадамд ноёрхсон гэж хэлж болно.
2019 он
- Түрүү – Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Ч.Батчулуун түрүүлж, даншгийн арслан цол
Үзүүр – Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Н.Золбоо үзүүрлэн, даншгийн заан цол
Эцэст нь Р.Пүрэвдагвын цуврал зогсч, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун түрүүлсэн юм.
2022 он
- Түрүү- Завхан аймгийн бөх Л.Лха-Очир түрүүлж, даншгийн арслан цол
Үзүүр-Ховд аймгийн бөх Ш.Мөнх-Од үзүүрлэж, даншгийн заан цол
2023 он
- Түрүү- Архангай аймгийн бөх Б.Зоригтбаатар түрүүлж, даншгийн арслан цол
Үзүүр-Төв аймгийн бөх Г.Ганжад үзүүрлэж, даншгийн заан цол
2024 он
- Өнгөрсөн жил сүүлчийн удаа Даншигийн цол олгосон. Үндэсний бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Сүхбаатарын Сүхбат Даншигийн арслан хүртэж түрүүлсэн бол Архангай аймгийн арслан Галбадрахын Мөнхбаяр Даншигийн заан цол хүртэж, үзүүрлэсэн юм.
Нэргүй 20 минутын өмнө 202.21.126.30
Амараа начиндаа энэ жилийн наадмаар цолоо ахиулж, сайн барилдахыг хүсэн ерөөе! Уран барилдаантай ёстой нэг бөхийг үзүүштэй болгодог залуу даа
Нэргүй 3 цагийн өмнө 14.1.81.86
амаргүй бөх амрахдаа цолоо ахиулхииг хүсьё
Зочин 4 цагийн өмнө 59.153.113.13
Амарсайханы уран мэхийг үзэх гэж, боороцогноос нт хүртэх гэж бөх сонирхогчид хүсдэг юм. өӨРӨӨСӨӨ ТОМ, БЯРТАЙ БӨХЧҮҮДИЙГ УРАН МЭХЭЭРЭЭ ХАЯАД БАЙГАА БӨХ.ДАВСАН Ч, УНАСАН Ч ИНЭЭЖ Л БАЙДАГ САЙХАН ХҮН ДЭЭ
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.180.27
монголчууд даншиг наадмаа хийж үндэсний цамаа харайх соёлоо үзүүлэх нь түмэн зөв шүү.Жуулчдад ч өөрсдөө ч мэдэж мэдрэх хэрэгтэй
зочин 4 цагийн өмнө 192.82.92.204
баяр хүргэе
Зочин 4 цагийн өмнө 59.153.113.13
Амарсайхан өөрөөсөө хамаагүй чацтай, бадриун, бяртай бөхчүүдийг уран мэхээр хаяад байгаа нь бөхийн барилдааныг улам сонирхолтой болгож байгаа юм.Наадмаар тунанадаа, хэцүү дээ.
Үнэн үнэн үнэн 4 цагийн өмнө 66.181.188.115
Эдийн засаг маш хүндэрч бхад өөр хийх ажил алга уу энэ дарга сэтэртэнгүүдэд.наадам баяр л хийж ард иргэдэд бүх юм схан бгаа мэт харуулж гоё сэтгэгдэл төрүүлж бвал ирээдүй нөхцөл бдал огт хамаагүй бх юм.Энэ бдлаар дампуурна шүү.10 хоногийн дараа наадам болох гэж бхад нэг мөсөн болох бсан.дараа нь 100 жилийн баярууд үргэлжилнэ.Баярлаж наадсаар бгаад зун өнгөрнө.нөхцөл бдал улам дордоно.Ер нь шашны баяр гэж бурхан багш дүйчсэн өдөр гэж амрөлт болгосон өдөр бна,Хотын ойн баяр 10 сарын 29 бна.
Бадарч тахар 5 цагийн өмнө 66.181.182.223
м**м Амараа гэдэг юм !
зочин 3 цагийн өмнө 66.181.166.196
м**м Амараа юм уу