Даншиг наадам шашны баяр ёслол гэх уламжлалт арга хэлбэрээсээ давж, өнөө цагт үндэстний ондоошлоо түгээн таниулах чухал арга хэмжээ болсон. Өнгөрсөн жилүүдэд даншиг наадмыг наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулж ирсэн. Түүнчлэн жил бүрийн аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн. Харин энэ жилээс анх удаа нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь жил бүрийн зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтож байна. Тэр ч утгаараа илүү өргөн дэлгэр болж өнгөрснийг наадамчин олны сэтгэгдэлээс харж болно.
Хоёр баярыг хамтад нь тэмдэглэх шийдвэр гарснаар зохион байгуулалтын хувьд амаргүй байсан нь дамжиггүй. Гэвч энэ жилийн наадам зохион байгуулалтын хувьд онцгой сайн байсныг юун түрүүнд дурдах нь зүйтэй.
Цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан наадмын зарим арга хэмжээ нэг цаг орчим хойшлох асуудал гарсныг эс тооцвол Хүй долоон худгийг зорин ирсэн иргэд, жуулчид сэтгэл хангалуун байгаа нь харагдаж байв.
Наадмын хоёр дох өдрийн өглөө орсон ширүүн бороо, өдөр 11:00 цаг болоход халуун нарны илчинд ор мөргүй мартагдав. Хөтөлбөрийн дагуу хүрээ цамын ёслолыг үзэхээр хүрэлцэн ирсэн иргэд хамгийн эрт Хүй долоо худагт цугласан байлаа.
Хүрээ цамын ёслол бол даншиг наадмын гол арга хэмжээ. Энэ жил нийт 120 гаруй цамчин уран нарийн хийцтэй хувцас өмсгөл, багтай, гоёмсог чимэг зүүлт, хэрэгслээр гоён, гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн амар амгалан, бясалгалыг илэрхийлэн, бүжин наадлаа.
Үүний дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Хүй долоон худгийн төв талбайд хүрэлцэн ирж Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ийг нээсэн юм. Тэрбээр, энэ жилийн баяр шашин, соёлын наадмаараа ондоошиж, жуулчдыг татах онцгой ач холбогдол бүхий гэдгийг дурдаад нийт нийслэлчүүд, энэхүү наадамд морилон ирсэн хүндэт зочдыг сайхан наадаарай хэмээв.
Алтан нар өргөн талд мандаж, бор шаргал хөрс Хүй долоон худгийн дэнжийг бүрхэнэ. Үндэсний дээл хувцсаараа гоёсон наадамчин олон, хүүхдүүдийн инээд, хөгшдийн залбирал бүхэн нүд булааж, сэтгэл баясгана.
Талбайн эргэн тойронд хог хаягдал байсангүй. Жил бүр хамгийн их шүүмжлэл дагуулдаг ариун цэврийн байгууламж, автомашины зогсоолын асуудлыг ч оновчтой шийдсэн байлаа. Түүнчлэн тээвэр, үйлчилгээ, худалдааны цэгүүд тусдаа хэсэгт төвлөрч, олон нийтийн дэг журам сайтар хангагдсан нь анзаарагдаж байв. Иргэд “энэ жил үнэхээр уужуу, цэмцгэр байна” хэмээн сэтгэл хангалуун хэлж байлаа.
Тухайлбал, хоол үйлчилгээний хувьд уламжлалт наадмын хуушуураас гадна иргэд, ААН-үүд 300 кг ширмэн тогооны цуйван, хорхогтой цуйван, плов, шорлог зэрэг хоолоор наадамчин олонд үйлчилж байлаа. Мөн сонирхолтой хоолны үзүүлбэрүүдийг үзүүлсэн юм.
Нийслэлийн өдөр, даншиг наадмын морин уралдаан, бөхийн барилдаан, бусад тэмцээн арга хэмжээнүүдийг хэвлэл мэдээллийн байгууллагууд сурвалжлан хүргэж, НЗДТГ-ын албан ёсны цахим хуудсаар мөн шууд дамжуулан үзүүлсэн нь олон нийтийн талархлыг хүлээсэн.
Энэ жилийн наадмын сур харваанд 714 харваач цэц мэргэнээ сорьж, соёолон морины уралдаанд гэхэд л 105 хурдан хүлэг алтан тоосоо өргөсөн юм. Монгол морьдын уралдааны уламжлалын дагуу нийслэлийн өдөр, даншиг наадам дааганы уралдаанаар өндөрлөж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ц.Ганбаярын хээр даага түрүү магнай болсон билээ.
Харин наадмын хүчит бөхийн барилдаанд Монгол Улсын начин Д.Амарсайхан түрүүлж, Монгол Улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэв. Ийнхүү нийслэлийн өдөр, даншиг наадмын бай шагналыг гардуулснаар наадамчин олон энэ жилийн наадмаа өндөрлөж, ирэх жилийн наадамд хүлээлт дүүрэн буцлаа.
Дашрамд дурдахад өнгөрсөн жил даншиг наадамд 90000 хүн хүрэлцэн иржээ. Түүнчлэн 1500 орчим жуулчин оролцсон байна. Харин жил даруй хоёр дахин хүн хүрэлцэн ирсэн гэх тооцоолол байгаа бөгөөд албан ёсны тоон мэдээлэл хараахан гараагүй байгаа юм.
Гэрэл зургийг О.Болорсувд
Нэргүй 5 цагийн өмнө 81.9.119.228
)))))))) Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom
Нэргүй 2025-06-30 103.57.93.170
энэ даншиг наадмыг анх монголын бурханы шашны зан үйл, соёл уламжиллыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор хийж эхэлсэн байдаг юм. гэтэл энэ жилээс нийслэлийн өдөр ч гэнэ үү нэг нэр шошго зүүгээд өөрчилж байна. Энэ бол нянбактерийн санамсаргүй хийсэн зүйл биш. х.жаа нар Монголын бурханы шашин соёл руу өөрсдийн гар хөл тагнуул туршуулаар ил далд дайруулдаг нууц биш болсон асуудал юм. хулан санждорж гэх тэргүүтээ бүлэг эхнээсээ ялаа авч эхэлж байна.
Нэргүй 2025-06-30 103.57.93.170
нянбактери будаатай хуурга гудардаг нь багадаад одоо наадам хийж өөрийгөө зугаацуулдаг болсон уу. хятадын тагнуул хорлоон сүйтгэгч.
Зэндмэнэ 2025-06-30 66.181.178.104
Даншиг наадам монголчуудын хувьд маш чухал. Энэ өв уламжлалаа хадгалж, нийслэлийн баярын болгож байгаа нь зөв шийдвэр гэж боддог. Очирваань сахиусны ивээлд багтаж 4 уулын дундаа амар амгалан, аюул осолгүй амьдарья гэвэл энэ шашин, соёлын зан үйлээ хадгалж явах нь маш зөв. Зүгээр ч нэг наадам биш. Лам нар уншлага бясалгал хийж ном ёсоор нь Очирваань, Лхам сахиусаа тахисны хүчинд бид өдий зэрэгтэй тэсэж амьдарч байгаа ч юм бил үү. Юм учиртай. Уул усны эзэд, сахиус бурхад гэдэг далдын их хүч!
Нэргүй 2025-06-30 202.55.191.130
мэдрэл гацаа
Нэргүй 2025-06-30 202.70.43.34
Монгол улс амар шүү, хаа дуртай газраа хогоо хаяж болдог. Хог хаягдлын мэнэжмэнт, дахин боловсруулалт бхгүй
Нэргүй 2025-06-30 66.181.179.112
Даншигтаа Богдоо яагаад залаагүй юм бэ? Богдуудад л зориулжсан наадам биз дээ? Ядахдаа наадам эхлэхэд залж авчраад бэлэг сэлтээ өгөөд явуулж болдоггүй юм уу?
Нэргүй 2025-06-30 122.201.31.199
албагүй шүү