"The MongolZ" багийн “Homecoming” арга хэмжээний хэвлэлийн бага хурал өнөөдөр/2025.06.29/ боллоо. Тус хурлын үеэр багийн тамирчид, менежер News.mn сайтын дараах онцлох асуултуудад хариулав.
-Улирлын эхний хагасыг товчхон дүгнэвэл хүлээлтээс давсан амжилт үзүүлж чадсан уу?
bLitz: Бүх тэмцээнд шахуу орсон боловч зорилгодоо хүрсэн гэх хэцүү, хүрээгүй гэх хэцүү. Болоод ч байгаа юм шиг. Тэгснээ амжилтаа бодохоор нэг ч аварга аваагүй. Амжилттай бол байсан. Гэхдээ аварга аваагүй болохоор 100 хувь амжилттай байсан гэж хэлэхгүй ээ. 80-90 хувийн л амжилттай байсан даа.
-"The MongolZ" энэ оны эхлэлд "Senzu"-ийн бэртлийн улмаас хэдэн тэмцээн өнжсөн. Түүнээс хойш бараг тэмцээн өнжсөнгүй. Тэмцээн өнжихгүй, тэмцээн бүрт оролцох нь багт эерэг нөлөө авчирч байсан уу? Эсвэл зарим үед амрах, bootcamp хийх шаардлага гарсан уу?
Senzu: Миний хувьд бол тэмцээн алгасахгүй тоглосон нь илүү бэлтгэл болсон гэж бодож байна. Бага зэргийн ядралт байсан ч надад тэмцээн нь илүү байсан.
-Дараагийн bootcamp хэзээ эхлэх вэ?
Winter: Одоогоор манай баг зун амралтаа эхлүүлчихсэн байгаа. Зуны эхний тэмцээнд оролцохгүй. Амралтын дараах эхний тэмцээн нь "IEM Cologne" байх болно. Тэгээд "Blast Bounty" болно. Ерөнхийдөө Европ руу явж, bootcamp хийх төлөвлөгөөтэй байгаа. Долдугаар сарын сүүлээс наймдугаар сарын эхээр хийнэ.
-Өнгөрсөн Шанхайн Мэйжорын плей-оффд MOUZ-д хожигдсоны дараа "Senzu" рүү чиглэсэн шүүмжлэл их байсан. Гэтэл саяны Остин Мэйжорт өөрийгөө харууллаа. Мэйжороос Мэйжорын хугацаанд юун дээрээ илүү анхаарсан бэ?
Senzu: Мэдэхгүй ээ. Өдөр нь л таарсан байх.
-Өнөөдөр академийн багаа танилцуулна гэсэн. Хэд орчим насны хүүхдүүд байгаа вэ? Дасгалжуулагч нь хэн байх вэ? Мөн хэзээнээс тэмцээнд оролцох вэ?
-Шинэ академийн бүрэлдэхүүнийг өнөөдөр албан ёсоор танилцуулна. 17 нас хүртэлх, 3200 хүртэл elo-той тамирчдаас бүрдсэн. Дасгалжуулагч нь ч өнөөдөр зарлагдана. CS 1.6 тоглодог байсан, хүн бүрийн таних хүн байгаа. Оролцох тэмцээний талаарх мэдээлэл байхгүй.
Mzinho: Ер нь бол дотоодын тэмцээнд оролцох боломжтой. Бүх тэмцээнд Valve ранкаар урьдаг болсон учир академийн баг дотоодын болон Азийн тэмцээнүүддээ оролцож, ранкаа өсгөнө.
-Том тоглолтын өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?
Senzu: Энэ хэдийгээ яадаг вэ гэдгийг нь мэдэхгүй байна. Миний хувьд дуу сонсч, аль болох олон юм бодохгүй тоглохыг хичээдэг.
-Тоглолт бүрт эсрэг багтаа тохирсон тактик боловсруулдаг уу? Эсвэл зөвхөн өөрсдийн хэв маягаар тоглодог уу?
Mzinho: Тоглох багийнхаа талаар судалгаа хийдэг. Багаараа ярьдаг. Юу, юугаа хийвэл тоглолт таарах вэ гэдгээ ярилцдаг. Ганц, хоёр сөрөг стратегийн юм хийдэг. Ер нь бол өөрсдийн тоглолтоо гаргадаг. Гэхдээ эсрэг багаа судлаад шийдвэр гаргадаг.
-Улирлын хоёрдугаар хагасаас ямар амжилт хүлээж байна вэ?
Mzinho: Хүлээлт гэвэл зөвхөн Мэйжорт анхаарахгүй. Оролцсон тэмцээн бүртээ л түрүүлэхийг зорино. Зарим багуудын бүрэлдэхүүн өөрчлөгдөж байгаа учир уур амьсгал муу болж магадгүй. Сайжиртлаа цаг хугацаа хэрэгтэй байх. Бүх тэмцээнүүддээ л аварга авдаг болохуйц болохыг зорьж байгаа. Бүрэлдэхүүнээ өөрчилсөн багуудтай тоглоход бэлтгэл дутуу нь мэдрэгдэх байх.
-The MongolZ-ийг бүрэлдэхүүнээр нь олон улсын баг худалдан авна гэх шуум их гарч байна. NIP, Cloud9, T1 гэх нэрс дуулдаж байна. Энэ тал дээр ямар нэгэн санал ирсэн болов уу?
Winter: Тамирчдын гэрээний талаар мэдээлэл өгөх боломжгүй. Бид чадах, хүрэх цэг хүртлээ явна. Дэлхийд дөрөвт бичигдэж байна. Бид топ руу нь зорино. "Cloud9", "T1" зэрэг мэдээллүүд худлаа. Одоогоор ямар нэгэн санал ирээгүй.
-Анх "910", "Mzinho" хоёрыг багт нэгдэхэд шүүмжлэх, дутуу үнэлэх хүмүүс маш олон байсан шүү дээ. "Мэйжорт шалгарсан баг ингээд дууслаа" гэж сөрөг сэтгэгдэл бичсэн хүмүүс олон байсан. Одоо тэдэнд хандаж юу гэж хэлмээр байна вэ?
910: Тэрийг нэг их тоогоогүй. Үр дүнгээ л харуулахыг хүссэн. Миний өмнөөс амжилт минь ярина гэдэг шүү дээ.
Mzinho: Баг тухайн үед яг олон улсын тэмцээнд оролцоод "Cloud9", "FURIA" зэрэг том багуудыг хожсон байсан. Тийм бүрэлдэхүүнийг өөрчлөхөд хүмүүст таалагдаагүй, дургүйцсэн байх. Одоо бол тэр хүмүүс манай багийг хамтаар нь дэмжиж байгаа байх. Орж ирэхдээ ч хэлж байсан даа. Амжилтуудыг нь ахиулна. Ахиулаад явж байгаадаа баяртай байна.
Нэргүй 3 цагийн өмнө 202.180.219.55
tom amjilt gargasan.haluun bayar hyrgi.
Нэргүй 4 цагийн өмнө 81.9.119.226
))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 8 цагийн өмнө 103.168.34.12
Senzu 910 Baihad avrga ez shd