НЭМЭЛТ:
Монгол охид түүх бүтээж, дэлхийн аваргын финалд шалгарлаа. Тэд дөнгөж сая Польшийн шигшээ багийг нэмэлт цагт Б.Ариунцэцэгийн хожлын шидэлтээр буулган авав.
FIBA 3×3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий зургаа дахь өдрийн тоглолтууд өчигдөр/2025.06.28/ болж, өнөөдөр медалийн төлөөх багууд тодорлоо. Дэлхийн аваргын зургаа дахь өдөр Монгол болон Германы багууд олны анхаарлын төвд оров.
ГЕРМАНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ШИГШЭЭ БАГ
Өнгөрсөн жил Улаанбаатар хотноо 23 хүртэлх насны дэлхийн аваргад түрүүлж байсан Германы залуучуудын шигшээ баг энэ жил түвшин ахиж, улсаа төлөөлж байна. Хурдтай, тэсрэлттэй, шидэлттэй залуу багийг зогсооно гэдэг бүтэшгүй зүйл мэт.
Тэд хасагдах шатны эхний тоглолтдоо олимпийн аварга Нидерландын хүчирхэг багийг буулган авч, улмаар өчигдөр АНУ-ын шигшээг хожжээ. Тус тоглолтод Дензель Агьеман гангарч, хоёр онооны шидэлтийг дөрвөн удаа амжилттай болгож, дэлхийн аваргын мөнгөн медальт багийг гэр рүү нь үджээ.
Германы шигшээ багийн нас залуу, туршлага тааруу гэж үзэх хүн болох байх ч тэд тоглолтоос тоглолтод сайжирч, дэлхийн шилдгүүдийг хожиж байна. Өнөөдөр ч дэлхийн аварга болохыг үгүйсгэхгүй.
МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ШИГШЭЭ БАГ
Чингис хааныхаа өмнө, Сүхбаатарынхаа талбай дээр монгол охид үнсгэлжингийн үлгэрийг бодитоор амилуулж байна. Тэмцээн эхлэхээс өмнө тэднийг энд хүрнэ гэж таамаглаж байсан хүн олон байгаагүй. Гэвч тэд өчигдөр дэлхийн аварга АНУ-ын шигшээг хожиж, хагас шигшээд шалгарлаа.
АНУ-ын шилдэг багийг буулган авахад О.Хулан шилдэг тоглолтоо гаргаж, есөн оноо авчээ. Мөн эгзэгтэй мөчид залуу тамирчин Н.Нандинхүсэл чухал торгуулийн шидэлтүүдийг амжилттай гүйцэтгэж, ард түмнээ баярлуулсан. Магадгүй тэдний энэхүү ялалт 3х3 сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн итгэмээргүй, таамаг эвдсэн ялалт биз.
Өнөөдөр тэд Польшийн эсрэг тоглоно.
Хагас шигшээн оноолт /эр/
- Серби – Швейцарь
- Испани – Герман
Хагас шигшээн оноолт /эм/
- Нидерланд – Канад
- Польш – Монгол
Нэргүй 2 цагийн өмнө 122.201.31.67
meyag uu
Нэргүй 4 цагийн өмнө 81.9.119.226
)))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
И. Төмөрбаатар 6 цагийн өмнө 66.181.176.182
Мундаг байна. Медсль аваад.
Нэргүй 7 цагийн өмнө 202.126.90.204
Монгол эмэгтэйчүүд маш их потенциалтай, арчаагүй хүн ашигладаг эрчүүдэл хичнээн дарлагдсан ч галт шувуу адил дүрэлзэн дийлэх болно.
Нэргүй 7 цагийн өмнө 103.57.95.176
Yag yumtai
Нэргүй 1 минутын өмнө 73.132.11.36
setgetsiin uvchtei, yumtai, sumtai s****m, yum l bol er buruutai, chi lav etseggui baih, chi lav butach baih, chi lav eregtei duugui, axgui baih, chi nasaaraa nuhurgui amidraarai, uuulugchiiin meeeen
Нэргүй 9 цагийн өмнө 202.9.40.120
Дүү нартаа амжилт хүсье. Ямар ч хамаагүй медаль л аваарай.
Зочин 9 цагийн өмнө 192.82.92.42
Хар халуунд стандартын бус талбайд естой заваарсан юм болж бна!!! Энэ тев талбайгаа нехеж, цэвэрлэх, олон цуглаж, евчин тараасан шоугаа цееруулэх хэрэгтэй бнааа!!!!!!
Нэргүй 7 цагийн өмнө 103.145.234.109
эмээ уугаарай
Нэргүй 7 цагийн өмнө 202.126.89.133
чи зүгээрүү. Монголчууд дэлхийн аваргаас медаль авчихаад байхад чинь…
Нэргүй 9 цагийн өмнө 66.181.160.27
Ерөөс монгол эмэгтэйчүүд мундаг!!! Амжилт!!