Израильчууд Газын зурваст гал зогсоохыг шаардан жагсч байна. Израиль, Ираны мөргөлдөөн зургадугаар сарын 13-нд эхэлсэн 12 өдөр үргэлжилсний эцэст гал зогсоосон. Гэсэн ч Израилийн арми Хамасыг устгах зорилгоор Газын зурвас руу дайрсаар байна.
Тель-Авив хотод Бямба гаригт /2025.06.28/ болсон жагсаалд оролцсон иргэд Газын зурваст барьцаалагдсан 50 хүнийг суллахын тулд гал зогсоохыг уриалжээ. Анклав дахь цэргийн ажиллагаа нь барьцаалагдсан хүмүүсийн амь насанд аюул учруулж буйг жагсагчид хэлж байна.
Дашрамд дурдахад, Израиль, Хамасын хооронд гал зогсоох шууд бус хэлэлцээний шинэ шат ойрын хугацаанд Египет эсвэл Катарт эхэлнэ. Газын эрүүл мэндийн албаныхны мэдээлснээр сүүлийн 24 цагийн дотор дайны бүсэд 81 хүн амиа алджээ. Ингэснээр 2023 оны аравдугаар сард мөргөлдөөн эхэлснээс хойш амиа алдагсдын тоо 56412 болоод байна.
Нэргүй 5 цагийн өмнө 81.9.119.226
!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Э 12 цагийн өмнө 202.126.90.195
лалрын п***а израйль сөнөж далд ороосой п***а
Нэргүй 2025-06-29 192.42.116.184
Иран улсад дайнд үрэгдсэн баатаруудаа хүндэтгэх, ялалтаа тэмдэглэх баярын жагсаал болж байгаа бол Израйльд Гаазын зурвасын дайныг зогсоох Нээтнахуйг нэн даруй зайлуулах уриатай эсэргүүцлийн жагсаал болж байна!