Токара арлын гинжин хэлхээнд 525 удаагийн чичиргээ бүртгэгдэв

Токара арлын гинжин хэлхээнд 525 удаагийн чичиргээ бүртгэгдэв

Токара арлын гинжин хэлхээнд 525 удаагийн чичиргээ бүртгэгдэв

Японы баруун өмнөд хэсгийн Токара арлын гинжин хэлхээний бүсэд өнгөрсөн Бямба гаригаас хойш /2025.06.21/ олон зуун удаагийн газар хөдлөлт бүртгэгдээд буй. Өнөөдрийн байдлаар /2025.06.29/ газар хөдлөлтийн тоо 500 даваад байна. Хүчтэй чичиргээ тодорхойгүй хугацаагаар үргэлжлэнэ гэдгийг албаныхан анхааруулж байна.

Японы газар хөдлөлтийн эрчимийг долоо хүртэлх хэмжүүрээр хэмждэг. Өнгөрсөн хугацаанд нэг ба түүнээс өндөр шатлалын нийт 525 чичиргээ мэдрэгджээ. Эдгээрийн зургаа нь дөрөвдүгээр шатлал, 27 нь гуравдугаар шатлалынх байв. Цунамийн аюул хараахан ажиглагдаагүй.

Токара арлын гинжин хэлхээний бүс нутагт ийм олон удаагийн чичиргээ өмнө нь бүртгэгдэж байжээ. Тухайлбал, 2023 оны есдүгээр сард нэг ба түүнээс дээш шатлалын 346 чичиргээ 15 хоногийн турш үргэлжилжээ. Мөн 2021 оны арванхоёрдугаар сард 26 өдрийн турш 308 чичиргээ мэдрэгдэж байв.

Токара арлын гинжин хэлхээ нь 12 арлаас бүрддэг бөгөөд долоод нь хүн оршин суудаг. Их хэмжээний хохирол учраагүй ч гэлээ байнгын чичиргээ оршин суугчдыг түгшээж байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 81.9.119.226

))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж