Улаанбаатар хотын тахилга шүтлэгт 4 уулын тахилга боллоо

Улаанбаатар хотын тахилга шүтлэгт 4 уулын тахилга боллоо

Улаанбаатар хотын тахилга шүтлэгт 4 уулын тахилга боллоо

Нийслэл Улаанбаатар хотыг хүрээлэн буй хайрхан уулын тахилгын арга хэмжээ өнөөдөр нэгэн зэрэг боллоо. Тодруулбал, зуны дунд хар морь сарын улаагчин туулай өдөр буюу зургаадугаар сарын 27-ны энэ өдөр Чингэлтэй хайрханы тайлгын Их овоо, Баянзүрх хайрханы Их овоо, Богдхан хайрхан Зэндмэн овоо, Сонгинохайрхан уулын баруун бэлд тус тус их тахилга боллоо. НИТХ-ын дарга А.Баяр Чингэлтэй хайрханы тайлгын Их овоо болон Баянзүрх хайрханы Их овооны тахилгад оролцлоо. Энэхүү Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн хайрханы тахилгад Нийслэлийн удирдлагууд болон дүүргийн Засаг дарга нар, сүсэгтэн олон оролцлоо.

Энэ жил дөрвөн хайрханаа нэг өдөр зэрэг тахиж буйгаараа онцлог юм. Уул ус тахих зан үйл нь монголчуудын хувьд нэн эртний өв соёл бөгөөд уул усыг тахих нь байгаль дэлхий бороо хураа хайрлаж, ургамал ногоо дэлгэрч, амьтай бүхэн амгалан жаргахыг бэлгэддэг билээ. Нийслэлийн иргэдийн баярыг угтан нийслэлийн хүрээ хийдүүд нийслэлийн иргэдийн сайн сайхны тусын ном хурлаа.  Ийнхүү нийслэлийн иргэдийн баяр "Хүрээ цам- Даншиг наадам" дөрвөн хайрханы тахилгаар эхэлж байна. Маргааш "Хүрээ цам- Даншиг наадам" албан ёсоор эхлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 81.9.119.226

~ Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-06-29 202.9.40.201

Ман нам толгойд шаасан х***а манжуудыг устгахын тулд ман нам төр ажиллах ёстой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж