Энэ жил Үндэсний их баяр наадмын тухай хуулиар аймаг болон түүнтэй адилтгах наадмын үндэсний бөхийн шөвгийн дөрвөн бөхөөс допингийн шинжилгээ авахаар хуульчилсан. Тодруулбал, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 онд баталсан. Хуулийн 21.5 заалтад "Аймгийн баяр наадам, түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхөөс допингийн шинжилгээг 2025 оны баяр наадмаас эхлэн авна" гэж заасан байдаг. Хэрэв шинжилгээ авахгүй бол тухайн аймаг дахь үндэсний бөхийн барилдаанд амжилт үзүүлсэн бөхийн цол чимэг баталгаажихгүй гэдгийг албаныхан мэдээлж буй.
Одоогийн байдлаар гурван аймаг, нэг алслагдсан дүүрэг энэ хуулийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгдсэн байна.
Ингэснээр 21 аймгаас гадна нийслэлийн Налайх, Багануур, Багахангай дүүргийн баяр наадмын үндэсний бөхийн барилдааны шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулна. Үүнээс гадна улсын баяр наадамд барилдсан бөхчүүдээс 2025 оны долдугаар сарын 12-нд допингийн шинжилгээ авч, Герман улс руу шинжилгээний дээжийг нэгтгэн явуулна гэдгийг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас мэдээлсэн юм. Аймаг орон нутагт маш олон залуус үндэсний бөхөөр хичээллэдэг. Тэр утгаараа аймгийн үндэсний бөхийн баяр наадмын даваанд цол чимгээ нэмэх хүсэл мөрөөдөлтэй байдаг.
Нэргүй 4 цагийн өмнө 81.9.119.226
— Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.179.70
Засаг дарга нар зөв шийдэж дэмжиж байна
Зочин 8 цагийн өмнө 202.179.25.91
Монгол улс холбооны биш, нэгдмэл улс биз дээ. Төрийн албан хаагч бүр Төрийн хууль, тогтоомжийг хэрэгжүүлнэ гэж тангараг өргөдөг. Төрийн бодлогыг эсэргүүцэж байгаа засаг дарга нарыг огцоруулж болдоггүй юм уу
Нэргүй 2025-06-29 103.212.117.115
SEKSDI BOOW XXI ANUSDI BOOB DOLOON80955877SEKSEER VANXANDI
Нэргүй 2025-06-29 103.168.34.115
Энэ допинг гэдэг юмаа больчихоо шал худлаа зүггэр л барилдуул
Нэргүй 2025-06-29 103.168.34.146
ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙГАА АЙМАГ МУУ ТАНК ХҮЛДЭГ АРХАНГАЙ ГЭСЭН ШҮҮ…
Нэргүй 2025-06-29 202.126.91.211
Аймаг нь эсэргүүцнэ гэж юу гэсэн үг вэ ? Монгол Улсын хуулийг эсэргүүцдэг төрийн байгууллага байж болох уу ?! Тэр гурван аймгийг татан буулгаад хаяач, хө !!!
Аягүй бол нэг ньУвс байгаа даа….. ?!