Иран: Амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэв

Иран: Амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэв

Иран: Амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэв

Иран, Израилийн хооронд 12 өдөр үргэлжилсэн мөргөлдөөний үеэр амиа алдсан цэргийн ахлах командлагч, цөмийн эрдэмтэд болон энгийн иргэдийн дурсгалыг хүндэтгэх ажиллагаа Бямба гаригт /2025.06.28/ болжээ. Нийт 60 хүний оршуулах ёслол энэ өдөр болов. Амиа алдсан цэргийн дээд албан тушаалтнуудын дунд Исламын хувьсгалт гвардийн корпусын нууц дарга Хоссейн Салами, Ираны зэвсэгт хүчний штабын дарга асан Мохаммад Багери, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчний командлагч асан Амир Али Хажизаде нар байв.

Зургадугаар сарын 13-ны цохилтоор нас барсан гэж таамаглаж байсан албан тушаалтан энэ өдөр гарч ирсэн нь анхаарал татсан явдал болжээ. Тодруулбал, Хаменеигийн ойрын туслах Али Шамханиг нас барсан гэж Иран, Израилийн хэвлэлүүд мэдээлж байв. Удалгүй түүнийг амьд байна гэдгийг Ираны хэвлэлүүд мэдээлж, Шамхани өөрөө ч Хаменеид хандан "Би амьд байна, өөрийгөө золиослоход бэлэн байна" гэж мэдэгдсэн юм.

Тегераны гудамжинд цугларсан олон мянган хүнд хандан Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи "Улс үндэстний сэргэн мандалт удахгүй ирнэ" гэж амлалаа. Хар хувцастай гашуудагчид ихэнх нь Израиль, Америкийг эсэргүүцсэн уриа лоозон барьжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-29 81.9.119.226

~~ Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

y 2025-06-29 169.133.250.255

obzln;

Avatar

ms ? 2025-06-29 169.133.250.255

-gytamshigtaitblrxn ##;

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж