Пакистан: Амиа золиослогчийн халдлагаар 13 хүн нас барав

Пакистан: Амиа золиослогчийн халдлагаар 13 хүн нас барав

Пакистан: Амиа золиослогчийн халдлагаар 13 хүн нас барав

Пакистаны Хайбер-Пахтунхва мужид тэсрэх бөмбөг ачсан машин цэргийн цуваа руу дайрснаар дор хаяж 13 хүн амиа алдсан хэрэг Бямба гаригт /2025.06.28/ гарав. Мөн 10 орчим хүн шархадсанаас заримынх нь биеийн байдал хүнд байна. Тэднийг цэргийн нисэх онгоцоор эмнэлэгт хүргэжээ. Цэргийн цуваанд Пакистаны тагнуулын дөрвөн ажилтан болон орон нутгийн өндөр албан тушаалтнууд явж байжээ.

Халдлага болсон бүс нь Афганистаны хилийн ойролцоо байдаг. Тус бүс нь хилийн хоёр талд үйл ажиллагаа явуулдаг исламист зэвсэгт бүлэглэлийн хувьд аюулгүй орогнох газар байсаар ирсэн. Исламабад босогчид Пакистаны нутаг дэвсгэрт халдлага үйлдэхийн тулд Афганистанд сургалтын хуаран ажиллуулдаг гэх мэдээлэл бий.

Хайбер-Пахтунхва мужийн ерөнхий сайдын албанаас мэдэгдэл хийснээр энэ нь амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсэн хэрэг байжээ. Дэлбэрэлтээс болж ойролцоох байшингийн цонхны шил чичирч, зарим дээвэр нь нурсан байна. Одоогоор халдлагын хариуцлагыг хэн ч хүлээгээгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 81.9.119.226

> Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж