Хойд Солонгос руу бэлнээр ам.доллар, 1300 орчим хуванцар савтай цагаан будаа, библи илгээхийг завдсан АНУ-ын зургаан иргэнийг Өмнөд Солонгосын цагдаа нар баривчилжээ. Тэд уг илгээмжээ нийслэл Сөүлийн баруун хэсэгт орших нэгэн арлаас далайгаар илгээх гэж байгаад цэргийн эргүүлүүдийн хараанд өртсөн байна.
"Эрсдлийн бүс" гэж тодорхойлсон бүс нутагт ийм үйлдэл хийснээрээ тэдгээр зургаан хүн улс орны аюулгүй байдал, гамшгийн тухай хуулийг зөрчсөн гэж үзжээ.
Тэднийг орчуулагаар дамжуулан байцаагаад, 48 цагийн дотор хэрхэхийг шийдэх аж.
Дашрамд дурдахад, Ли Жэ Мён ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш Хойд Солонгостой харилцаагаа сайжруулахаар хичээх болсон. Энэ хүрээнд Хойд Солонгосын эсрэг хилийн чанга яригчийг ажиллуулахаа болих, агаарын бөмбөлөг хөөргөхийг хориглох зэрэг арга хэмжээг аваад буй. Идэвхтнүүд библи, Өмнөдийн соёлын контентуудыг агуулсан "USB" зэргийг Хойд Солонгос руу агаарын бөмбөлгөөс гадна хуванцар саванд хийж далайгаар хөвүүлэн илгээдэг.
Нэргүй 3 цагийн өмнө 81.9.119.226
>>> Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 3 цагийн өмнө 103.168.34.54
Солонгосын дотоод хэрэгт оролцож 2 Солонгосын хооронд яс хаян муудалцуулах гэж байна шд. Энэ бол асар хортой ажиллагаа. Хэрэв энэ илгээмж хил даваад 2 улс дайтвал энэ Америка иргэд хэнд ч мэдэгдэхгүй, ямарч хариуцлага хүлээхгүй, алга болцгооно.