Аадар бороо орж, 39 градус хүртэл хална

Аадар бороо орж, 39 градус хүртэл хална

Аадар бороо орж, 39 градус хүртэл хална

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх долоо хоногт дуу цахилгаантай аадар бороо орж, 39 градус хүрч халах нь ээ.

Тодруулбал, зургадугаар сарын 30-нд баруун, төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, долдугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 30-наас ихэнх нутгаар халж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +19…+24 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндийгөөр шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +27…+32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +20…+25 градус, өдөртөө +34…+39 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +24…+29 градус дулаан байна. 3-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 81.9.119.12

Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 59.153.113.30

п***а яг яах гээд байгаа с** вэ?

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.9.40.201

Тариа тариагүй байж худлаа шааж тарьсан хатчлаа гэж худлаа ш*** гэж бн бүтэхгүй хүүхдийн санаагаар шаахиймаа х***а манжууд гажиг юм з/б гажигтаад бгаа х***а манж пиздааг гяндлах гажиг хулгай зогсн.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.184.24

h*****d baigaa mal ve chi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж