Сая болж өндөрлөсөн BLAST.tv Austin Major 2025 тэмцээн нь зөвхөн Team Vitality дахин аварга болсноороо онцгой байгаагүй. Бас нэгэн түүхэн үйл явдал тохиосон нь The MongolZ баг Мэйжорын финалд шалгарсан анхны Азийн баг болсонд оршино. "1xBet Монгол"-ын цахим спортын аналистууд энэхүү амжилтын талаар дэлгэрэнгүй өгүүлэхээр шийдлээ.
МЭЙЖОРУУДЫН СТАТИСТИК
Энэхүү үйл явдлын ач холбогдлыг илүү сайн ойлгохын тулд дараах сонирхолтой статистик үзүүлэлтүүдийг харцгаая. Valve компани бүх Counter-Strike-ын багийг дараах гурван бүсэд хуваадаг:
- Европ (Европ, Хамтын нөхөрлөлийн орнууд)
- Америк (Хойд ба Өмнөд Америк)
- Ази-Номхон далайн бүс (Ази, Далайн орнууд, Ойрхи Дорнод)
2013 оноос хойш нийт 22 удаагийн Counter-Strike Мэйжор тэмцээн зохион байгуулагдсан бөгөөд үүнээс 19 нь CS:GO, 3 нь CS2 хувилбар дээр болсон.
- Европын бүсийн багууд 16 удаа аваргалсан
- Хойд ба Өмнөд Америкийн багууд 6 удаа түрүүлсэн
Хамгийн амжилттай багууд нь бүгд Европоос гаралтай:
- Astralis – 4 удаа
- Fnatic – 3 удаа
- NAVI ба Vitality – тус бүр 2 удаа
Зарим аналистууд Gambit Esports (PGL Major Krakow 2017-ийн аварга), AVANGAR (StarLadder Berlin Major 2019 финалд орсон)-ийг дурддаг. Гэсэн ч эдгээр Казахстаны багууд нь Хамтын нөхөрлөлийн орнууд бүсэд хамаарах тул Valve-ийн бүсчлэлээр Европын бүст багтдаг. Тиймээс тэднийг уламжлалт утгаараа “Азийн төлөөлөл” гэж үздэггүй.
Үүний улмаас Ази тив Мэйжор тэмцээнд одоо болтол түрүүлж байгаагүй, бүр финалд шалгарч байсан ч удаагүй. Гэвч энэ бүхнийг The MongolZ өөрчиллөө.
THE MONGOLZ — АНХНЫ МЭЙЖОРЫН ФИНАЛЫН ЗАМНАЛ
Одоогийн бүрэлдэхүүн 2023 оны 4-р сард бүрдсэн. Монголын IHC Esports байгууллага олон улсын 1xBet брэндийн дэмжлэгтэйгээр домогт нэр хүндтэй “The MongolZ” нэрийг сэргээж, шинэ үеийн багийг бүрдүүлсэн.
2023 оны эхний улиралд тохиромжтой бүрэлдэхүүн хайж, 9-р сард эцэслэн баталсан. Үүнд:
- Багийн ахлагч Б.Гарьдмагнай “bLitz”
- Мэргэн буудагч Б.Өсөхбаяр “910”
- Райфлер М.Содбаяр “Techno4K”, Б.Аюуш “mzinho”, М.Азбаяр “Senzu”
Senzu тухайн үед ердөө 17 настай, mzinho ердөө 16 настай байжээ.
ЭХНИЙ УЛИРЛЫН АМЖИЛТУУД
Дээрх бүрэлдэхүүнээрээ анхны улирлаа эхэлмэгц The MongolZ дараах томоохон тэмцээнүүдэд түрүүлсэн:
- YaLLa Compass 2024
- Thunderpick World Championship 2024
Түүнчлэн Skyesports Championship 2024 тэмцээнээс дэд байр эзэлж, намар гэхэд нэг сая гаруй ам.долларын шагналын мөнгө хүртэж, энэ дүнгээрээ NAVI, Spirit, G2 багуудын араас жагсаж байв.
Гэвч Мэйжорын нэр хүнд, үнэ цэнэ бусад тэмцээнүүдээс хавьгүй өндөр. Тиймээс The MongolZ баг тэдэнд илүү анхаарлаа хандуулж эхэлсэн. Үр дүнг харцгаая.
BLAST.tv Paris Major 2023
- Asia-Pacific RMR: 2-р байр
- Challengers Stage-ээс хасагдсан (1-3)
- 20-22-р байр
- $10,000 шагнал
PGL Major Copenhagen 2024
- Asia-Pacific RMR: 1-р байр
- Opening Stage: 3-2, Elimination Stage: 0-3
- 15-16-р байр
- $20,000 шагнал
Perfect World Shanghai Major 2024
- Asia-Pacific RMR: 1-2-р байр
- Opening Stage: 3-0, Elimination Stage: 3-0
- Плэйоффт анх удаа шалгарсан — Шөвгийн 8
- 5-8-р байр
- $45,000 шагнал
BLAST.tv Austin Major 2025
- VRS Asia оноогоор шууд урилга авсан
- Stage 3: 3-2
- Плэйоффт шалгарч, FaZe Clan (шөвгийн 8), paiN Gaming (шөвгийн 4)-г хожиж, анх удаа мажорын финалд шалгарсан
- Team Vitality-д ялагдаж, 2-р байр
- $170,000 шагнал
The MongolZ баг сүүлийн дөрвөн Мэйжорт тасралтгүй ахиж дэвшсэн бөгөөд байр, шагналын мөнгө, амжилтаа улам бүр ахиулсаар байна. Хэрэв энэ эрчээ хадгалж чадвал, StarLadder Budapest Major 2025 дээр тэд анхны аварга болсон Азийн баг болох бүрэн боломжтой.
Нэргүй 1 минутын өмнө 81.9.119.12
! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom