АНУ тарифын хэлэлцээрийн эцсийн хугацааг сунгана

АНУ тарифын хэлэлцээрийн эцсийн хугацааг сунгана

АНУ тарифын хэлэлцээрийн эцсийн хугацааг сунгана

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын тарифын асуудал хариуцсан дээд албан тушаалтан хэлэлцээ хийх эцсийн хугацааг сунгах тухай мэдэгдэв. Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 1 гэхэд гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурна гэж найдаж байна гэжээ. Трампын нэрлэсэн харилцан тарифын 90 хоногийн завсарлага долдугаар сарын 9-нд дуусч байгаа тул Бессент Баасан гаригт (2025.06.28) олон улс хэлэлцээр хийх дарамт шахалтыг АНУ мэдэрч байна гэж онцлон тэмдэглэсэн байна.

Тэрбээр мөн АНУ 18 чухал худалдааны түнштэй бөгөөд 10-12-той нь гэрээ байгуулахыг эрмэлзэж байна гэж мэдэгдсэн байна. Мөн есдүгээр сарын 1-ний өдөр болох Хөдөлмөрийн өдөр гэхэд дахин 20 оронтой гэрээ байгуулна гэж найдаж байгаагаа хэлжээ. Трамп эл өдөр сэтгүүлчдэд хэлэхдээ долдугаар сард дуусах эцсийн хугацаа уян хатан хэвээр байна гэв. Тэрбээр үргэлжлүүлэн, "Бид хүссэн бүхнээ хийж чадна. Бид үүнийг сунгаж болно. Бид үүнийг богиносгож болно. Би үүнийг богиносгохыг хүсч байна. Би зүгээр л бүх хүмүүст захидал илгээмээр байна. 25 хувийг төлж байгаад баяр хүргэе гэж” гэж онцолсон байна.

Үүний дараа түүний засаг захиргаа АНУ-ын технологийн фирмүүдэд татвар ногдуулах төлөвлөгөөтэй холбогдуулан Канадтай хийсэн өмнөх бүх хэлэлцээг зогсоосон гэж мэдэгджээ. Улмаар Канад улсад тун удахгүй шинэ тариф тогтоох болсон байна.

Эх сурвалж: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 81.9.119.12

) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.126.89.201

Орос,Америк хоёрт яг төстэй хоёр зөнөг өвгөн гарч ирээд Дэлхий дахиныг үймүүлчихлээ дээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж