Барууны орнуудад хадгалуулж байсан Оросын 300 тэрбум ам.долларын царцсан хөрөнгөнөөс салахад бэлэн гэж тус улсын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. Учир нь санхүүгийн байр сууриа барууны нөлөөллөөс холдуулж чадаж байгаа үйлдэл гэж үзэж буйгаа тэрбээр илэрхийлсэн байна.
Москва 2022 онд Украин руу бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлсэний дараа Оросын Төв банкны 300 тэрбум ам.долларын хөрөнгийг барууны банкууд царцаасан. Тухайн хөрөнгийн ихэнхи нь Европт байдаг. Европын холбоо эдгээр хөрөнгөөс олсон хүүгээ Украины батлан хамгаалахад зарцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Кремль үүнийг хулгай гэж буруутгасан юм.
Минск хотноо болсон Евразийн эдийн засгийн холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр Путин "Оросын нэлээд их хэмжээний алт, валютын хөрөнгийг барууны банкуудад битүүмжилсэн. Тэд бидний мөнгийг хулгайлах бодолтой байгаагаа бидэнд хэлсээр байна" гэжээ.
Гэсэн хэдий ч энэ нь эцсийн дүндээ дэлхийн эдийн засагт ашигтай гэж мэдэгджээ. Тухайлбал, Оросын царцсан хөрөнгөөр төлбөр тооцоо хийж, ханшийг эргэлдүүлнэ гэж үзэж байна. Орос улс Украины эзлэгдсэн бүс нутгийг сэргээн босгоход туслах, тэр байтугай Боинг онгоц худалдаж авч, энхийн хэлэлцээрийн нэг хэсэг болохын тулд царцаасан нөөцийнхөө нэг хэсгийг ашиглаж байгаа гэх мэдээлэл гарах болжээ. Өмнө нь “Их-7” бүлэг Украинд учруулсан хохирлыг барагдуулах хүртэл Оросын хөрөнгийг битүүмжилнэ гэж мэдэгдсэн байдаг.
Эх сурвалж: THE MOSCOW TIMES
Үнэн 5 цагийн өмнө 66.181.182.120
Орос одоо АНУ болон Баруун Европынхонд ямарч хэрэгцээгүй улс болсон. Оросгүй бүх үйлдвэр ажиллаж байна, Оросын байгалын хийний хэрэг байхгүй болж хоолойнуудыг нь Европ даяар авч хаяж байна, шатахуун түлш угаасаа Оросоос авдаг Европын улс гэж байхгүй шахуу.Оросын ямарч оролцоо АНУ болон Европийнханд аль ч салбарт үнэндээ алга.
Нэргүй 9 цагийн өмнө 104.28.99.177
Одоо энэ дооор 37 оны ногоон мхлгайтны үр удам Путлер агуу гээд бахиралдаад ороод ирнэ.
Нэргүй 9 цагийн өмнө 202.9.40.201
Орос хөрнгөө хулгайд алдахгүй ээ.
Харин монголд үүрлж оргонж нам төр хулгайлж эзлж хулгай шаасан хулгайч х***а манжуудын хулгайг хурааж өгөхөд туслаарай
Нэргүй 9 цагийн өмнө 202.9.40.201
Украйн зелкнски больж үз.
Нэргүй 9 цагийн өмнө 66.181.182.9
Энэ шар өвгөний алцхеймер улам хүндэрсээр
Нэргүй 9 цагийн өмнө 78.246.100.54
Оросууд бүгд худалч
Нэргүй 10 цагийн өмнө 103.212.118.251
Оростой битгий шөргөөлц Элбэгдоржоо
sukhbat 3 цагийн өмнө 59.153.87.33
tanai oros hezee ch nar uzeheergui bolson