Баруун-Урт-Бичигт чиглэлийн авто замын 152 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг өнөөдөр/2025.06.28/ эхэллээ. Баруун-Урт-Бичигт чиглэлийн авто замын эхний үе шат 152 км хатуу хучилттай авто зам төслийг 2025-2027 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө эдийн засгийн өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, зам тээврийн сүлжээг өргөжүүлэх зорилтын хүрээнд томоохон суурин газруудыг хилийн боомттой холбох, аялал жуулчлалыг хөгжүүлэх болон эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий зарим сум, суурин газрууд руу чиглэсэн авто зам барих, эдийн засгийн үр ашигтай, хөдөө аж ахуйн тээвэрлэлтийг дэмжсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Үүнд олон улсын CAREC-4C буюу Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны 4С коридорт хамаарагддаг Баруун-Урт-Бичигт чиглэлийн авто зам хамаардаг.
Иймд тус зам нь хатуу хучилттай болсноор Монгол Улсаар дайран өнгөрөх Ази Европыг холбосон авто замын сүлжээ нэгээр нэмэгдэж, Бичигтийн боомт нь Замын-Үүд боомтын дараа орох томоохон боомт болон хөгжиж улмаар БНХАУ-ын Тянжин, Жинзоу, Далиан зэрэг боомтоор дамжин Зүүн хойд Азийн улстай худалдаа хийх боломжийг бүрдүүлж өгөх эдийн засгийн чухал ач холбогдолтой аж. Мөн Сүхбаатар аймгийн эдийн засагт хөдөө аж ахуй, мал аж ахуй болон уул уурхайн салбар зонхилдог бөгөөд дээрх салбаруудад түшиглэн мах боловсруулалт, аялал жуулчлал, бүс нутгийн худалдаа зэргийг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.
Замын ажлын гүйцэтгэгчээр Монголын үндэсний аж ахуйн нэгж “Монгол зам групп” ХХК, техник технологийн хяналтын зөвлөх компаниар “Аварга зам” ХХК шалгарсан байна.
Тус авто замын асфальтбетон хучилт 11см, цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурь 22 см, цементээр бэхжүүлсэн хөрсөн суурь 22 см, суурийн доод үе 30 см ба нийт 85 см зузаан хийцлэлтэй аж. Энэ замын хийцлэл нь хүнд даацын машин зорчиж болхуйц хэмжээнд төлөвлөгдсөнөөрөө онцлоготой.
Барилгын ажлыг нээж, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан үг хэллээ. Тэрбээр УИХ-ын 2020 оны Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын Засгийн газрын "Шинэ сэргэлтийн таван тойрог" авто замын төслийг хэрэгжүүлж, олон улс, улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлын хүрээнд Эрээнцав-Бичигт гэсэн авто замын Шинэ коридорыг нэмж барихаар шийдвэрлэсэн.
Мөн Зүүн бүсийн хөгжлийн зорилгод Зүүн Хойд Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, Хан Хэнтийн нуруу, Дорнод Монголын байгалийн экосистем, Дэлхийн өв Бурхан халдун, Эзэн Чингис хааны төрт ёс, түүх, соёлын өвд түшиглэн “Түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс” болгох, тээвэр логистикийн нэгдсэн сүлжээ, боомт, чөлөөтбүс, тусгай бүсийг хөгжүүлэхээр тусгасан.
Дээрх ажлын хүрээнд Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотыг Бичигт боомттой холбох “Баруун-Урт-Бичигт”чиглэлийн авто замын эхний үе шат 152 км хатуу хучилттай авто зам” төслийн ажил хэрэгжихэд бэлэн болж зам барилгын ажил эхэлж байна. “Баруун-Урт-Бичигт” чиглэлийн хатуу хучилттай авто зам авто зам ашиглалтад орсноор Монгол Улсаар дайран өнгөрөх Ази Европыг холбосон авто замын сүлжээ шинээр нэмэгдэж, Бичигтийн боомт нь Замын-Үүд боомтын дараа орох томоохон боомт болон хөгжих ирээдүй харагдаж байна.
Улмаар БНХАУ-ын Тянжин, Жинзоу, Далиан зэрэг боомтоор дамжин Зүүн хойд азийн улстай худалдаа хийх боломжийг бүрдүүлж өгөх эдийн засгийн чухал ач холбогдолтой юм.
Мөн Сүхбаатар аймгийн эдийн засагт хөдөө аж ахуй, мал аж ахуй болон уул уурхайн салбар зонхилдог бөгөөд дээрх салбаруудад түшиглэн мах боловсруулалт, аялал жуулчлал, бүс нутгийн худалдаа зэргийг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлж, ард иргэд тав тухтай, түргэн шуурхай зорчих боломж бүрдэхийн зэрэгцээ Зүүн бүсийн аймгуудыг зорин очих гадаад болон дотоодын аялагч жуулчдын тоо нэмэгдэж, тухайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэн үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ” хэмээлээ.
“Баруун-Урт-Бичигт чиглэлийн авто замын эхний үе шат 152 км хатуу хучилттай авто зам төслийг 2025-2027 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 324 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөн, 2025 оны улсын төсөвт 31,6 тэрбум төгрөгийг тусгаж Төрийн Худалдан Авах Ажиллагааны газраас тендерийг зарласан юм байна.
Нэргүй 1 минутын өмнө 81.9.119.12
)))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
ИРГЭН 3 цагийн өмнө 66.181.186.121
За ази Европыг холбоно гэж бүлтэрээд юу гэхэв гэхдээ хоосонгүй шүү!!! Гол зам болох Замын Үүд- Улаанбаатар хоорондын замаа зам шиг болгчихоод Европ гэж яривал хүн үнэмшинэ шүү мафиуудаа!!
зочин 6 цагийн өмнө 66.181.160.127
Заа ингэж шааах хэрэггүй шүү !!! Ази Европын Казакстанаар холбох биз .. Манай дээгүүр явбал ашиггүй , нөхцөл хүнд, тойруу !!..
Нэргүй 10 цагийн өмнө 202.126.89.201
УИХ-ын гишүүн "хэхэрдэг хар" бас тууз хайчлаа чаачжээ !
Нэргүй 12 цагийн өмнө 103.212.117.115
DYYDLGN MASSAJLAAD SEKSEER TAICHNA SEXSEER VANXANDAAD ANUSDI BOOW XXNOO80955877
ДЭД БҮТЭЦГҮЙ УЛС 2025-06-28 202.70.43.34
Монгол улс дотооддоо буюу Нийслэлдээ, Аймаг Сумдадаа ДЭД БҮТЭЦГҮЙ улс. Кольцо замууд, Хурдны тууш замууд, туслах нарийн замууд аль нь ч байхгүй. ДЭД БҮТЭЦГүй хирнээ гоё гоё юмс яриад Эдийн Засгийн Ямар ч утгагүй
Нэргүй 2025-06-28 202.70.43.34
Монгол улс дотооддоо буюу Нийслэлдээ, Аймаг Сумдадаа ДЭД БҮТЭЦГҮЙ улс. Кольцо замууд, Хурдны тууш замууд, туслах нарийн замууд аль нь ч байхгүй. ДЭД БҮТЭЦГүй хирнээ гоё гоё юмс яриад Эдийн Засгийн Ямар ч утгагүй