Сүхбаатар дүүргийн Засаг даргыг алдаагаа залруулахгүй бол хариуцлага тооцно

Сүхбаатар дүүргийн Засаг даргыг алдаагаа залруулахгүй бол хариуцлага тооцно

Сүхбаатар дүүргийн Засаг даргыг алдаагаа залруулахгүй бол хариуцлага тооцно

Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл нь ажилтан албан хаагчдаа үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж, ажлаас нь халахын зэрэгцээ хорооны Засаг дарга нарыг үндэслэлгүйгээр ажлаас халж, оронд нь МАН-ын гишүүдийг ажилд аван хууль зөрчихөөс гадна намын дүрмийг зөрчсөн ноцтой  үйлдлүүдийг гаргах болжээ.

Иймд Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын хорооны тэргүүлэгчид намын дүрэм зөрчин, Ардчилсан намын гишүүдийг халж, Ардын намын гишүүдийг ажилд авч байгаа Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Ардчилсан намын гишүүн М.Алтангэрэлийг хууль зөрчсөн харалган үйлдлээ зогсоож, залруулахыг шаардсан мэдэгдлийг хүргүүлсэн байна.

Учир нь өнгөрсөн 2024 онд болсон орон нутгийн сонгуульд Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн 35 суудлаас 23-ыг нь Ардчилсан намаас нэр дэвшигчид авч олонхи болсон боловч тус дүүрэгт МАН эрх барьж байгаа мэт томилгоо хийгдэх болжээ.

Тухайлбал, сонгуулийн дараа өөр намтай хамтрах, олонхи болсон тохиолдолд Засаг даргын орлогчоор хэнийг томилохыг зөвхөн намын хорооны хурлаар шийддэг намын дүрмийг зөрчин, МАН-тай хамтран дүүрэгт эрх барьж, дүүргийн Засаг даргын орлогчоор тус дүүргийн МАН-ын хорооны дэд дарга У.Өнөрцэцэгийг томилон ажиллуулж байгаа аж.

Энэхүү дүрмийн бус үйлдлийн талаар Ардчилсан намын нэр бүхий гишүүд Дүрмийн хороонд гомдол гаргахад тус хорооноос намын дүрмийг ноцтой зөрчсөнийг тогтоосон.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын долоон хэлтэс албадын дарга нарын хоёр нь Ардчилсан нам, тав нь МАН-ын гишүүн байсан хүмүүс томилогдсон байгаа аж.

Мөн өөрийн үзэл бодол байр сууриа гишүүний хувьд чөлөөтэй илэрхийлсэн, намд олон жил зүтгэсэн гишүүдийн дүүрэгт ажиллаж байгаа үр хүүхэд, хамаатан садныг ялгаварлан гадуурхаж, ажлаас халах явдал газар авсан байна.

Иймээс Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, намын дүрмийг ноцтой зөрчин Ардын намынхантай хуйвалдан төрийн ажил хийдэг болсон Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэлийг хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийж, алдаагаа засахгүй бол улс төрийн хариуцлага хүлээлгэх болно гэдгийг энэхүү мэдэгдэлд анхааруулжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 81.9.119.12

Халуун охид таныг хүлээж байна – Sexy24.mom

Avatar

И 9 цагийн өмнө 66.181.161.194

Энэ байгууллага өнгөрсөн жилүүдэд АН – нхнаар дүүрэн, тэд нь ажил хийхгүй, харьцаагүй, баахан банхар авгай нар байж билээ

Avatar

Ашгүй 10 цагийн өмнө 202.9.47.38

ОГЦРОХ АМАРХАН шүү хөгшөөн, одоо та нар пээдийж суудаг эрин үе чинь өнгөрсөн гэж. Цагийн байдлыг ухаардгүй мал вэ.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 103.212.117.115

SAWI80955877

Avatar

сонгогч 2025-06-28 103.168.34.139

СБД-ийг дампууруулсан АН-ынхаан одоо болно бултаараа зайл

Avatar

Нэргүй 2025-06-28 202.9.41.89

х** гэж хэлэээд анын лалруудыг халсан дэээр угаасаа хоорондооо ясаа булаацалдсан лалруууд уулан ан хиисэн сайн юм бии даанч тамын тогооны үлгэрүүүд ядаж ман шиг дотроо хуцалцахгүй

Avatar

zochin 2025-06-28 202.9.41.124

Коммунист нийгэм, коммунист хүн гэж ямар хүнийг хэлдэг юм болоо. Түүнээс нэг их айсан нөхдүүд их байх юм. Хадны мангаа гэдэг шиг юм ярих гээд байх шиг.

Avatar

Зочин 2025-06-28 59.153.113.13

СДийг олон жил АН-ын Болормаа удирдсан. ТГ-ын дарга нь авилгын хэрэгт холбогдоод шийтгүүлсэн байх шүү. Том мөнгөний тоо яригдаж байсан. Энэ Алтангэрэл нь муу нэртэй луу данстай АН-ын угшилтай ХХУЧИН хүмүүсээ чөлөөлөө биз. Хуучин АН-ын олон жил тэнд байсан архаг гишүүд нь эсэргүүцэж байгаа биз. Хүүхдүүдээ төрийн албанд оруулснаа өөрснөө хүлээж.ХАРИН ЭНЭ АЛТАНГЭРЭЛ ЧИНЬ ШУДАРГА ЭР ХҮН ЮМ БИШ ҮҮ .

Avatar

Нэргүй 2025-06-28 202.126.91.25

яанаа энэ их намчирхал улс төржилт Монголыг нураана шүү. Монгол төрийн албан тушаал л гэж байхаас аль нэг намынх гэж байхгүй шүү

Avatar

Нэргүй 2025-06-28 103.57.95.223

Хятадын коммунист намын угжний хурга, төлгөн коммунист алангэрэл гэж дуулаагүй юу та нар

Avatar

бараг ленин 2025-06-28 103.57.95.199

ee hee nos

Avatar

Нэргүй 2025-06-28 103.212.117.115

SEKSEER XANMAAR BOOB XOXOJ URN SHINEGENE AMSI SEKSEER ANUSDI DYRTAI SEKSDI80955877VANXANDI

Avatar

Нэргүй 2025-06-28 66.181.184.9

Хэ хэ. АН-ынхан ийм хөгийн хулгайчууд байдаг

Avatar

Нэргүй 2025-06-28 202.126.89.201

МАН-ын тавиулыг "машиндаад" хаяач ээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж