Хүй долоон худаг руу 10 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Хүй долоон худаг руу 10 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Хүй долоон худаг руу 10 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” өнөөдөр /2025.06.28/ Хүй долоон худагт эхэлж байна. Энэ үеэр 07:00-23:00 цагийн хооронд хоёр чиглэлд нийтийн тээврийн 10 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал, Хүй7:1 “Төв цэнгэлдэх – Яармаг – Хүй 7 худаг”, Хүй7:2 “МУБИС – Хүй 7 худаг" гэсэн хоёр чиглэлд автобус үйлчилнэ.

“Хүрээ цам-Даншиг наадам” нь Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд жуулчдыг татах зорилготой зохион байгуулагддаг. Тус наадмыг НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж байна.

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” үеэр дараах үйл ажиллагааг зохион байгуулна.

  • 256 бөхийн барилдаан
  • Хурдан морины уралдаан
  • Жороо морины уралдаан
  • Үндэсний сур харвааны тэмцээн
  • Үндэсний шагайн харвааны тэмцээн
  • Морьт харвааны тэмцээн
  • Морьтны үзүүлбэр
  • Цам харайх ёслол
  • Сээр цохих тэмцээн
  • Есөн дүүргийн Ардын авьяастнуудын шилмэл тоглолт
  • Монгол туургатны уран бүтээлчдийн тоглолт
  • Иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам” урлагийн тоглолт
  • Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн,
  • Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн
  • Монгол үндэсний хувцасны үзүүлбэр
  • Монголын ард түмнийг ивээгч их Очирваань бурхны тахилга
  • Их эзэн Чингис хааны тахилга
  • Балин, тосон урлалын тэмцээн
  • Унзад, голч лам нарын тэмцээн
  • Номын мэтгэлцээний тэмцээн

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

И. Төмөрбаатар 2025-06-28 66.181.176.182

Харахөас дургүй хүрмээр. Бөөн мөнгө үрчихээд. Тэр заваан зүйлдээ Нямбаатар гуай очихгүй, хаачаа вэ?

Avatar

Нэргүй 2025-06-28 81.9.119.12

! Халуун охид таныг хүлээж байна – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-06-28 66.181.189.237

10 автууст чин хүмүүс багтахгүй алаан болжийн .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж