"NEWS" агентлаг өнгөрч буй долоо хоногт уригдсан зочдынхоо ярилцлагыг тоймлон хүргэж байна.
Авлигын индексийг хэрхэн сайжруулах, авлигын индексээр Монгол Улс дэлхийн улсуудтай харьцуулахад ямар шатанд явж байгаа талаар “Транспэрэнси Интернэшл” ТББ-ын зөвлөх Д. Тэгшбаяртай ярилцлаа.
-Монгол Улс авлигын төсөөллийн индексээр байнга муу үзүүлэлттэй гарч байгаа. Энэ юунаас үүдэлтэй вэ?
-Шинэ Засгийн газар байгуулагдаад, 34 дэх Ерөнхий сайд томилогдоод удаагүй байна. Авлигатай тэмцэх чиглэлийн нэг санаачилга гаргах л байх. Үе, үеийн Засгийн газар авлигатай тэмцэх төрөл бүрийн санал, санаачлагыг гаргадаг. Ингэхдээ хоёрхон зүйл дээр анхаардаг. Нэгдүгээрт, олон улсын байгууллагуудын өгсөн зөвлөмжийн дагуу авлигын ялд өөрчлөлт оруулж, ихэвчлэн ялын хэмжээг нэмэгдүүлдэг. Хоёрдугаарт, гэмт хэрэгтнийг барих, шийтгэх гэсэн асуудлууд дээр анхаарч ирсэн.
Тухайлбал, өнгөрсөн Засгийн газар авлигатай тэмцэх ажиллагааг өргөн, далайцтай хэрэгжүүлнэ гээд Авлигатай тэмцэх газарт түшиглээд өмнө нь хийж байсан ажлыг илүү эрчимжүүлэх зорилго дэвшүүлж 5Ш ажиллагааг хэрэгжүүлсэн.
Үр дүнд нь авлигын гэмт хэргээс учирсан хохирлын хэмжээг барагдуулах тоон үзүүлэлт сайжирсан. Бусад үзүүлэлтэд ахиц гарсан зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, хууль хэрэгжүүлэх, мэдээллийн ил тод нээлттэй байдал, шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хариуцлага тооцох зэрэг үндсэн эрхийн асуудлуудад огт анхаараагүй. Өнгөрсөн хугацаанд хохирол барагдуулахтай адил бусад үзүүлэлт сайжирсан бол авлигын төсөөллийн индекс дагаад өсөх байсан.
-Дэлхийн улсуудтай харьцуулахад Монгол Улс авлига, ардчиллын индексээр хаана нь явж байна вэ?
-Улс орнуудыг авлигын индексээр үнэлээд 25 орчим жил болж байна. Авлигын индексийг 180 улсын хүрээнд үнэлдэг. Монгол Улсын хувьд 114 дүгээр байрт жагсч байна. Бид 2023 онд авлигын индексийг үнэлэх үзүүлэлтийн нэг болох ардчиллын индексээр саарал бүсэд орсон шүү дээ.
Энэ жил бид ардчиллын олон талт байдлын үнэлгээний хамгийн чухалд тооцогддог V-DEM институтын ардчиллын индексээр Азид автократ дэглэм рүү орсон зургаан улсын нэг болчихлоо.
Авлига, ардчилал, хуулийн засаглалын индекс бүгд ухралттай байна. Индексийн үзүүлэлтээр бид дэлхийн улс орнуудаас сүүл хавьд явж байна даа.
Монгол Улсад одоо гарч буй авлигын гэмт хэргийн жишгийг дэлхийн улс орнуудын ижил төстэй гэмт хэргийн он цагаар харьцуулж харвал,
- АНУ, Европын холбооны зарим орнуудын 1700-аад оны сүүл, 1800-аад он хавьцаа гарч байсан тендер будлиантуулах, хэт өндөр үнийн дүнгээр төрөөс тендер гүйцэтгэх, олсон ашгаа улс төрчдөд хуваах,
- Сингапур, Хонконг улсуудтай харьцуулахад 1960, 1970-аад оны үед түгээмэл байсан ажил бүтээхэд төлдөг авлигын шинж элбэг байгаа бол,
- Франц, Испанийн 1700 оны үеийн эрх баригчид эрх мэдлээ ашиглаж албан тушаалын томилгоо хийж, тухайн хүнээс улс төрийн санхүүжилт авах, ашиг хүртдэг байсан энэ нөхцөл байдал манайд түгээмэл байна.
Тэгэхээр сайн туршлага хуулах хэрэггүй. Өөрсдийн нөхцөл байдлыг сайн судалж, хаанаас нь ямар ажлыг хийхээ сайтар ойлгож төлөвлөх хэрэгтэй байна.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2808800/линк рүү нэвтэрч унших боломжтой.
"Төр ногоон бүс гэж зарласан байршлуудаа эрчим хүчээр хангах үүрэгтэй"
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцтай ярилцлаа.
-УИХ-ын гишүүний тангаргаа өргөөд бараг л жил болох гэж байна. Энэ нэг жилийн хугацаанд иргэдээ төлөөлөх, хууль тогтоох үйл ажиллагаандаа хэр идэвх санаачилгатай ажилласан бэ. УИХ-ын гишүүн болоод одоо хийж хэрэгжүүлнэ гэсэн зорилт төлөвлөгөө өнөөдөр хэр биеллээ олов?
-УИХ-ын гишүүний тангараг өргөдөө тун удахгүй нэг жил болох гэж байна. Цаг хугацаа хурдан өнгөрч байна. Яагаад хурдан өнгөрч байгаа вэ гэдгийг эргээд бодохоор завгүй, ачаалалтай ажилласан юм болов уу гэж бодож байна. Тэгэхдээ ачаалалтай ажилласан гэхээсээ илүүтэй ямар үр дүнд хүрч чадсан бэ гэдэг талаар ярья. Өнгөрсөн хугацаанд хоёр ажлын хэсгийг ахалж ажилласан. Нэгдүгээрт, ногоон санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох ажлын хэсэгт орж ажиллалаа. Өнөөдрийг хүртэл түлш зэрэг шатдаг зүйлд зарцуулж ирсэн улсын төсвийн үргүй зардлыг байшин гэрээ дулаалаад агаарын бохирдлыг бууруулъя гэсэн тогтоолын төслийн ажлын хэсгийг нь ахалж ажиллаад УИХ-ын нэгдсэн чуулганаар батлуулж, бодитоор хэрэгжихээр боллоо.
Энэ ажлын хүрээнд “Дулаан баатар” аяныг эхлүүлсэн. Энэ аян ямар нэгэн байдлаар улс төрийн зорилгоор ч юм уу, сонгууль угтаж, сонгуульд зориулж санаачилсан ажил ерөөсөө биш. Ногоон санхүүжилтийн тогтолцоо ямар боломжийг иргэдэд бий болгож байгаа вэ гэдгийг олон нийтэд таниулах, улмаар цаашид бид ямар байдлаар утаанаасаа салах боломжтой вэ, байшин гэрээ яаж зөв дулаалах юм бэ гэдэг байдлаар ААН-үүд, мэргэжлийн холбоодууд, мөн сайн дурын залуучуудын оролцоотой боловсруулсан мэдээлэл, контент, шийдлүүдийг түгээх зорилготой. Гуравдугаарт, иргэдийн оролцоо хамгийн чухал. Төр дангаараа агаарын бохирдлыг шийдэх боломжгүй.
Тиймээс иргэд өвөл болохоос урьтаж өөрсдөө байшин гэрээ дулаалах аянд УИХ-ын гишүүд нам харгалзахгүй нэгдэж, дэмжин ажиллаж байна. Байгаль орчны яамнаас ногоон зээлийн хөнгөлөлт олгож ирсэн.
Харамсалтай нь, тухайн зээлийг яг ногоон хөгжлийг дэмжсэн гэхээс илүүтэй цахилгаан машины зээл гэх мэтээр Монгол Улсын ногоон хөгжилд төдийлөн ач холбогдолтой бус зүйлд зарцуулж ирсэн.
Зээлийн хэмжээ хангалттай их байгаагүй. Тухайлбал, өнгөрсөн жил 1,5 тэрбум төгрөгөөр хүүгийн хөнгөлөлтийг олгосон байна. Гэтэл "Тавантолгой түлш" компани дээр сүүлийн 5-6 жил, жил бүр 1,5 их наяд төгрөгийг нүүрс үйлдвэрлэх татаасанд өгөөд шатаагаад дуусгачихсан байна. Тэгэхээр цаашдаа энэ зардлаа ногоон зээлийн хөнгөлөлт рүү нь шилжүүлье .Байшин, гэрээ стандартын дагуу дулаалсан айл өрхүүдэд 6 хувийн хүүтэй зээл олгох юм. Өөрөөр хэлбэл түүхий нүүрснээс татгалзаж гэр, байшингаа дулаасан иргэд ипотекийн зээлтэй ижил хүүтэй зээл авах боломжтой болно. Хоёрдугаарт, энэ төрлийн хөрөнгө оруулалт хийсэн иргэдийн татварын буцаан олголтыг нэмэгдүүлнэ. Өнөөдрийг хүртэл адилхан орон сууц л худалдаж авсан тохиолдолд 6 сая төгрөг буцааж авдаг. Тэгвэл байшин, гэрээ стандартын дагуу дулаалах юм бол мөн адил ХХОАТ-аасаа төлсөн дүнгээ буцаагаад авах боломжийг бүрдүүлсэн.
-Иргэн Бат таван ханатай гэрээ таны хэлж байгаа стандартын дагуу дулаалах бол ойролцоогоор хэдэн төгрөг зарцуулах талаар тооцоо судалгаа юу байна вэ. Төр хийх ажилгүй болчхоод айл өрхүүдийн байшин, гэрийг дулаалж өгөх гэж байна гэсэн шүүмжлэл байна шүү дээ?
-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд НҮБ болон холбогдох ТББ-аас 13 аймаг 3 дүүргийн 4300 өрхийн гэрийг дулаалсан. Мөн цахилгаан халаагуурт шилжүүлсэн бодит туршлага, зөв шийдэл байна. Бодитоор хэрэгжүүлээд үр дүн гарсан ажлыг илүү өргөжүүлээд ажиллахыг зорьж байна. Ойролцоогоор 2-3 сая төгрөгөөр таван ханатай гэрийн дулаалга болон цахилгаан халаагуурыг нь шийдээд гэртээ тав тухтай амьдрах, дээрээс нь утаа гаргадаггүй эко сууцтай болно гэсэн шийдэл байна.
Хоёрдугаарт, байшингийн хувьд 7-9 сая төгрөгийн зардал гаргахаар тооцоо бий. Ойролцоогоор 30м2 байшин байх юм бол 7 сая орчим төгрөг болж байна.
Өмнө нь хэлсэнчлэн татварын буцаан буцаан олголтод хамрагдах боломжийг бүрдүүлсэн учраас гарах зардлуудынхаа тодорхой хувийг нь буцаагаад авах боломжтой учраас зээлийн шалгуур нь бас хөнгөвчлөгдөнө. Иргэд ногоон зээлд хамрагдах боломж нь бас дээшилж байгаа гэсэн үг. Энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд энэ санаачилга бол төрөөс айл өрхүүдийн орон сууцыг үнэгүй дулаалж өгч байгаа зүйл огтхон ч биш. Харин иргэдээ тав тухтай амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэх, агаарын бохирдлоос хамтын шийдлээр салах бодлого юм. Гэрээ стандартын дагуу дулаалсан айл өрхүүд сард 25- 30 мянган төгрөг, байшингийн хувьд хэмжээнээсээ хамаараад 150-250 төгрөгийн зээл төлөх тооцоо бий. Нэг айл жилд дунджаар 550-600 мянган төгрөг түлшиндээ зарцуулдаг бол түүнээс ч хямд өртгөөр гэр, байшингаа дулаалснаар айл өрхүүдийн амьжиргааны түвшин сайжрах гэх мэтээр нийгмийн давхар үр нөлөө ч үзүүлнэ.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2809099/ линкээр холбогдож унших боломжтой.
Б.Лхагважав: 2025 оны төсвийг 10 их наядаар танах хэрэгтэй
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын түр ерөнхийлөгч, эдийн засагч, эрх зүйч, доктор Б.Лхагважавтай ярилцлаа.
-2025 оны төсвийн жил дундаа орж байна. Засгийн газар 2025 оны төсөвт тодотгол хийх хүрээнд нийт 1.8 их наяд төгрөгөөр зардлыг бууруулж танахаа мэдэгдлээ. Үүнээс ч илүү хэмнэлт хийх боломж байгаа юу. Ер нь төсөвт таналт хийхдээ юуг анхаарах ёстой вэ?
-Төсвийн тодотголыг өнөөдрийн нөхцөлд хийх л ёстой. Ингэхдээ төсвийн зардлыг эрс танах хэрэгтэй. Яагаад гэвэл татвар угаасаа хуримтлагдахгүй. Тийм учраас төсвийн зардлыг 10 их наядаар танах хэрэгтэй. Тэгэхдээ төрөө цомхотгоно уу, цалингаа хувааж авна уу тэгж л ажиллах хэрэгтэй байна.
Төсөв танана гэдэг нарийндаа бол орлого олох татвар төлөгчдийн мөнгө л багасна гэсэн үг шүү дээ. Нөгөө талаасаа, сүүлийн 10 жил Засгийн газар нүүрсний хойноос л улайрч, хөөцөлдсөн. Уул уурхайн цөөн бүтээгдэхүүнийхээ араас л явсан. Бусад нэг сая гаруй хүн ажиллаж байгаа хөдөлмөрийн зах зээлээ хаячихсан байхгүй юу. Гэтэл хөдөө аж ахуйн салбар, бусад үйлчилгээний салбар ямар нөхцөл байдалд байна вэ гэдэг дээр огт дүгнэлт хийгээгүй. Тэгэхээр Ерөнхий сайд Г.Занданшатар энэ талаас нь бас харах болов уу гэж бодож байна. Ер нь сүүлийн таван жилд уул уурхайн салбараас бусдыг нь тооцоод үзвэл олигтой дүн гарахгүй болов уу. Өнгөрсөн жилийн зуднаар хөдөө аж ахуйн салбар тэр чигтээ унасан. Дараа нь алдаатай бодлогын уршгаар газар тариалан унасан. Тэгэхээр ганц нэгхэн бүтээгдэхүүнийхээ тоон дүнгийн хойноос хөөцөлдөж болохгүй гэдгийн тод жишээ боллоо гэж харж байна.
-Нөхцөл байдлаас харахад Монгол Улсад эдийн засгийн хямралын үеийг давах бодлого хангалтгүй байх шиг?
-Одоо болж байгаа процессын талаар өмнө нь МҮХАҮТ-аас анхааруулж, хэвлэлийн хурал хүртэл хийж байсан шүү дээ. Тухайн үед төсвийг нэмэхэд нь эсэргүүцэж, таван их наяд төгрөгөөр танах асуудлыг тавьж байсан. Харин Ерөнхийлөгчийн буянаар 2.3 их наяд төгрөгөөр төсвийн зардлыг бууруулсан.
Бид таамгаар нөхцөл байдлыг дүгнээгүй. Алсдаа бий болох нөхцөл байдалд хурдан арга хэмжээ аваач ээ гэдэг байдлаар хандсан. Цаг хугацааны эрхээр одоо энэ нөхцөл байдал бий болж байна.
Монгол Улсын хувьд аль ч цаг үед хямралын үеийн бодлогыг хэрэгжүүлж ирсэн туршлага бий. Хамгийн гол нь асуудал намжаад ирэхээр тэр бүхнээ марчихдаг сул тал манай эрх баригч нарт бий. Г.Занданшатар Ерөнхий сайдын хувьд тухайн хямралын үед аль алинд нь ажиллаж байсан. Аль ч оны хямралын үед бид баялаг бүтээгч буюу татвар төлөгчдөө бодсон эерэг, зөөлөн бодлого явуулах ёстой. Тэгж байж л бид хямралыг давж гарч байсан. Энэ үед хатуу бодлого хэрэгжүүлээд юу ч олж долоодоггүй. Татвар нэмлээ гээд юу ч сайжрахгүй.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2809241/ линкээр нэвтэрч унших боломжтой.
Г.Туяагэрэл: Шантаажийн улс төрийг бий болгож байна
МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцааны Нийтийн удирдлагын сургуулийн тэнхимийн дэд профессор Г. Туяагэрэлтэй ярилцлаа.
-Улс төрийн намуудад төрөөс анх удаа 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлсэн. Иргэд олон нийтийн зүгээс авлигад идэгдэж, данхайсан улс төрийн намуудыг татвар төлөгчдийн мөнгөөр "тэжээх" нь буруу гэж шүүмжилж байна. Улс төр судлаач хүний хувьд энэ хуулийн зохицуулалт хариуцлагатай, нээлттэй нам эвслийг бий болгон төлөвшүүлэхэд хэр хөшүүрэг болно гэж харж байна вэ?
-Улс төрийн намын тухай ярихаар, ерөөсөө л намгүй болчихвол бүх зүйл сайхан болчих юм шиг хандлага, ойлголт нийгэмд үүсдэг. Гэтэл улс төрийн намгүйгээр ардчиллыг бэхжүүлэх, улс төрийн намгүйгээр парламентын тогтолцоог төлөвшүүлэх, улс төрийн намгүйгээр гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг хангах тухай ярих огт боломжгүй. Тэгэхээр улс төрд өрнөж байгаа бүхий л үйл явцын суурь үндэс нь улс төрийн намын төлөвшилтэй холбоотой. Тэрнээс биш улс төрийн намгүйгээр улс төр хийх тухай ойлголт байхгүй. Жишээлбэл, УИХ-ын сонгуулиар иргэд нэр дэвшигчийг сонгох тухай ярьдаг ч бодит байдал дээр тэр нэр дэвшигч нь улс төрийн намын хүрээнд хүлээн зөвшөөрөгдөж, сонгогдон, нэр дэвших эрхээ авдаг. Бид бодит байдал дээр хүнийг бус намыг л сонгож байгаа хэрэг.
Гэтэл яагаад улс төрийн нам ийм сөрөг нэр хүндтэй болов гэхээр хариуцлагатай байж чадахгүй, санхүүжилт нь нууц, далд байна, сонгуульд шударга бусаар өрсөлдөж байна, жижиг намууд гарч ирэх боломжийг хааж байна гээд маш олон хүчин зүйл бий. Энийг шинжлэх ухааных нь хувьд албан болон албан бус хүчин зүйл гэдэг.
Тиймээс Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлснээр улс төрийн намын хөгжил, төлөвшилд ямар нэгэн байдлаар гэрэл гэгээ гарах боломжийг бий болгосон. Харин нөгөө талд энэ хууль гэрэл гэгээ гаргах боломжгүй юм биш үү, монополь намуудын эрх мэдлийг баталгаажуулж байна гэж ярьж байгаа нь санхүүжилттэй холбоотой. Төрийн санхүүжилт гэхээр л намыг бүх талаар санхүүжүүлэх юм шиг ярьж байна. Үгүй шүү. Энэ хуулийн үзэл баримтлал, гол агуулгыг судлаачид уншаад олж харж байгаа ч жирийн иргэд буюу сонгогчдын хэд нь хувь нь олж харж, уншиж байна вэ. Иргэдийн хувьд хуулиа уншсаны дараа асуудал өрнүүлэх, уншаагүйгээр тэр үйл явцыг үгүйсгэх хоёрын хооронд асар том зөрүү бий.
Тэгэхээр Улс төрийн намын тухай хуулиар ямар өөрчлөлтийг хийж, санхүүжилт гэж юуг хэлж байна, төрийн санхүүжилт нь хэдэн хувьтай байх вэ, энийг яаж хязгаарлан тогтоох вэ, улс төрийн нам гэдэг институцийг ямар чиглэлд хөгжүүлэх гээд байна вэ гэдгийг ойлгож, таниулах, тайлбарлах, сонгогчдын улс төрийн бодлогод чиглэсэн үйл ажиллагаа дутмаг байгааг харуулж байна. Энийг хийх ёстой. Нөгөө талаас энэ хуулиар улс төрийн намууд өөрсдөө энэ хуулийг хэрэгжүүлэх, дотоод журмаа шинэчлэх, дүрмээ батлах, санхүүгээ ил тод тайлагнах, орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх, нэг данстай байхыг зохицуулж байгаа. Хууль хэрэгжүүлэх тал дээр улс төрийн намуудаас бодит хүсэл эрмэлзэл, улс төрийн эр зориг хэрэгтэй. Тэгэхгүй бол хуулийг хэрэгжүүлэх явцад үүсч байгаа анхны бүдрэлтээрээ шууд ухрах гээд байна.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2809405/ линк рүү орж унших боломжтой.
Нэргүй 2 цагийн өмнө 81.9.119.12
!!!! Халуун охид таныг хүлээж байна – Sexy24.mom
??? 2025-06-28 202.55.191.130
Улс төрийн намгүйгээр ардчиллыг бэхжүүлэх, улс төрийн намгүйгээр парламентын тогтолцоог төлөвшүүлэх, улс төрийн намгүйгээр гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг хангах тухай ярих огт боломжгүй…. гэнэ үү? Энэ авгай юугаа солиороод байнаа? Заавал НАМ гэсэн гэмт хэргийн бүлэглэлүүд байх ёстой гэж үү???
Нэргүй 2025-06-28 202.126.88.134
Нүүрсний хулгай, ЖДҮ, БЗС-ийн илэрхий луйвруудыг хав дараад, хэнийг ч шийтгэхгүй өнгөрөөгөөд байхаар Монгол д шударга ёс яаж тогтох вэ дээ ?!
Нүүрсний хулгайг бүрэн шийдэж чадвал ч Монголд их юм цэгцэрнэ дээ !!!
Зочин 2025-06-28 210.160.217.71
Монгол улсад шударга ёс дэндүү алдагдсан даа. Улс төрөөсөө эхлээд мафижсан юм чинь яаж өөдлөх юм бэ. Авлига авсан хууль зөрчсөн хүн нь баримттайгаар авлигатай тэмцэх газар шалгуулахад ямар ч хариуцлага хүлээхгүйгээр хэргээс мултраад байхад яаж өөдлөх юм бэ.
Нэргүй 2025-06-28 103.212.117.115
80955877
Нэргүй 2025-06-28 103.212.117.115
SEXSEER ANUSDAAD BOOW XOXOOD URN SHINEGENE AMSAAD VAWALDI XUCHINDUULI SEKSEWR80955876M7