Хот, нийтийн аж ахуйнхан тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа

Хот, нийтийн аж ахуйнхан тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа

Хот, нийтийн аж ахуйнхан тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа

Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлтийн ажлыг үе шаттай хийж байна. Тодруулбал, энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, усны барилга байгууламжийн 301 тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжийн парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн. Ийнхүү өнөөдөр тав дахь ээлжийн 66 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа.

Хот, нийтийн аж ахуйн үйлчилгээнд шаардлагатай тусгай зориулалтын техникийг дотоод, гадаадын нийт долоон аж, ахуйн нэгж байгууллагаас хүлээж авч байна. Өнөөдрийн байдлаар 2024, 2025 онд үйлдвэрлэсэн 80 гаруй тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжийг гэрээнд заасан техникийн тодорхойлолтод нийцүүлэн нийлүүлж байгаа юм. Үлдсэн тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжийг хуваарийн дагуу ирэх наймдугаар сард нийлүүлж дуусахаар төлөвлөж байна. Дээрх хүлээн авсан тоног төхөөрөмжүүдийг нийслэлийн есөн дүүрэг, Геодези, усны барилга байгууламжийн газар, Хот тохижилтын газар, Ус сувгийн удирдах газар болон холбогдох чиг үүргийн байгууллагуудад хүлээлгэн өгч, нийслэл хотын аж ахуйн ажилд ашиглана.

Ташрамд, 2024 оны аравдугаар сард нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зам цэвэрлэгээний таван төрлийн 33 машин техникийг нийлүүлсэн. Тодруулбал, цас цэвэрлэгээ, түрэх, давс цацах 10 машин, найман шүүрт машин, бага оврын цас цэвэрлэгч 10 машин нийлүүлсэн. Мөн оны хавар нь модны навч зэрэг хөнгөн юмсыг соруулах зориулалттай 46 шинэ тоног төхөөрөмжийг оруулж ирсэн. Улмаар 2024 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 80 гаруй машин техникийн шинэчлэлт хийсэн билээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.9.41.93

ЗАА ЗА, БАЯРЛАА. САЙХАН БАЙНА. САРАМПАЙ БОЛСОН ХОТ МААНЬ ЦЭГЦЭРЧ ӨНГӨ ОРЖ, ЦЭЛИЙГЭЭД САЙХАН Л БОЛЖ БАЙНА. ЭНХБОЛД ЖУНАЙ ……………………………..НАРЫН СҮЙРҮҮЛСЭН ХОРЛОСОН ХОТ МААНЬ УУЖУУ АМЬСГАЛАХ ЦЭЛГЭР САЙХАН ХОТ БОЛОХ НЬ ЭЭ.. АЛДАРТ ХУЛГАЙЧДААС ХӨРӨНГИЙГ ГАРГУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

ДЭД БҮТЭЦГҮЙ УЛС 5 цагийн өмнө 202.70.43.34

Монгол улс дотооддоо буюу Нийслэлдээ, Аймаг Сумдадаа ДЭД БҮТЭЦГҮЙ улс. Кольцо замууд, Хурдны тууш замууд, туслах нарийн замууд аль нь ч байхгүй. ДЭД БҮТЭЦГүй хирнээ гоё гоё юмс яриад Эдийн Засгийн Ямар ч утгагүй

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 103.57.95.223

данхын үед му ын өр түүхэнд байгаагүй нэмэгдсэн гэж үндэсний аудит дүгнэсэн байна билээ түүний хамсаатан нянбактери одоо ч өрийг нэмэгдүүлсээр байна. нянбактерийг огцруулах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.9.41.93

ЭРГҮҮТЭЭД БАЙ. СӨРӨГ ХАР СҮНСТЭЙ ТИЙРЭН

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 103.57.95.223

энэ нянбактерийн худалдан авалтыг хардаа дан хятадын эдийн засгийг дэмжсэн худалдан авалт байгаа биз. уг нь энэ ажлыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлсэн бол хэдэн хүн ажлын байртай цалин орлоготой байх байсан бол. гэтэл төрийн албаны бүтэц бүрэлдэхүүнийг нэмэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна. энэ бүх техник дээр жолооч оператор авна шүү дээ.

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 66.181.188.39

Энэ машин механизмын гүйцэтгэх ажлыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхэд л болно шүүдээ. улс баахан машин механизмын худалдан авалт, хадгалалт, бензин тос, засвар үйлчилгээ, операторын цалин гэж зардал гаргах шаардлага байхгүй

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.126.90.114

Хэдэн хувийг нь албан тушаалтнууд идсэн бол гэхээр аймаар ДЭЛХИЙД АВИЛГААР ТЭРГҮҮЛЭГЧ УЛСЫН НЭГ БОЛСООН

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.70.43.34

Урд хилээр гараал Эрээн, Бээжин ороод ирээд УБ хотыг харахаар л хэцүү санагдах юмдаа….Манай улс яахаараа ийм зогсонги, хөгжилгүй улс болчихдог бнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж