Бугат суманд гарсан түймрийг унтрааж, Ерөөтийн түймрийг цурамд оруулав

Бугат суманд гарсан түймрийг унтрааж, Ерөөтийн түймрийг цурамд оруулав

Бугат суманд гарсан түймрийг унтрааж, Ерөөтийн түймрийг цурамд оруулав
НЭМЭЛТ: 

Булган аймгийн Бугат суманд гарсан ойн гал түймрийг өнөөдөр /2025.06.28/13:55 цагт бүрэн унтрааж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Асгадын ам гэдэг газар гарсан ойн гал түймрийг 14:07 цагт цурамд орууллаа. Мөн Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд энэ сарын 24-нд гарсан ойн түймрийг өнөөдөр 16:00 цагт бүрэн унтраасан байна. Тус түймэрт урьдчилсан байдлаар 110 га талбай өртөж шатжээ.

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хоёр, Хүдэр суманд нэг түймрийг цурамд орууллаа
НЭМЭЛТ: 
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Шарлан гол гэдэг газар энэ сарын 25-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.06.28/ 10:00 цагт, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Шоргоолж гэдэг газар энэ сарын 26-нд гарсан түймрийг өнөөдөр 12:34 цагт, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Даваат гэдэг газар энэ сарын 24-нд гарсан ой, хээрийн гал түймрийг  өнөөдөр 12:53 цагт тус тус цурамд орууллаа.
Улсын хэмжээнд өнөөдөр 13:00 цагийн байдлаар 8 ой, хээрийн гал түймрийг цурамд оруулж, 6 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

Сэлэнгэд гарсан ойн түймрийг унтраахаар 520 гаруй албан хаагч дайчлагджээ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн Доргон толгой гэдэг газар энэ сарын 22-ны өдөр гарсан ойн гал түймрийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр мэдээлэл өглөө.

Түймрийн голомтод ОБЕГ, НОБГ, Сэлэнгэ, Орхон, Дундговь, Баянхонгор, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн 141 алба хаагч, 13 автомашин, орон нутгийн захиргааны болон хувийн хэвшлийн 124 хүн, 22 автомашин, 6 мотоцикл, нийт 265 хүн, 35 автомашин, 6 мотоциклтой ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Есөн түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.06.28/ 11:00 цагийн байдлаар Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Булган аймгийн Бугат, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Шарын гол, Алтанбулаг сумын Гурван цагаан толгой, Орос даваа гэх газруудад гарсан 5 ой, хээрийн гал түймрийг цурамд оруулсан.

Мөн Хэнтий аймгийн Батширээт, Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Алтанбулаг суманд гарсан нийт 9 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн Доргон толгой гэдэг газар энэ сарын 22-нд гарсан ойн түймрийн голомтод ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан 141 алба хаагч, 13 автомашин, сумын мэргэжлийн ангийн 124 хүн, 27 автомашинтайгаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин II баг Ялбагийн Асгатын ам гэдэг газар энэ сарын 24-нд гарсан ой, хээрийн түймрийн голомтод Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, орон нутгийн иргэд ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин II багийн Даваат гэдэг газар энэ сарын 24-нд гарсан ой, хээрийн түймрийн голомтод тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, НОБГ, орон нутгийн нийт 53 хүн, 6 автомашинтайгаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин II багийн Хан-Хэнтий тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр Шарлан гол гэдэг газар энэ сарын 25-нд гарсан түймрийн голомтод ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригад, НОБГ-ын 70 гаруй алба хаагч ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатайн багийн Сөдтэйн даваа гэдэг газар энэ сарын 26-нд гарсан ойн түймрийн голомтод Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, НОБГ-ын 30 орчим алба хаагч, орон нутгийн 53 хүн, 6 автомашинтайгаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн Шоргоолж гэдэг газарт энэ сарын 26-нд гарсан түймрийн голомтод тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Дорноговь, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, орон нутгийн нийт 36 хүн , 3 автомашинтайгаар ажиллаж байна.

Хэнтий аймгийн Батширээт сумын Онон I багийн Баруун тас гэдэг газар энэ сарын 26-нд гарсан ойн түймэрт ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр түймрийн тандалт хийж, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн Худгийн гуу гэдэг газар энэ сарын 27-нд гарсан түймрийн голомтод Сэлэнгэ, Дархан-Уул, Булган аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн нийт 50 хүн, 5 автомашинтайгаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн Шоргоолжны өндөр гэдэг газар энэ сарын 27-нд гарсан түймрийн голомтод Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тээвэрлэн хүргэж, үүрэг гүйцэтгэж байна.

Улсын хэмжээнд он гарсаар 12 аймгийн 64 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 138 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 47.4 % өссөн дүнтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-28 81.9.119.12

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-06-28 202.9.40.209

Монголын гаүр 35 жилийн өмнө түрүүний бөөс х***а манж пиздагууд толгойд гарсан. х***а бодлогоор орогнуулж үүрлүүлж суурьшуулсан х***а пиздагууд маэж пиздагууд толгойд гарсан одоо энэ х***а манж эзлэлтийг таслан зогсоогооч.

Avatar

Нэргүй 2025-06-28 202.9.40.209

Сэлнгэийн ардын намын пизданууд цэврлээч бүгд х***а манж пизданууд ан чиугаас х***а пиздануудын нам т/а х***а пизланууд бчнөөн жил хулгай шааж бгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж