Европын холбоо Хятадтай харилцаагаа сайжруулна

Европын холбоо Хятадтай харилцаагаа сайжруулна

Европын холбоо Хятадтай харилцаагаа сайжруулна

Хятадын гадаад хэргийн сайд Ван И зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 6-ны хооронд Европын холбооны төв байранд айлчлах болжээ. Энэ хүрээнд тэрбээр Хятад-Европын дээд хэмжээний стратегийн яриа хэлэлцээний 13 дахь удаагийн уулзалтад оролцоно. Мөн Герман улсад айлчилж, дипломат харилцаа, аюулгүй байдлын стратегийн яриа хэлэлцээний найм дахь удаагийн уулзалт, Францад айлчилж, гадаад хэргийн сайд нарын дээд хэмжээний уулзалтад оролцоно. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гуо Жиакун хэлэхдээ, Ван И Европын холбооны гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Кажа Каллас, Германын холбооны гадаад хэргийн сайд Иоганн Вадефул, Францын Европ, гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро нарын урилгаар айлчилж байна.

Ван И Брюссельд байх хугацаандаа Бельгийн ерөнхий сайд Барт Де Вевер болон шадар сайд бөгөөд гадаад хэргийн сайд Максим Превот нартай уулзаж, хэлэлцээ хийнэ гэж хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв. Энэхүү айлчлалын гол зорилго нь Хятад, Европын холбооны харилцаа, олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаар санал бодлоо солилцож, хамтын ажиллагааны 50 жилийн хугацаанд ахиц дэвшил гаргасныг онцлон тэмдэглэнэ. Мөн харилцан ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлж, түншлэлийн харилцааг бэхжүүлж, хамтын ажиллагааны нийтлэг ойлголтыг бий болгож, санал зөрөлдөөнөө зөв зохицуулах болно гэж хэвлэлийн төлөөлөгч нэмж дурдав Улмаар энэхүү айлчлал нь Хятад, Европын холбооны дээд түвшний хамтын ажиллагааны дараагийн шатны улс төрийн бэлтгэл болно гэж Гуо мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: CGTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ард түмэн 2025-06-28 66.181.185.133

Европчууд одоо сөнөж байгаа. Хятадууд хөгжиж дэлхийн бодлогыг тодорхойлж байна. Биднийг хэн ч тоохгүй. Өндөр хааныг таньдаг атлаа Ачхүү Хубилайг Хятадын хаан хэмээн өргөмжилдөг Европчууд мөхөж байгаа улс шүү дээ!! Манай улсыг Европчууд Хятадын муж гэж үздэг. Биднийг Оросод биш Хятадад нэгтгэхийг их дэмждэг

Avatar

Xужаа 2025-06-28 202.9.47.38

xятад гамингууд сайн найзаа сайн найзаа гэж хуурч байгаад өрийн зангандаа оруулна, оросыг бас тэгээсэй

Avatar

Нэргүй 2025-06-28 81.9.119.12

!! Халуун охид таныг хүлээж байна – Sexy24.mom

Avatar

Zochin 2025-06-28 66.181.191.120

"Кажа Каллас" гэн шүү :):):)

Avatar

Нэргүй 2025-06-28 202.126.88.173

Макрон гитадтай их сүжирдэг ураныг францтай хамтардаг нь буруу болсон элэнцгийнх нь 3 хөрш гужаатай үгсэн хуйвалдаж болзошгүй мэлхий хэлтэнгүүд дээ

Avatar

Нэргүй 2025-06-28 78.246.100.54

Орос одоо уйл

Avatar

Нэргүй 2025-06-28 103.57.95.38

Кажа биш ээ, Каяа

Avatar

Нэргүй 2025-06-28 202.9.40.201

Худлаа шаагаад бааграй замбараагүй худлаа шаахиын.

Avatar

netoys 2025-06-28 169.133.250.255

ocjnry

Avatar

vr 2025-06-28 169.133.250.255

cymashedshi gayx

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж