Япон: Халамжийн мөнгөн дүнг бууруулсныг буруутгажээ

Япон: Халамжийн мөнгөн дүнг бууруулсныг буруутгажээ

Япон: Халамжийн мөнгөн дүнг бууруулсныг буруутгажээ

Японы дээд шүүх халамжийн мөнгөн дүнг бууруулсан засгийн газрын шийдвэрийг хууль бус гэж үзсэн байна. Гэсэн хэдий ч халамжийн мөнгийг төрөөс нөхөн олгохыг үгүйсгэсэн байна. Дээд шүүхийн гурав дахь шатны хурлын дараа тус шийдвэрийг гаргажээ. Энэ нь 2013 оноос гурван жил тутам хэрэгжиж байсан халамжийн тогтолцоог хүчингүй болгосон юм. Японы Эрүүл мэнд, халамжийн яам дефляцитай уялдуулан халамжийн мөнгөн дүнг 10 хүртэл хувиар бууруулсан байжээ. Тухайн үед хоёр сая орчим хүн халамжийн үйлчилгээнд хамрагдаж байсан. Гэхдээ яамны шийдвэр нь эрүүл мэнд, соёлын амьдралын наад захын стандартыг хангах хуулийн шаардлагыг зөрчсөн гэж Япон даяар зарга мэдүүлжээ. Өдийг хүртэл 30 гаруй нэхэмжлэл гаргаснаас Нагоя, Осакагийн нэхэмжлэлийг Дээд шүүх шийдвэрлэсэн байна.  Даргалагч шүүгч Уга Кацуя хэлэхдээ, халамжийн тэтгэмжийг дефляцитай уялдуулсан нь шударга бус, эсрэгээрээ хэрэглээний үнийн хэлбэлзлийн түвшинтэй уялдуулсан. Улмаар нийгмийн халамжийн сайдын гаргасан энэхүү шийдвэр нь мэргэжлийн ур чадвар, тууштай байдал дутмаг, үйл ажиллагаа нь алдаатай, хууль бус байсан гэжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: NHK JAPAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж