Халаасны хулгайн гэмт хэрэг 55.8 хувиар буурчээ

Халаасны хулгайн гэмт хэрэг 55.8 хувиар буурчээ

Халаасны хулгайн гэмт хэрэг 55.8 хувиар буурчээ

Нийслэл Улаанбаатар хотод зургадугаар сарын 15-ны байдлаар халаасны хулгайн гэмт хэрэг 55.8 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Өмнө нь энэ төрлийн гэм хэрэг хоногт дунджаар  50-80 бүртгэгддэг байсан бол одоо гомдол , мэдээлэл 10-25 болж буурсан эерэг үзүүлэлт гарсан байна.

Цагдаагийн байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран "Сэрэмж", "Халаас шийдвэрлэл"т зэрэг нэгдсэн арга хэмжээг үе шаттай зохион байгуулснаар дээрх эерэг үр дүнд хүрчээ. Иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөн хяналт шалгалтыг эрчимжүүлэх зэргээр олон тал арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлжээ. Халаасны хулгайн гэмт хэрэг нийтийн тээврийн хэрэгсэл, зах худалдааны төв, автобусны буудал, дэлгүүр, гудамж талбай,  явган хүний гарц зэрэг газруудад хамгийн их  бүртгэгддэг байна.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын 85 хувь нь эмэгтэйчүүд болон  хүүхдүүд байдаг аж. Хулгайч нар иргэдийн анхаарлыг сарниулах, яарч сандарсан байдлыг нь ашиглан гэмт үйлдлээ хэрэгжүүлдэг. Зарим тохиолдолд эд зүйлсүүдийг дамжуулан  хил давуулж, худалдан борлуулдаг байна.

Иймээс иргэдийг сонор сэрэмжтэй байж, халаасны хулгайн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

С.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.209

264.8 га тариа тарьсан гэж худлаа тоо тавьж хулгай ш*** гэж тоо тавьж хулгай ш*** гэж бн тариа газр нэг бхгүй хоосон газрууд бга ингэж хулгай шаахгүй ээ. Аймар х***а манжууд вэ.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 103.229.120.143

SEXSDI VANXANDI80955877ANUSDI SHAALGI SEXSEER80955877

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.9.40.209

Ийм гажиг хоосрсон нийгм гажиг бдалд эерэг гэгээлэг бн гэж яаадийн.хулгайч х***а манжууд балайд шаагаад бхийын.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж