НЭМЭЛТ:
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдан Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн юм. Энэ хүрээнд 2025 оны төсвийн хуулийг дагалдуулан өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаан татах нь зүйтэй гэж үзжээ. Энэ хуулийн өөрчлөлтөөр төрийн албан хаагчдыг цомохтгох асуудал, мөн цалин, урамшуулалтай холбоотой зохицуулалт тусгасныг хүлээн авах боломжгүй гэж үзжээ.
Тухайлбал, 15 жил төрийн албанд ажилласан хүн 36 сарын тэтгэмж авдаг байх, цалингийн нэмэгдлийг 40 хувьд багтаах, 230 орчим мянган төрийн албан хаагч дотор докторын эрдмийн зэрэг хамгаалсан 1’215 албан хаагчдын ТЗ, ТТ, АА, УТ ангилалд ажиллаж байгаа 500 хүрэхгүй докторын эрдмийн зэргийн нэмэгдэл тооцохгүй байх зэрэг зохицуулалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзжээ.
УИХ дахь МАН-ын бүлэг 2025 оны төсвийн тодотгол хэлэлцэж байна
УИХ дахь МАН-ын бүлэг энэ цаг мөчид Төрийн ордонд ээлжит бусаар хуралдаж байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2025 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийн өмнө олонхийн бүлэг тус төслийг хэлэлцэж байгаа аж.
Төсвийн тодотголыг дагалдуулж, төрийн албан хаагчдын цалин, хөлс, тэтгэмжтэй холбоотой асуудал орж ирсэн нь гишүүдийн эсэргүүцэлтэй тулж байгаа мэдээлэл бий. Төрийн албыг данхайсан асуудлыг бууруулах зорилгоор цомхотгох хийх асуудлыг төсвийн тодотголоор оруулж ирсэн ч дэмжихгүй байгаа мэдээлэл байгаа юм.
Г.ХОРОЛ
3,595.38















































