Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр /2025.06.27/ мэдээлэл хийлээ.
-УИХ-аар бид 2025 оны төсвийн тодотгол хэлэлцэж байна. Энэ хүрээнд бол үндсэндээ төсөвт гэхээсээ илүү Мөнгөний бодлогын хүрээнд ханшинд хамгийн их нөлөөтэй зүйл бол алт. Сүүлийн жилүүдэд алтны үнэ эрс өсөж байна.
Нэг унци алт 3300 ам. доллароос илүү байна. Цаашдаа ч үнэ өсөх хүлээлт бий. Гэтэл Монголбанкинд тушаагдаж байгаа алтны хэмжээ жилээс жилд уруудаад байна. Энэ нь өөрөө салбарыг бодлого гаргаж дэмжээгүй явж байсны сул тал юм. Монгол Улсад 500 тонн орчим тонны алтны нөөц бүртгэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, нөөцийг нь баталгаажуулаад, улсын бүртгэлд оруулсан байгаа нөөц нь. Энэний 100 орчим тоннд зөвшөөрөл өглөө гэхэд оны төгсгөл гэхэд шууд металлаа өгөөд Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлж, үндсэндээ төгрөгийн тогтвортой байдлыг хангах боломжтой гэсэн үг. Үнийн өсөлтийг барих зорилготой. Энэ чиглэлд том нөлөө үзүүлэх ордууд байгаа, энэ нь одоо нэг тодорхой хуулийн зүйл заалтуудаар хориотой болчихоод байдаг. Хориотой асуудлыг шийдэх бүрэн эрх нь УИХ-д байдаг. Алт аяны хүрээнд энэ төслийг Засгийн газар зориг гаргаж, оруулж ирж байгаа, галтай сэдэв. Бид УИХ-ын даргатай яриад ойлголцсон байгаа. Юу вэ, гэхээр тогтоолын төсөл дээр ажлын хэсэг гаргаад бүр тодорхой болгоод явуулах бүрэн эрх нь УИХ-д байгаа. Засгийн газрын түвшнээс бол байж болох хамгийн дээд хэмжээндээ оруулж ирсэн нь энэ. Тогтоолын төсөлд
Нэгдүгээрт, байгаль, орчин, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг маш хатуу суулгасан байгаа. Өөрөөр хэлбэл, нөхөн сэргээлтийн баталгааг нь өндөр болгож оруулж ирэх тухай асуудал. Хоёрдугаарт, байгалийг нөхөн сэргээх тухай асуудлыг маш тодорхой өндөр барьцаатай дэнчинтэйгээр оруулж ирэх. Гуравдугаарт уурхай хаагдахад хэрхэн хаах вэ, хэдэн төгрөгийн зардал гаргах вэ гэдгийг урьдчилж авах тухай асуудал гээд энэ асуудлуудыг тодорхой болго гэдэг ерөнхий бодлогын нэг заалт орж ирж байгаа. Хоёрдугаарт алт олборлолтыг дэмжихэд хамгийн чухал асуудал бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хязгаар тогтоох тухай юм. Алтны салбарынхны ярьдаг гол асуудал нь 6 тэрбум төгрөг хүртэл 10 хувийн татвар авдаг бол 6 тэрбумаас дээш гарахад 25 хувийн татвар шууд авдаг. Энэ асуудлыг Сангийн яамтайгаа яриад өөрчлөх боломж юу байна гэдэг чиглэлийг авъя гэдэг ийм тогтоол заалт байгаа. Гуравдугаарт, зарим хуулийн хязгаарлалт бий. Шууд ашиглах боломжтой ордуудыг хөдөлгөе гэдэг ерөнхий утгыг оруулж ирсэн. Энэ дээр УИХ тодорхой зохицуулалт хийх эрх нь нээлттэй. Өөрөөр хэлбэл, нөөцөд авах, газар зохион байгуулалтыг хийх шийдэл гаргах бүрэн эрх нь бий. . УИХ –аас ажлын хэсэг гарна, салбар яамны зүгээс мэргэжлийн бүх чиглэл, зөвлөмж, мэдээллээр хангаад ажиллана.
С.УЧРАЛ
Энхээ 5 цагийн өмнө 202.126.91.64
Манайх ихэнх алтны ордоо ухаад дууссан шүү дээ, ноёдоо! Байгалийн баялаг дуусахаар бүгдээрээ яах юм бэ, түшээдээ?
Иргэн 6 цагийн өмнө 202.55.188.38
алт олоод яах юм татваргүй гараад л явчихна. ард түмэн, газар нутөг минь л хохирно.
Нэргүй 6 цагийн өмнө 66.181.177.129
газрын баялагруугаа дайраад юу хожив хэн хожив монгол хөгжсөн үү хөгжих үү гээд бодохгүй л болов уу ойлгох болов уу эд нар
Нэргүй 7 цагийн өмнө 66.181.187.141
Алт их олборлосноор юмны үнэ буурах юм уу…?! Нэг л сайн ойлгодоггүйэ …
2011 МАН 7 цагийн өмнө 202.9.46.124
2011 онд МАН-ын духандаа босоо үрчлээстэй Дашдорж гэж хулгайч яг ийм юм ярьсаар яваад 2012 онд намаа онхолдуулж байж билээ
Нэргүй 8 цагийн өмнө 103.229.121.117
ЭНЭ ДҮР ЭСГЭСЭН ЧАДВАРГҮИ л***р ХИЖ ЧАДАХГҮЭЭЭ
Нэргүй 8 цагийн өмнө 103.229.122.46
ЭМ СИ ЭС-ИЙН БУУНЫ НОХОЙ, Оджаргалын гутал долоогч Эм Си-ийн алтны төслүүдийг дэмжүүлж хөнгөлөлтэй зээл, луйвар булхайг нь дэмжин ажиллана аа гэж байна.
Нэргүй 8 цагийн өмнө 103.229.120.143
SEXSDU80955877BOOW XXNO ANUSDAAD
Нэргүй 9 цагийн өмнө 202.9.40.209
За энэ хэнүүсийн дахлгаваар яриад бнаа х***а манж гарта барьдаг мод болоод.
Нэргүй 8 цагийн өмнө 103.229.122.46
Эм Си Эс-ийн даалгавараар гутал долоогч нь хуцаж эхэлж байна.
Т1 7 цагийн өмнө 202.9.46.124
Эм Си Эсийн гутлын шивэр ч мөн тансаг байгаа даа!
Монгол хүү 10 цагийн өмнө 64.119.29.63
АЛТНЫ ИЙМ ЭХ ОРОНЧ БИШ ХУУЛЬ БАЙДАГ ГЭДЭГТ БИ САЯ САЙДЫН МЭДЭЭЛЛЭЭС Л МЭДЭЖ БАЙНА. ИЙМ ХУУЛЬ ГАРГАСАН УИХ ГИШҮҮДИЙГ ШАЛГАХ ШААРДЛАГАТАЙ ТЭД МОНГОЛ ХҮН МӨН ҮҮ? ЭСВЭЛ ХУУЛЬ БУС АЛТЫГ НЬ ХУРААЖ АВДАГ ХУЛГАЙН МАФ ЮМ УУ? ЭНЭ ХУУЛЬ ШУУД МОНГОЛ УЛСЫН АЛТНЫ НӨӨЦИЙГ АРВИЖУУЛАХЫН ЭСРЭГ ХУУЛЬ БАЙНА. МОНГОЛ УЛС, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ХУУЛЬ ЮМ БИШҮҮ?
ХҮН АЛТ ОЛБОРЛООД 6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛТЫГ НЬ ТУШААГААД ҮЛДСЭН АЛТЫГ НЬ ХУУЛЬ БУСААР ТАТВАР БАГАТАЙ УЛСАД ГАРГА ГЭЖ ШУУД УТГААРАА ОЙЛГОГДОЖ БАЙНА ДАА!
Нэргүй 9 цагийн өмнө 103.71.101.63
Тийм байна.