"Улаанбаатар төмөр зам” ХНН-т хийсэн аудитын тайланг гардууллаа

"Улаанбаатар төмөр зам” ХНН-т хийсэн аудитын тайланг гардууллаа

"Улаанбаатар төмөр зам” ХНН-т хийсэн аудитын тайланг гардууллаа

Үндэсний аудитын газар, ОХУ-ын Тооцооны танхимтай хамтран Монгол-Оросын хамтарсан "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн үйл ажиллагааны үр дүн, нийгэм эдийн засагт үзүүлж буй үр нөлөө, үр ашиг” сэдэвт аудитыг хийж гүйцэтгэсэн.

Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн тус аудитын тайланг өнөөдөр /2025.06.27/ хамтарсан нийгэмлэгийн удирдлагуудад гардуулан өглөө. Аудитаар "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Зөвлөлт Холбоот Улс болон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийн үүргийн хэрэгжилт болон 2021-2023 оны үйл ажиллагаа түүний үр дүн, менежмент, хөрөнгө оруулалтын үр ашиг, гүйцэтгэл зэргийг үнэлэх зорилготой байсан юм. Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн шалгагдагч байгууллагын удирдлагуудад аудитын үр дүнг танилцуулж, төмөр замын салбарын хөгжлийн бодлогыг сайжруулах, үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарах талаар өгсөн аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэхийг онцлов.

Эх сурвалж: Үндэсний аудитын газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.131.227.134

Дизель түлш шатааж утаа баагуулж явдаг зүтгүүртэй, өвөл нь нүүрс түлж халдаг суудлын вагонтой, зун нь айркондишнгүй мөртлөө цонхоо нээдэггүй, зөрлөг болгон дээр зогсож өөдөөс ирж байгаа цуваагаа өнгөрөөдөг ганц замтай, цувааны хурд 40-50 км/цаг-аас хэтэрдэггүй, 1950 оны технологио өнөөдрийг хүртэл барьж байгаа төмөр замтай улс орон өнөөдөр ганцхан Монгол л байна. Орос өөрөө аль 1960 оноос цахилгаан зүтгүүрт шилжсэн.

Avatar

садөс 6 цагийн өмнө 103.168.34.86

Оросуудаас болж энэ ТЗ сүүлийн 70 жил зорчигч вагоноо ч солиогүй 1950 оны вагонтой явж байна

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 66.181.181.68

ОРОСТОЙ ХАМТАРСАНААС БОЛООД ХАМГИЙН ХОЦРОГДСОН АВИЛГАЛ ЛУЙВРЫН УУР БОЛСОН ОДОР ТУТМЫН АЖИЛ НЬ АВИЛГАЛ ЛУЙВРААР ХЭМЖИГДСЭН ЖИРИЙН ТОМОР ЗАМЧДЫН АРД НУУГДСАН МОНГОЛЫН ХАМГИЙН ХОГЖИЛ ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙХГУЙ ИДЭЭ БЭЭРЭЭР БУГШСАН БАЙГУУЛЛАГА МОНГОЛЧУУД ООРСДОО САНААЧЛАГАП ГАРТАА АВЧ ОРОСУУДААС САЛЖ ДАНГААРАА ХОГЖУУЛЖ АВЧ ЯВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ОРОС БАЙГАА ГАЗАР ЦАГ ХУГАЦАА ХОГЖИЛ БУРМОСОН ЗОГСОХ ЮМ ДАА

Avatar

зочин 8 цагийн өмнө 192.82.64.153

ямарч зөрчилгүй мөлгөр байна уу,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж