"Мега төсөл хэрэгжүүлэхээр Хөгжлийн банк байгуултал хулгайч нар тоносон"

Live"Мега төсөл хэрэгжүүлэхээр Хөгжлийн банк байгуултал хулгайч нар тоносон"

"Мега төсөл хэрэгжүүлэхээр Хөгжлийн банк байгуултал хулгайч нар тоносон"
20 : 53
2025-6-27

"Мега төсөл хэрэгжүүлэхээр Хөгжлийн банк байгуултал хулгайч нар тоноод актив байхгүй"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн нэгдэх хэлэлцүүлгийг хийж байна. Энэ асуудалтай холбогдуулж гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:

-Хил холболтын төмөр зам үнэхээр чухал, том зүйл хийж чадсан. Тэрний дагуу орж ирсэн нүүрсний гэрээн дээр том дүнтэй, урт хугацаатай хөнгөлөлттэй үнэтэй зүйл орж ирнэ. Энэ хэмжээнд Монголын нүүрсний экспортын гуравны нэгээс илүү гарах юм бол өөрөө өөрийнхөө үнийг унагана. Тэгэхээр индексээр боддог үнийг  зөвхөн Монголын үнээс хамааралтай Хятадын хойд хэсгийн индексийг ашиглахаас гадна эсвэл олон улсын индекст оруулах асуудлыг яриад бараагүй. Энэнээс болоод өөрөө өрөийнхөө үнийг унагаасан, цаашдаа үргэлжилнэ. Нүүрсийг сорчлохгүй шүү гэдгийг УИХ дэмжээд оруулсан нь их юм болсон.

Цаашдаа Монголын нүүрс хэрэггүй болж байна гэдэг үлгэр яримааргүй байна.

Хятад улс гадаадаас авдаг коксжих нүүрсний талыг нь Монголоос авдаг, тийм учраас манай нүүрсний үнэ нөлөөлнө.  Засгийн газрын сайд нар Монголын эдийн засгийг бодоод нүүрсний үнийг яаж өсгөх вэ гэдэг бодлого боловсруулмаар байна.

Төсвийн орлого 3.3 их наядаар тасарсан гэж байгаа, нүүрсний уурхайнууд татвараа төлж чадах юм уу. АМНӨАТ- өө төлж чадах юм уу.  Энэ оны төсггөлд төсвийн алдагдал 5 их наяд болох юм биш ү?

Сангийн сайд Б.Жавхлан:

-Эдийн засаг хөгжлийн яам тооцооллоо хийгээд Төсвийн хүрээний мэдэгдэл өргөн барьсан. Орлого муугаар тооцоход жилийн эцэс рүү 3.3 их наядаар дутах нь гэж тооцсон. Тэр хүрээнд бид танаж болох зардал 2.1 их наяд байгаа. Бүх юм энүүгээр хязгаарлагдахгүй, хэмнэлт рүүгээ шилжиж ажиллана. Танаж болох ямар боломж байна сайд нар хичээгээд ажиллаад явна.

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар:

-Ерөнхий сайдын мэдээллээр ойрын хоёр жилд нүүрсний үнэ өсөхгүй юм шиг байна. Нүүрснээс орж ирэх экспортын орлого огцом буурснаас хамааралтай төсвийн алдагдал энэ Засгийн газрын сорилт болох нь. Ирэх жилүүдэд төсвөөс гадна хөрөнгө оруулалт ойр зуурын асуудлаа шийдэж явах ёстой.  Хөгжлийн банкийг том мега төслийг санхүүжүүлэхээр байгуултал нам дамнасан хэдэн хулгайч нар тоноод одоо актив байхгүй. З.Нарантуяа дарга очоод цэгцэлж байх шиг. Гэхдээ зээл гарч байна уу, үгүй байх. Мега төслөө яаж хөдөлгөх юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх эх үүсвэрийн хувьд нүүрсний зах зээл хэлбэлзэлтэй байгаа нь Хятадын гангийн үйлдвэрлэл 5 хувиар буурсантай холбоотой. Хятад улс нь жилд нийтдээ 4.7 тэрбум тонн эрчим хүчний нүүрсний хэрэглээтэй, 580 орчим сая тонн коксжих нүүрсний хэрэглээтэй. Энэнээс 110 сая тонныг импортоор авдаг, манайх 46 хувийг нь экспортолж байсан.

Хятадын хойд боомт Баха бүсэд нүүрсний үнэ тонн нь 87 ам.доллар болж тогтворжиж байна. Мега төслүүдийг хөдөлгөхдөө дотоод хөрөнгө оруулалтыг татах, төр хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, төрийн өмчит компанийн оролцоог хязгаарлаж, нээлттэй санхүүжилтийн схем барих бодлого баримталж байна.

Эрим хүчний салбарт гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжихээр төлөвлөж байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг цаг сунган үргэлжлүүлж байна. 

Улмаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүллээ. 

18 : 17
2025-6-27

“14 сая төгрөгийн цалин авдгаа мэддэггүй ТӨК-ийн захиралтай боллоо”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа бөгөөд уг төсөлтэй холбогдуулж гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.


УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:

-Төрийн өмчит үйлдвэрийн газрын засаглалын шинэчлэлд яаралтай анхаарч өгөөрэй. Хоёр хоногийн өмнө цалингаа мэддэггүй төрийн өмчит компанийн нэг удирдлага ярилцлага өглөө. Би цалингаа авсан чинь 14 сая авдаг юм байна гэж… Өнөөдөр Улсын дээд шүүхийн шүүгч ямар цалин авдаг билээ, төрийн албан хаагч ямар цалин авч байгаа билээ. Энэ хүн 24 цагийн 23 цагт нь ажилладаг болоод ийм өндөр цалин авдаг юм уу.

Амьдрах гээд ядаж байгаа, зээлээс зээлийн хооронд лизинг төлж байгаа хүмүүст бол дээрх яриа аймаар том доромжлол шүү.

Хэн нь ийм өндөр цалин аваад, хэн нь бага цалин авдаг юм бэ гэдэг л асуудал. Тэгш бус байдал гэж энийг хэлээд байгаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар:  

-Манай Засгийн газрын тэргүүлэх зорилт бол төрийн өмчит компанийн үр ашгийг дээшлүүлэх. Ерөнхий сайдаар томилогдохдоо төрийн өмчит компанийн тоог бууруулах, үр ашигтай болгох тодорхой зорилтоо танилцуулсан. Засгийн газрын хуралдаанаар хоёр төрийн өмчит компанийг татан буулгаж, нэгтгэх шийдвэр гаргасан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт үүрэг чиглэл өгч ажиллаж байна. Төрийн өмчит кмопаниуд IPO гаргах буюу нээлттэй компани болгох. Ирэх онд.16-20 компани олон нийтийн болно.

109 үйлдвэрийн газрыг 30-аар цөөлөх. Үр ашгийг 30 хувиар нэмэгдүүлж, зардлыг 15 хувиар бууруулах чиглэл өгсөн.

Төрийн өмчит компанийн захирлуудын цалингийн дээд хэмжээг тогтоох. үр ашгийг дээшлүүлсэн, өр авлагыг буруулсан менежментийн гэрээний зарчимд нийцүүлэхээр ажиллаж байна. Компанийн хуулийг шинэчилж байна.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Зарим зүйлийг бодит хөрсөн дээр ярихаас аргагүй байна. Гүйцэтгэлийг хийж чадсан нь илүү их цалин хөлс, урамшууллаа авдаг зохицуулалтад орохгүй бол салбар, салбар бие биентэйгээ барьцдаг, нуугаад яах вэ.

Тэгэхдээ бүтээмжтэй хэсгүүд нь юм бүтээдэггүй хэсэгтэйгээ адилхан цалин,  урамшуулалтай яваад байхаар байгууллагын соёл ч эвдэгддэг, бүтээмж ч буураад эхэлдэг.

Өнөөдрийн тодотгол цаашдаа төрийн албаны репормыг хийх , илүү их гүйцэтгэлийг үнэлж сурах репормын эхлэл болох болов уу гэж харж байгаа. Шинээр төрийн албанд ажил орох хүмүүст дүрэм журам тодорхой байхад анхааръя. Ард түмэн ч мөн хүлээж байгаа. Төр цомхон байгаач ээ, хүртээмжтэй байгаач ээ гэж.

Монгол төр үйл ажиллагаа явуул гээд тусгай зөвшөөрөл өгчихөөд хөрөнгө оруулагч нараа тодорхойгүй орчинд оруулчихаад байна. Мөн 500 тэрбум төгрөгийг тендер худалдан авалт зохион байгуулж чадаагүй гээд хураагдаж байна. Тендерийн хуулийг шинэчлэх шаардлага байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Санал нэг байна. Төрийн албаны шинэчлэл бол төрийн албан хаагчаа илүү тогтвор суурьшилтай, мерит чадвхийн зарчмыг нь дэмжсэн тогтолцоо бүрдүүлэхийг хүсэж байгаа. Төрийн албан хаагчид нүүдлийн шувуу шиг ирээд дээр нь суугаад байгааг аттестачлахгүй байгаа юманд л дурогүйцэж байгаа болохос биш өнөөдрийн өөрчлөлт шинэчлэлийг судалгаанаас үзэхэд дэмжиж байгаа гэж ойлгож байгаа.

Төрийн албан хаагчийн үнэлгээний системийг Төрийн албаны зөвлөлтэй хамтран боловсруулахаар саналаа өгөөд авсан, энэ ажлыг зургаан сарын хугацаанд хэрэгжүүлнэ.

Төрийн албан хаагчийг хоморголон халаад тоо дугаар өгөөд дороос нь эхлээд өөрчилье гэхгүй аттестачлалд  тулгуурлаж, сайн ажилладаг,  чадавартай мэрэгжилтнээ дэмжсэн хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:

-Манай улсын эдийн засаг уул уурхайгаас 33 хувийн хамааралтай. Хайгуулын салбараа нээх асуудал чухал байгаа. Хайлгаад ухуулж байгаа орон нутгийн иргэдэд АМНАТ- ийг илүү түлхүү олгодог болох. Нэгэнт өгсөн зөвшөөрлийг төр хамгаалдаг, тухайн компани нь орон нутгийн иргэдтэйгээ ойлголцож ажилладаг хуулийн өөрчлөлтийг өргөн барина.

 

 

17 : 19
2025-6-27

Г.Занданшатар: Төсвийн зардлыг 1.5 их наяд төгрөгөөр бууруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн нэгдэх хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Засгийн газар Монгол Улсын 2025 оны төсөвт тодотголыг боловсруулахдаа нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг гурван их наяд 260 тэрбум төгрөгөөр бууруулж, 30 их наяд 209.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэг их наяд 856.5 тэрбум төгрөгөөр бууруулж, 31 их наяд 575.1 тэрбум төгрөгт хүргэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нэг их наяд 365.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5 хувийн алдагдалтай байхаар тооцжээ. 

Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны төсвийн тодотголтой холбогдуулж дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр "… Эдийн засгийн сорилт, хүндрэлийг даван туулахад төсвийн сахилга бат, үр ашигтай зарцуулалт онцгой чухал үүрэгтэй. Тиймээс хэмнэлтийн тодотголд бүх шатны төрийн байгууллагуудын тэвчиж болох зардлыг хэмнэх зарчмыг баримталлаа. 

Үүний зэрэгцээ нэгэнт хэрэгжиж эхэлсэн хөтөлбөр, арга хэмжээг хэмнэлтийн горимд шилжүүлж, хэрэгжиж эхлээгүй хөтөлбөр, арга хэмжээний зардлыг царцаахаар тооцлоо. Үүнд: 

  1.    Төсөвт байгууллагуудын түлш, халаалтын тарифыг нэмэгдүүлэхээр 2025 оны төсөвт туссан зардлыг 121.9 тэрбум төгрөгөөр;
  2.    Төрийн тусгай байгууллагуудаас бусад бүх шатны төсвийн байгууллагын тээвэр, шатахуун, дотоод албан томилолт, хичээл үйлдвэрлэлийн зардлыг 28.9 тэрбум төгрөгөөр;
  3.    Төрийн өндөр, дээд айлчлал болон өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах зардлыг 4.5 тэрбум төгрөгөөр;
  4.    Бүх шатны төсвийн байгууллагын тавилга, эд хогшил худалдан авах, урсгал засвар хийх болон багаж техникийн зардлыг 104.4 тэрбум төгрөгөөр;
  5.    Төсвөөс төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад олгодог татаасыг 76.8 тэрбум төгрөгөөр;
  6.    Байгууллагаас олгох нэг удаагийн болон бусад төрлийн тэтгэмж, урамшууллыг 30.2 тэрбум төгрөгөөр;
  7.    Бүх шатны төсвийн байгууллагуудын хэрэгжүүлдэг хөтөлбөр, арга хэмжээний зардлыг 617.3 тэрбум төгрөгөөр хэмнэхээр тооцлоо.

Ингэснээр төсвийн зардал нэг их наяд 508.4 тэрбум төгрөгөөр буурна. 

Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасан хугацаанд худалдан авах ажиллагааг дуусгаж, гэрээ байгуулаагүй төслүүдийн санхүүжилтийг зогсоох зохицуулалтын хүрээнд Засгийн газар 2025 оны зургадугаар сарын 20-ны өдөр Төсвийн хэмнэлтэд тооцох тухай тогтоол гаргасан. 

Энэ тогтоолд туссан 535.9 тэрбум төгрөгийг нэмж тооцвол нийт хоёр их наяд 44.2 тэрбум төгрөгөөр төсвийн зарлага буурах болно гэлээ.

 

16 : 51
2025-6-27

Хоршооны зээлийн хүүгийн татаас болох 100 тэрбумыг төсвөөс даажээ

Засгийн газраас хүнс хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж байгаа бодлоготой холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.


УИХ-ын гишүүн Г.Ганбаатар:

-Шинэ хоршоонд 1 их наяд төгрөгийг 308 мянган малчинд хуваахад нэг малчинд 2.6 сая төгрөг өгсөн харагдаж байна. Энэ зээл эзнээ олж чадаж байна уу. Зүүн бүсийн малчдад зээл олдохгүй байна. Хоршоогоо байгуулчихаад зээл авъя гэхэд мөнгө нь байгаа юу. Төрөөс оролцоод байх тусам дампуурдагийн жишээ хөдөө аж ахуйн салбар болж байна?

"Шинэ хоршоо" хөдөлгөөний зохицуулагч:

-Шинэ хоршооны зээл бол хөрөнгө оруулалтын зээл. Арилжааны банкны эх үүсвэртэй. Арилжааны банкны шалгуур хангасан зээлдэгч зээл аваад явж байна. Хоёрхон үндсэн шаардлага тавьдаг.  Нэгдүгээрт, малын А данстай байх, хоёрдугаарт  хоршооны гишүүн байх. Энэ хоёр  шаардлага хангасан бол арилжааны банкай харилцаанд ороод явна. Арилжааны банкны шийдвэрт хажуунаас оролцох боломжгүй, шийдвэр бизнесийн зарчмаараа гардаг.

Арилжааны банкны эх үүсвэр байгаа,зээл  хэвийн олгож байна. Зарим нэг хүн шаардлага хангахгүйгээс зээл олгохгүй байна гэх гомдол гаргасан. Энэ бүхэнд ойлгуулаад ажилласан.

УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн:

-Хоршоогоор хөгжсөн улсууд зах зээлээ бэлэн болгосон байдаг. Гэтэл хөнгөн хүнсний үйлдвэрээсээ эхлээд нэгийг ч босгож чадаагүй байж, зөвхөн нэгхэн жилд “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд 800 тэрбум төгрөг гаргасан. 800 тэрбум төгрөгийн хүүгийн таатаасанд төсвөөс хэдэн төгрөг гаргасан бэ?

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр:

-Анх хоршоонд зориулж баталсан эх үүсвэр нэг их наяд төгрөг. Өнгөрсөн жил 500 тэрбум төгрөг гараад богино хугацаанд олгогдоод, дахин эх үүсвэр шаардсан.  Тиймээс 500 тэрбумыг нэмж баталсан.  Нэг их наяд төгрөг хүртэл хорошоог дэмжих хөнгөлөлттэй зээл явна. Нэг их наядыг олгуулахын тулд хүүгийн бодлогоор дэмжиж өгч, арилжааны банкууд эх үүсвэрээ шийдсэн. Төсвөөс гарсан зардал нь 100 тэрбум төгрөг буюу зээлийн хүүгийн 10 орчим хувийг төсөв дээр даасан. Арилжааны банк хүүгийн 6 хувийг гаргасан. 100 тэрбумаар нэг их наяд төгрөгийн эх үүсвэр гаргасан гэсэн үг.

Ерөнхий сайдын мэдээллийн цаг дуусав.

 

 

15 : 43
2025-6-27

Г.Занданшатар: Малчдад 798.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоод байна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо.

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Мал тооллогын 2024 оны жилийн эцсийн дүнгээр улсын хэмжээнд 57.6 сая толгой мал тоологдсон бөгөөд 2025 оны зургадугаар сарын 19-ний өдрийн байдлаар 19 сая төл хүлээн авч, төл бойжилт 98.6 хувьтай байгаа бол бод малын төллөлт үргэлжилж байна. Урьдчилсан төлөвөөр энэ онд 20.0 орчим сая төл хүлээн авч, мал сүргийн тоо 77.6 сая, хонин толгойд шилжүүлснээр 110.0 сая толгойд хүрч, мал аж ахуйн салбарт өсөлт гарахаар байгаа хэдий ч бэлчээрийн даацаас 25.0 сая хонин толгойгоор хэтрэх төлөвтэй байна.

Иймд орон нутагт хийсэн судалгааны үндсэн дээр хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг оновчтой зохион байгуулах, мал, махны бэлтгэлийг идэвхжүүлэх, гадаад зах зээлийн орчныг өргөтгөх, дотоодын бэлтгэлийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна. 

Мал эмнэлгийн хаврын үйлчилгээ, арга хэмжээнд давхардсан тоогоор нийт 60 сая толгой мал хамруулахаас 58.4 сая толгой мал хамруулж, гүйцэтгэл 97.0 хувьтай байна. Гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 46.2 сая толгой мал, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хаврын дархлаажуулалтад 4.2 сая толгой малыг хамруулж, гоц халдварт өвчний голомтын тоог 49 хувиар, халдварын гаралтыг өмнөх оны мөн үеийнхээс 98.0 хувиар бууруулсан үзүүлэлттэй байна.

Энэ оны хаврын тариалалтыг нийт 650.1 мянган га-д хийхээр төлөвлөснөөс зургадугаар сарын 19-ний байдлаар улсын хэмжээнд 479.5 мянган га-д тариалалт хийж, 74.0 хувийн гүйцэтгэлтэй байна. 

Тухайлбал, урьдчилсан байдлаар 300.1  мянган га-д үр тариа, үүнээс 264.8  мянган га-д улаанбуудай, 12.1 мянган га-д төмс, 9.2 мянган га-д хүнсний ногоо, 32.2 мянган га-д малын тэжээл, 126.3 мянган га-д тосны ургамал нийтдээ 479.5 мянган га-д тариалалт хийгдэж байна. Үр тариа, төмсний тариалалт дууссан, малын тэжээл, хүнсний ногооны тариалалт хийгдэж байна.

2024 оны намрын ургацаас 40.5 мянган тонн хүнсний улаанбуудайг хүлээн авч, нийт 70.7 мянган тонн стратегийн нөөцийн хүнсний улаанбуудай, есөн сортын 5.5 мянган тонн үрийн улаанбуудайн нөөцийг тус тус бүрдүүллээ.

Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж байгаа “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд тариалангийн талбайн хөрсний үржил шимийг хамгаалах зорилгоор улсын төсвийн 9.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 361.2 мянган ширхэг төмөр бетон шонг нийлүүлж, төр хувийн хэвшлийн хамтын түншлэлийн хүрээнд 80 мянган га тариалангийн талбайг хашаажуулах ажлыг гүйцэтгэж байна. 

Мөн хөргөлттэй агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 13.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 200-500 тонн багтаамжтай төмс, хүнсний ногооны зоорины барилга, 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 10 га талбайд жимс, жимсгэнийн суулгац үржүүлгийн газрыг тус тус байгуулж байна.

Газар тариалангийн техник, тоног төхөөрөмж, үр бордоог дамжуулан борлуулах үйлчилгээг нэвтрүүлэн, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлснээр дотоодын бизнес эрхлэгчид болон дилер компаниудын үйл ажиллагаа эрчимжиж, энэ оны эхний хагас жилийн байдлаар 5.6 тэрбум төгрөгийн техник, тоног төхөөрөмж, 9.7 тэрбум төгрөгийн бордоо, 1.3 тэрбум төгрөгийн ургамал хамгааллын бодисыг тариаланчид, фермерүүдэд нийлүүллээ.

Таримлын сэлгээ болон малын өндөр уурагт тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор 1600 тонн,  есөн төрлийн тэжээлийн таримлын үрийн нөөцийг бүрдүүлж, дамжуулан зээлдүүлэх үйлчилгээгээр олгож байна.

Хүнсний боловсруулах үйлдвэрийн салбарын борлуулалтын орлого 2024 онд 10.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх онтой харьцуулахад 7.25 хувиар өссөн бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8 хувийг эзэлж байна. 

Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд мал аж ахуйн үйлдвэрлэлийн 9.6 мянган хоршоо шинээр байгуулагдаж, 95.1 мянган малчин хоршооны гишүүнээр элссэн нь нийт малчдын 30.8 хувийг эзэлж байна. 

Улсын хэмжээнд 6.8 мянган хоршооны 23.6 мянган малчинд 798.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын  хөнгөлөлттэй зээлийг олгож, 300.0 тэрбум төгрөгийн зээлд батлан даалт гаргасан байна. Мөн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 2024-2025 онд 57.4 тэрбум төгрөгийг эргэн төвлөрүүлсэн бөгөөд нийт 395 төсөлд 55.9 тэрбум төгрөгийн зээл олгож, 1083 ажлыг байрыг шинээр бий болголоо гэх мэдээллийг хийлээ. 

14 : 06
2025-6-27

“Төсөв тодотгохгүй гээд загнаад байсан тодотгохоор оруулаад ирлээ”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл/ хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ.

Танилцуулгад дурдсанаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2023 онд 7.4 хувь, 2024 онд 4.9 хувь байсан бол 2025 оны эхний улиралд 2.4 хувь болж буурчээ.

Нийт экспорт 2025 оны эхний  таван сард 5.4 тэрбум ам. доллар болж өмнөх оны мөн үеэс 15 хувь буюу 931 сая ам. доллароор, төсвийн нийт орлого 2025 оны эхний таван сард 11.4 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 11 хувь  буюу 1.3 их наяд төгрөгөөр буураад байна. Экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ Гаалийн ерөнхий газраас  зарладаг албан статистик мэдээллээр 2025 оны эхний таван сарын байдлын дунджаар 72 ам доллар болж өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар унаад байна. Экспортын төсвийн орлого буурч, эдийн засгийн өсөлт саарсны улмаас 2025 онд нэгдсэн төсвийн орлого төсвийн хүрээний мэдэгдэлд заасан орлогын доод хэмжээнд хүрэхгүй байхаар байгаа аж.

Иймээс 2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 3,2 их наядаар бууруулж,  нөгөө талд нь төсвийн зарлагыг 1,9 төгрөгөөр бууруулж, тэнцвэржүүлсэн тэнцлийг 1 их наяд 365 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тусгажээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт тавьж хариулт авав.

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар:

-“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн, тогтоолын төслийг харахаар өмнө гаргасан тогтоолын төсөлтэй зөрчилдөж магадгүй юм харагдаад байгаа. Уул уурхайн сайд хариулт өгнө үү?

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:

-Өмнөх Засгийн газрын “Алт” аяны хүрээнд энэ оны төгсгөл гэхэд шууд металиа өгөх боломжтой үндсэн ордыг эргэлтэд оруулах зорилготой тогтоолын төслийг өргөн барина. Нэгдүгээрт, тодорхой хэмжээний хязгаарлалтад орчихоод байгаа нөөц нь тогтогдсон,  үйлдвэрээ барьсан үндсэн ордуудыг шууд эргэлтэд оруулъя. Шороон ордын байгаль орчны хор хөнөөл нь илүү байдаг учраас энэ рүү одоохондоо орохгүй байя. Яамнаас судалгаа шинжилгээ хийж байна. Гурван тонноос дээш нөөцтэй бол үндсэн орд руугаа ордог.  

Татварын дэмжлэг үзүүлье. Монголбанкинд тушаагдаж байгаа алтны хэмжээ өнгөрсөн оноос 16 хувиар буурсан байгаа. Гэтэл дэлхийн зах зээл дээр алтны үнэ 3300-гаас дээш гарсан, нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. “Алт-3” нь  төсөвт нэмэртэй гэхээс илүү Мөнгөний бодлого  талдаа нэмэртэй, валютын ханшийг тогтвортой байлгах зорилготой.Тогтоолын заалт дээр УИХ-ын гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргахад бүрэн нээлттэй.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Саяхан л 2025 оны төсөв тодотгохгүй гээд сайд нь ч,  тэнд сууж байгаа хүмүүс биднийг загнаад байсан. Та буруу бодож байна, таны тооцоолол буруу байна гээд. Сая О.Цогтгэрэл гишүүн хэллээ, олон төсөв ярьж байна гээд. Ажлаа хийж чадахгүй байна. Худлаа тооцоолоод байна, Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам. Орлогыг буруу тооцоолж байна гээд зөндөө хэлэхэд буцаагаад баахан загнаа биз дээ. Хэрэглээний үнийн индекс дараа жил дахиад 7 хувьтай, тэрний дараа жил 6 хувьтай байж чадах уу. Энэ асуудлыг би өнөөдөр ярьж байгаа биш үргэлж ярьдаг. Аргачлалдаа байгаа юм уу, буруу тооцоолоод байгаа юм уу. Тооцож байгаа хүмүүс дэлгүүр орж байгаа юу.

Валютын нөөц 5 тэрбум ам.доллар байгаа хэр нь яагаад олдохгүй, ханш нь өсөөд байгаа юм.

Монголбанкны ерөнхийлөгч ирэхээ больсон байна. Тэр хүн хаачсан юм. Хэнийг дуурайгаад ирэхгүй байгаа юм. Төсвийн хүрээний мэдэгдэл ярьж байхад долларын ханшийг яаж тооцож байгаа юм. Өмнөхийн өмнөх Засгийн газар валютын нөөц 5 тэрбум ам.доллар боллоо гэхэд доллар 3290 хүрсэн.  Өнөөдөр олон тэрбум доллартай гэж зарлаад байгаа ч долларын ханш өсөөд байдаг. Би юм ойлгохгүй байна уу, тоо чинь буруу юм уу.

“Алт” аян дээр ярихад байгаль орчинд анхаарах ёстой шүү, хэцүү болгоно. Монголд шороонд орж гэж байхгүй шүү. болгоомжтой хандаарай.

Эдийн засаг хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү:

-Инфляцитай холбоотой гарч байгаа асуудал нь хоёр талаар яваад байна. Нэг нь бодит инфляцийн гүйцэтгэлийг гаргадаг тооцооллын аргачлал. 430 нэр төрлийн барааны багцаас гарч байгаа бодитой судалгаа. Энэнтэй холбоотой  тодорхой бүлэг барааны үнийн өсөлт ард иргэдэд мэдрэгдэж байгаа байдлыг нийтийн инфляцийн төвшинтэй ойлголтын зөрүү гараад байна. Б.Батдаваа /Үндэсний статистикийн хорооны дарга/дарга тодорхой мэдээлэл өгсан.

Эдийн засаг хөгжлийн яам Төсвийн бодлого, Төсвийн хүрээний мэдэгдэлд гаргасан тоо бол бодлогын зорилтууд байгаа. Монголбанк инфляцийг тогтвортой байлгах зорилгоор 6+-2 хувь, гэж бодлогын зорилт тавьдаг шиг Засгийн газрын зүгээс инфляцийн төвшинд хүргэх гэж байгаа зорилтоо тавьж байгаа. Зорилтыг тооцохдоо бодит сектор дээр эрэлт нийлүүлэлтийн харилцаа,  хөдөлмөрийн зах зээлийн тэнцэл, гадаад секторын нөлөө зэрэг олон талын хүчин зүйлийг харгалзан тоцож байгаа. Мөн Мөнгөний бодлого дээр тавьсан зорилт, үйлчлэх ханшийн болон гадаад валютын нөөцтэй хобоотой зорилтыг анхаарч гаргаж байгаа. Зорилтот төвшиндөө хүрэхийн тулд Засгийн газрын харьяа байгууллагууд нийлүүлэлтийн гаралтай инфляцийг буруулахын тулд хөдөө аж ахуйн салбарт ямар арга хэмжээ авах вэ, хил гааль дээр ямар арга хэмжээ авах гэдгийг шахаж ажиллах зорилготой зорилтын тоо гэв. 

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байна. 

11 : 32
2025-6-27

Намрын чуулганыг есдүгээр сарын 15-нд эхлүүлэх төслийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.06.27/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.  Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн олонхи нь “Төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Энэхүү төсөлд Төсвийн хүрээний мэдэгдлийг дөрвөн үе шаттай хэлэлцдэг дэг бий болгож, Төрийн аудитын төв байгууллага, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар сонсож, бүх Байнгын хороо дэлгэрэнгүй, нарийвчилсан байдлаар хэлэлцэн санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэх.  Тус хороод эдгээр санал, дүгнэлтийг хамтарсан хэлбэрээр хэлэлцэх зохицуулалтыг тусгасан байна.

Монгол Улсын нэгдсэн төсөв хэлэлцэн батлах үе шатыг цаг хугацаа, агуулгын хувьд өөрчлөх хүрээнд төсвийн төслийг жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр өргөн барьж арваннэгдүгээр сарын 15-нд батлахаар хуульчилсан боловч УИХ-ын намрын чуулган аравдугаар сард эхэлж байгаа нь төсвийн талаар УИХ-ын гишүүд намын бүлэг, холбогдох талуудын бүрэн танилцах, мэдээлэлтэй байх, үр дүнтэй ажиллах боломжийг хязгаарлаж байна гэж энэхүү төслийг  санаачлагчид үзжээ. Иймд УИХ-ын намрын чуулганыг есдүгээр сарын 15-нд эхлүүлж, Төсвийн төслийг есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзжээ. Ингэхдээ Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх талаар санал хураалтыг хэлэлцүүлгийг тусдаа үе шат болгон 5 үе шаттайгаар хэлэлцдэг байх нэмэлт өөрчлөлтийг холбогдох хуульд оруулахаар тусгасан байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг /хэлэлцэх эсэх/ хэлэлцэж байна.

Хуулиуд хүний эрхийн зөрчилгүй болно 

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг эцэслэн баталсан юм.

Дээрх төсөл батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд 126 гишүүнтэй, 5 нам эвслийн оролцоотой, нийгмийн бүлэг, сегментийн төлөөллийг хангасан, жендэрийн эрх тэгш байдлыг хангасан парламент бүрдэж “Хүн төвтэй” эрх зүйн орчинг бий болгох зорилгоор стратегиа баталсан. Энэхүү гурван төгөлдөршлөөр хууль, тогтоолууд хүн төвтэй байх үндсэн зарчимтай байхаар зорилгоо тодорхойлсон. Аливаа хуулийн төслийг боловсруулах, өргөн барих, батлуулах бүх үйл явцыг зохицуулдаг Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ийнхүү батлагдсанаар цаашид хэрэгжих бүх хууль “хүн төвтэй”, цаг үеэсээ хоцордоггүй, хүний эрхийн зөрчил үүсгэдэггүй, иж бүрэн зохицуулалттай, бие даасан шинжтэй байх юм. Тиймээс уг нэмэлт, өөрчлөлт батлагдангуут Засгийн газарт хугацаатай үүрэг өгч, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 350 орчим хуулиудыг энэ хуулинд нийцүүлж өөрчилнө. Мөн өмнөх хуулиудыг дагалдсан, албан тушаалтанд давуу тал үүсгэдэг журам, дүрмийг байхгүй болгоно" гэв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2025-06-27 66.181.161.251

аж үйлдвэр эрдэс баялаг хоёр чинь хамтдаа хөгжих боломж байна уу

Avatar

Нэргүй 2025-06-27 202.70.43.34

Монгол улс дотооддоо буюу Нийслэлдээ, Аймаг Сумдадаа ДЭД БҮТЭЦГҮЙ улс. Кольцо замууд, Хурдны тууш замууд, туслах нарийн замууд аль нь ч байхгүй. ДЭД БҮТЭЦГүй хирнээ гоё гоё юмс яриад Эдийн Засгийн Ямар ч утгагүй

Avatar

ЯЛГАА 2025-06-27 202.70.43.34

Монголд Баян, Хоосны мөн Боловсролын ялгаа их бна үүнд : нэг хэсэг нь том жийп унаж, тансаг байр сууцанд амьдарч, брэндээр гангарж, үнэтэй боловсрол эзэмшиж бхад нөгөө хэсэг нь нүхэн жорлонтой эсгий гэр, шавар тагзанд сууж , чанаргүй , хэрэггүй боловсрол эзэмшиж бна. Мөн Нийтээрээ Хогоо хаа сайгүй хаяж, байгаль орчиндоо таагүй, зорилгогүй амьдрана. Бид Нийтээр Мөнгөө зөв зарж, Энгийн даруу, Дундаж Аж төрөх хэрэгтэй бна.

Avatar

Зочин 2025-06-27 59.153.113.13

ЗГ элдэв хурал зөвлөгөөнийг төсвийн мөнгөөр хийхгүй гэсэн. Гэтэл УИХ-ын дарга Амарбаясгалангийн ивээл дор ирэх долоо хоногт 800 төрийн албан хаагчийн улсын зөвлөгөөнийг нийслэлд хийнэ гээд гадуур яриад байх юм. Энэ үнэн мэдээлэл байна уу, худал мэдээлэл байна уу. УИХ нь ЗГ-ын бодлогоо дэмжмээр юм.

Avatar

Нэргүй 2025-06-27 81.9.119.48

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-06-27 103.229.120.143

SAWI80955877

Avatar

Нэргүй 2025-06-27 103.229.120.143

SEKSEER XUSNEER MASSAJLI80955877SEKSEER

Avatar

Иргэн 2025-06-27 103.229.121.56

Сүүлийн жилүүдэд, иргэн хүний амьдрал эрс муудсан. Татвар, хураамж, цахилгаан, дулааны үнэ, инфляци, долларын ханш, утаа, хорт хавдар …… . Эрүүл мэнд, боловсрол уруудаж байна. Засаглалын бүх үзүүлэлтүүд гэрлийн хурдаар буурсан. Харин төрөөс төрсөн тэрбумтангуудын тоо түүхэнд байгаагүй хурдаар өссөөр..Хятадын дагаар улс болоход ойрхон байна шүү.. .Дүгнэлт, авах арга хэмжээг харин иргэд хийх нь ойлгомжтой! Хэзээ, яаж?

Avatar

Нэргүй 2025-06-27 103.229.120.143

SKSEER BOOB XXNO SEKSYGEER ONGONOO TSOOLLYYLI ANUSDI VAWALDI XUCHINDI MASSAJLI80955877

Avatar

зочин 2025-06-27 66.181.191.134

Занданшатар Ерөнхий сайд аа, та сонгуулийн дараа шинээр сонгогдсон Ерөнхий сайд биш шүү дээ. 14400 төрийн албан хаагчдыг цомхотгоно гэдгээ болиорой. Яамдууд, төрийн байгууллагууд зөвхөн төсвөө танах ёстой. Төрийн алба данхайсан гэдэг үгийг хэн хэлээд байгаа юм бэ? Хэрэв төрийн алба данхайсан бол маш сайн судалгаа хийж, жил болгон нэмэхгүйгээр, зохицуулж болох асуудал. Маш олон энгийн иргэдийг битгий хохироогоорой. Бид харж байна. Танай энэ цомхотгол арай үнэмшилгүй байна. Сайн бодно уу.

Avatar

Зочин 2025-06-27 60.67.63.99

Алдагдалтай ажиллаж улсаас татаас авдаг ТӨХКомпниуудыг татан буулгах юмуу эсвэл хувьчилдаг юмуу 1 бодлого гаргахгүй бол улсын эдийн засгийг доройтуулж хөгжилд тушаа болсоор байх болно

Avatar

Нэргүй 2025-06-27 66.181.183.178

дамдиням жавхлан гээд хөгжлийн банкны хулгайчууд сайд хийхээр монгол улс яаж өөдлөх вэ дээ.

Avatar

Nergui 2025-06-27 66.181.191.12

14 sayaar gutal zahialaad omsoj bhad tsaana chin..

Avatar

Z 2025-06-27 66.181.191.12

14 sayaar gutal zahialaad omsoj bhad…

Avatar

Т1 2025-06-27 202.9.46.124

хоршооны зээл чинь 24 оны МАН-ын сонгуулийн шоу байлаа. ёстой гоё молиго ам руу нь чихсэн шүү, одоо хохирогч нь татвар төлөгч нар. ха ха ха…

Avatar

Бат 2025-06-27 192.82.64.215

Сонгуулийн ПОП амалалтуудаа болио, Юун хоршооны зээл вэ_

Avatar

Нэргүй 2025-06-27 66.181.191.202

Малчдын зээл ихэнхдээ чанаргүй болно. тэгээд сонгуулийн өмнө тэглэнэ гэж солиорно. МАНгаруудаа гэж.

Avatar

Нэргүй 2025-06-27 202.126.88.141

х***а манж пиздагуудыг үхтл нь дарамжл нам төр-с хүслтээр зайл ялаа үүртл нь дарамтл даварцан пизданууд бэ.

Avatar

Нэргүй 2025-06-27 202.126.88.141

Уих-д орж ирсэн пиздагууд ямар чадвараар ороод ирвээ гэдэг асуултаа-с эхлэхэд л х***а манж х***а манж захиалгаар орж ирсэн х***а манж пиздагууд ялгараад гараав ирнэ дэ.

Avatar

Нэргүй 2025-06-27 202.126.88.141

х***а манж пиздагууд айхтар л******д х***а манж пиздагуудаа сурагүй пиздагууд магтаж шагшиж бгаад толгойд шаачин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж