"Хаягдал усыг цэвэршүүлж ТЭЦ-3,4-т нийлүүлэхээр ажиллаж байна"

"Хаягдал усыг цэвэршүүлж ТЭЦ-3,4-т нийлүүлэхээр ажиллаж байна"

"Хаягдал усыг цэвэршүүлж ТЭЦ-3,4-т нийлүүлэхээр ажиллаж байна"

Усны газрын Усны хяналт шинжилгээний хэлтсийн хаягдал ус хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Хишигдуламтай ярилцлаа


-Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг арьс шир боловсруулах зэрэг үйлдвэрүүд хаягдал усаа төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлдэг. Эдгээр үйлдвэрүүдэд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

Стандартаар бохирдуулагч үйлдвэрүүд гэж ангилагдсан 12 чиглэлийн 70 гаруй үйлдвэр бий. Ус бохирдуулагч аж ахуйн нэгжүүд өнөөдрийн байдлаар цэвэр, бохир усны үйлчилгээний үнэ тарифыг Усны зохицуулах хорооноос баталсны дагуу төлж байгаа. Тухайн аж ахуй нэгж байгууллагад цэвэр, бохир ус шугамаар дамжин хүргэхэд нөлөөлж буй зүйлс олон учир төлбөрийн хэмжээ өөр өөр байдаг. ААН-үүд хоёр төрлийн төлбөрийг Ус сувгийн удирдах газарт төлдөг. Байгалийн усны нөөцийг ашиглан чанарын найрлагад нөлөөлж хэрэглэсний дараа чанар найрлага, хүрээлэн буй орчинд нөлөөлдөг учир ус бохирдуулсны хураамж болох татварыг авдаг. Цэвэр, бохир усны суурь хураамжид тухайн байгууллагуудад хэдэн хэмжээний диаметр цэвэр ус нийлүүлэгдэнэ тэр хэмжээгээр суурь хураамжийг төлнө.

 -Цэвэр ус ашигласан аж ахуй нэгжүүд ус ашигласны төлбөр төлж байх учиртай.  Ямар зохицуулалт хийж байна вэ? 

 Усны нөөц ашигласны төлбөр гэж ААН-үүдээс авдаг. Тэрхүү төлбөрийн хувьд байгалийн нөөц ашигласан гэж тооцож ашиг олох зорилготой иргэн, аж ахуй нэгжүүдээс авдаг. Өрхийн хэмжээнд суурь хураамжийг авдаггүй. Энэ нь Үндсэн хууль, дагалдах бусад хуулиар зохицуулсан байдаг. Гэхдээ бүсээсээ хамаарч тариф өөр, өөр. Улаанбаатар хот Туул голын ай сав газарт харьяалагддаг. Дархан-Уул аймгийн хувьд Хараа, Ерөө голын сав газарт орж өөр өөр үнэ тарифтай байдаг. Харин говийн бүсийн хувьд ус хангалтгүй учраас тариф өндөр. Гадаргын ус ихтэй газруудад үнийн тариф говийн бүсийг бодвол хямд байдаг. Энэ зарчмаар усны нөөц ашигласан төлбөрийг тооцож тогтоодог.

-Аж ахуй нэгж, иргэдээс авч байгаа эдгээр татвар  хураамжаас төвлөрсөн мөнгийг буцаагаад юунд зарцуулдаг вэ?

 Ус ашигласны нөхөн төлбөр, ус бохирдуулсны төлбөрүүд нь татварт тооцогддог. Ус, усан орчныг нөхөн сэргээх үйл ажиллагаанд зарцуулахаар зохицуулсан байдаг,  Байгаль орчин уур амьсгалын санд энэхүү татвар төвлөрдөг гэж ойлгох хэрэгтэй. Мөн Ус суваг удирдах газрын өдөр тутмын үйл ажиллагааг хангахад зарцуулагддаг.

-Хаягдал усыг дахин боловсруулж эхэлсэн хаана нийлүүлж байгаа бол? 

 -Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал усыг дахин боловсруулах төвд хүргэж хоногт 50 мянган метр усыг цэвэрлэж эргүүлэн ТЭЦ-3, ТЭЦ-4 цахилгаан станцын хэрэглээнд өгөхөөр ажиллаж байгаа. ТЭЦ-3, 4 цахилгаан станц нийлээд жилдээ 20 гаруй шоо метр ус ашиглаж байна. Цэвэрлэх байгууламжаас гарсан саарал усыг хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр цэвэрлээд ашиглах гэж байна. Үүнтэй холбогдуулж дахин ашиглах усны хуулийн заалтыг шинэчилсэн. Хаягдал ус боловсруулах үйлдвэр нь тодорхой хэмжээнд хүртэл цэвэрлэгдсэн ус ирж байж тэр үйлдвэр ажиллана. ТЭЦ-3, 4-т ашиглах технологийн ус маш сайн шүүгдсэн ус байх ёстой. Тэгж байж станцын үйл ажиллагааг хэвийн хангана. Үүнийг хангахын тул үйл ажиллагаа явуулж буй 70 гаруй үйлдвэр анхаарах ёстой болоод байгаа юм. Төв цэвэрлэх байгууламжид 70 ААН-ээс ирж байгаа бохир усны хэмжээ, бохирдлын концентранц буурахгүй бол цэвэрлэгээний түвшин хуучин үетэй адил болно. Төв цэвэрлэхээс гарсан хаягдал усыг 40-43 стандарт хүртэл цэвэрлэж чадаагүй усыг хаягдал ус дахин цэвэрлэх төв дээр цэвэрлээд ТЭЦ-3, 4-ийн технологийн усны чанарыг хангаж чадахгүй бол асуудал үүснэ. Тиймээс энэ асуудалд анхаарах шаардлага байна.

-Аж ахуйн нэгжүүд бохир усыг цэвэрлэх үйлдвэр дэргэдээ барих болсон нь  хэр дэмтэй байгаа вэ. Одоогоор хэчнээн үйлдвэр дэргэдээ цэвэрлэх байгууламж барьсан байдаг вэ? 

-Хот суурин газарт, усан хангамж ариутгах татуургын ашиглалтын хуулийн 18.5 дээр бүх үйлдвэр нь  үйдвэрлэлээс гарч байгаа бохир усыг урьдчилан цэвэрлэх байгууламжтай байх талаар тусгагдсан байдаг. Энэхүү хууль нь 2012 онд батлагдаж байсан боловч  үйлдвэрүүд хуулийг хэрэгжүүлэлгүй олон жил болсон.  Барилга хөгжлийн төв, Барилга хот байгуулалтын яамнаас бүх аж ахуй нэгжүүдэд өөрсдийн хүчин чадалд нийцсэн  бохир усыг цэвэрлэх байгууламжтай болох шаардлагыг гурван жилийн өмнөөс тавьж ирсэн. Өнөөдрийн байдлаар дотооддоо цэвэрлэх байгууламжтай 30 аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа эрхэлж байна. Тухайн байгууллагууд хүчин чадлаа нэмэгдүүлбэл төв цэвэрлэх байгууламжийн ачаалал буурна. Үүнд дээр дурдсан 70 үйлдвэр хүртэл хамааралтай.

-Аж үйлдвэрүүд дэргэдээ бохир ус цэвэршүүлэгч барихад төсөвт өртөг дунджаар хэд орчим болох вэ?

 -Нэг цэвэрлэх байгууламжийг барихад багадаа 4 тэрбумаар барих байх. Тухайн  үйлдвэрийн хувьд төсөвт чанга тусна.  70 аж ахуй нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд цэвэрлэх байгууламжтай болох хэрэгтэй. Тэгж байж өндөр өртгөөр байгуулагдаж байгаа шинэ төв цэвэрлэх байгууламжийн ажиллагааг хэвийн хангаж чадна.

Усыг их хэмжээгээр бохирдуулж байгааг хянах боломжтой юу, лаборатори нь байдаг уу?

-Усны бохирдлыг лабораторийн шинжилгээний хариугаар бүрэн тодорхойлдог. Бохирдуулагч 12 бодисын ангилалд энэ 70 үйлдвэр орсон байдаг. Дурдсан 12 ангилалд арьс шир, ноос ноолуур, мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, архи согтууруулах ундаа, тамхи, хэвлэлийн үйлдвэр гэх мэт үйлдвэрүүд ордог. Энэ бүгдээс химийн бодисын агууламжтай хаягдал ус гардаг. Өрхийн хэрэглээнээс бохирдолтой ус их ялгардаг. Тиймээс айл өрх ч төлбөр төлөх шаардлага бий. Манайд бол хуулиар төлбөр авахгүй байхаар зохицуулсан байдаг.  Олон улсад бол айл өрх нь хэрэглэсэн хэмжээндээ тохирсон төлбөр төлдөг.

А.ТАМИР 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.55.188.110

Манай монголчууд үнэн тэнэг зантай шүү.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 45.117.34.139

аж үйлдвэр гэж юу вэ? энэ асууж бичиж байгаа сэтгүүлч хүн мөн үү. жаахан уншаач дээ. хэддүгээр анги төгссөн нөхөр вэ?

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.55.188.110

Харин тх .аж үйлдвэр, эрдэс баялгийн хороо гэж байвал чи яах уу? Өөрөө юмаа сайн мэдэж байж хуцалдаа

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.55.188.110

Аж үйлдвэрт юу юу ордгг чи харах хэрэгтэй байх. Хэрүүл хийхээ ээ өмнө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж