Баяр наадамд барилдах эрхгүй 16 бөх ХЭН БЭ?

Баяр наадамд барилдах эрхгүй 16 бөх ХЭН БЭ?

Баяр наадамд барилдах эрхгүй 16 бөх ХЭН БЭ?

Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагаас 16 бөхийг улсын болон аймаг, сумдын баяр наадамд барилдуулахгүй байх зөвлөмж гаргасан. Зөвлөмжид дурдсан бөхчүүдийн жагсаалтад улсын цолтой нэг бөх, аймгийн цолтой долоо, сумын цолтой найман бөх байгаа аж. Ингээд хориотой бодис илэрсэн бөхчүүдийг танилцуулъя.


СУМЫН ЗААН Д.ОТГОНБАЯР

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат "Хан Хэнтий аварга" дэвжээний бөх сумын заан Дэлгэрбаярын Отгонбаяр бол хориотой бодис илэрсэн 16 бөхийн нэг юм.
Түүний хувьд 2024 оны арваннэгдүгээр сарын 28-нд шинжилгээ өгч, шээсний шинжилгээгээр допинг илэрсэн гэдгийг албаныхан мэдээлсэн байдаг.
Ингэснээр түүний барилдах эрхийг 2027 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл гурван жилээр хассан юм. Сумын зааны барилдах эрх нь хоёр жилийн дараа сэргэнэ.

СУМЫН ЗААН Д.ОРГИЛОХ

Увс аймгийн Малчин сумын харъяат, "Баатар хангарьд" дэвжээний бөх, сумын заан Дагвадоржийн Оргилохоос допингийн төрлийн бодис илэрсэн талаар албаныхан мэдээлсэн. Түүний хувьд 2024 оны арваннэгдүгээр сарын 29-нд допингийн шинжилгээ өгч, 2025 оны гуравдугаар сарын 5-нд хариу нь гарсан байна. Урьдчилсан байдлаар түүний барилдах эрхийг түдгэлзүүлжээ.

Ингэснээр хориглосон бодис илэрсэн бөхчүүдийн хэргийг шийдэж дуусах хугацаанд аливаа спортын үйл ажиллагаанд оролцуулахгүй гэж түдгэлзүүлдэг байна.

Д.Оргилох нь үндэсний бөхөөр хичээллэхийн зэрэгцээ чөлөөт бөхөөр хичээллэж багагүй амжилт гаргаж, энэ жил чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний 97 кг-ийн жингээс хүрэл медаль хүртсэн байна.

СУМЫН ЗААН А.БАЯРТОГТОХ

Дараагийн бөх бол Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, "Ажнай" бөхийн дэвжээний бөх Адъяагийн Баяртогтох. Түүний хувьд 2024 оны арванхоёрдугаар сарын 5-нд допингийн шинжилгээнд хамрагдаж, 2027 оны арванхоёрдугаар сарын 4-нийг хүртэл гурван жил барилдах эрхээ хасуулсан байна.

АЙМГИЙН АРСЛАН Г.МӨНХБАЯР

Архангай аймгийн арслан Галбадрахын Мөнхбаяр. Тэрбээр 2024 оны арванхоёрдугаар сарын 5-нд допингийн шинжилгээ өгч, хориотой бодис илэрчээ. Түүний барилдах эрхийг 2025 оны нэгдүгээр сарын 10-наас эхлэн урьдчилсан байдлаар түдгэлзүүлсэн байна.

АЙМГИЙН ХАРЦАГА Б.ГАНЗОЛБОО

Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат “Алдар спорт хороо”, “Эрхэм хүслэн констракшн” ХХК, Дүнжингарав дэвжээний бөх, аймгийн заан Буянтогтохын Ганзолбоо. Тэрбээр 2024 оны аравдугаар сарын 15-нд допингийн шинжилгээ өгч, хориотой бодис илэрчээ. Түүний барилдах эрхийг 2024 оны аравдугаар сарын 15-наас 2028 оны аравдугаар сарын 14-нийг хүртэл дөрвөн жилийн хугацаагаар хассан байна.

СУМЫН ЗААН Г.ПҮРЭВБААТАР

Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх, сумын заан Ганбаатарын Пүрэвбаатар нь 2024 оны арванхоёрдугаар сарын 13-нд шинжилгээ өгч, хориотой бодис илэрчээ.

Түүний барилдах эрхийг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн урьдчилсан байдлаар түдгэлүүлсэн байна.

Түүний хувьд 2024 онд сумын цолтон болон залуу бөхчүүдийн 119 дэх удаагийн ээлжит барилдаанд 544 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдаж, 10 даван анх удаагаа түрүүлж байв.

АЙМГИЙН АРСЛАН Ч.БЯМБАДОРЖ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат аймгийн арслан Чулуунбатын Бямбадорж нь 2024 оны арванхоёрдугаар сарын 21-нд өгч, хориотой бодис илэрчээ. Тэрбээр 2025 оны гуравдугаар сарын 21-ний өдрөөс 2027 оны гуравдугаар сарын 20-ны өдрийг хүртэл хоёр жилийн хугацаанд барилдах эрхээ хасуулсан байна.

Тэрбээр 2024 онд Ардын хувьсгалын 103, Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 93 жилийн ойн баяр наадмаар хүчит 128 бөхийн барилдаанд түрүүлж, аймгийн арслан цол хүртжээ.

АЙМГИЙН ЗААН Э.МӨНХБОЛД

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат, "Хур Харцага" дэвжээ болон "Алдар" спорт хорооны тамирчин, аймгийн заан Эрдэнэбаярын Мөнхболд нь 2025 оны нэгдүгээр сарын 24-нд допингийн шинжилгээ өгсөн бөгөөд хориотой бодис илэрчээ. Ингэснээр 2025 оны хоёрдугаар сарын 15-наас 2028 оны хоёрдугаар сарын 14-нийг хүртэл гурван жил барилдах эрхээ хасуулжээ.

СУМЫН ЗААН Б.ЦЭРЭНСУМЪЯА

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат, сумын заан Буян-Өсөхийн Цэрэнсумъяагийн хувьд 2025 оны хоёрдугаар сарын 24-нд допингийн шинжилгээ өгч, хориотой бодис илэрсэн байна.

Түүний барилдах эрхийг энэ оны гуравдугаар сарын 14-нөөс эхлэн түдгэлзүүлжээ.

Ингэснээр хориглосон бодис илэрсэн бөхчүүдийн хэргийг шийдэж дуусах хугацаанд аливаа спортын үйл ажиллагаанд оролцуулахгүй гэж түдгэлзүүлдэг байна.

СУМЫН ЗААН Б.ХАШ-ЭРДЭНЭ

Баянхонгор аймгийн сумын заан Бямбабазарын Б.Хаш-Эрдэнэ нь 2025 оны хоёрдугаар сарын 24-нд допингийн шинжилгээ өгч, допинг илэрсэн байна. Тэрбээр 2025 оны гуравдугаар сарын 24-нөөс эхлэн 2027 оны гуравдугаар сарын 23-ныг хүртэл хоёр жилийн хугацаанд барилдах эрхээ хасуулжээ.

СУМЫН ЗААН Б.БУЯНДОРЖ

Завхан аймгийн сумын заан Баярсайханы Буяндорж 2025 оны хоёрдугаар 24-нд шинжилгээ өгч, гуравдугаар сарын 10-нд хариугаа авчээ. Түүнээс хориотой бодис илэрсэн учраас энэ оны гуравдугаар сарын 24-нөөс 2028 оны гуравдугаар сарын 23-ныг хүртэл гурван жил барилдах эрхээ хасуулсан байна.

Мөн Төв аймгийн сумын заан Ууганбаярын Одбаяр, Төв аймгийн арслан Болоржавын Отгонбаатар, Дундговь аймгийн заан Бөхбатын Ананпүрэв, Өмнөговь аймгийн улсын начин Шоовдорын Дарханбат нараас допингийн зөрчил илэрсэн талаар МОНАДА-аас мэдээлсэн юм. Хэрвээ допинг илэрсэн нь батлагдсан тамирчинг улсын болон аймаг, сумдын баяр наадамд оролцуулсан тохиолдолд тухайн тамирчны тэмцээнд үзүүлсэн амжилт, бай шагнал, цолыг хүчингүй болгож, тэмцээний байр эзэлсэн дараалалд холбогдох өөрчлөлтийг нөхөн оруулах шаардлагатай болдог гэдгийг анхааруулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Засуул 6 цагийн өмнө 66.181.161.9

Бөхийн бөгсөнд хүрэх нь над шиг г*** хүний хувьд яг тохирсон ажил. Харин аваргын бөгсөнд хүрч нэг хийморио сэргээх юмсан. Тэр сэлд мэлдийг нь ээ, үнэн тасархай.

Avatar

Нэргүй 2025-06-27 81.9.119.48

) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-06-27 47.227.179.89

энэ зурган дээр байгаа бөхийн шуудаг арай л бараг Юбка шиг харагдаж байна даа.Хажуу ташааны өргөн лав тогтсон хэмжээнээс өргөн байна.

Avatar

Зочин 2025-06-27 103.212.119.36

Энэ ямар бөхчүүдийн зарын сайт уу, тэр барилдах боломжгүй гээд байгаа бөхчүүддээ эрх бүхий газар нь албан шугамаар мэдэгдээд л болох биш үү, ийм дэмий юм нийтэлж байх хэрэг байдаг л юм байх даа

Avatar

Нэргүй 2025-06-27 172.225.79.215

хэдэн сумын заанаар туг тахичихсан юм биш үү

Avatar

Нэргүй 2025-06-27 98.224.77.116

shuud l barildah erhgui tul uls aimag sumdiin naadamd brilduulahgui l gene biz dee uhsen hatsaniih ni ZOVLOMJ ve. Booronhii shiidver maygiin yum h*****d baih yum

Avatar

Яана 2025-06-27 203.91.116.130

Улсын цолтой бөх нь хэн бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж