Зуны дунд хар морь сарын улаагчин туулай өдөр буюу зургадугаар сарын 27-ны энэ өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн хайрханаа тахиж байна. Тодруулбал, Чингэлтэй хайрханы тайлгын Их овоо, Баянзүрх хайрханы Их овоо, Богдхан хайрхан Зэндмэн овоо, Сонгинохайрхан уулын баруун бэлд тус тус их тахилга болж байна. Энэ жил дөрвөн хайрханаа нэг өдөр зэрэг тахиж буйгаараа онцлог юм. Ийнхүү нийслэлийн иргэдийн баяр "Хүрээ цам- Даншиг наадам" дөрвөн хайрханы тахилгаар эхэлж байна.
Нэргүй 6 цагийн өмнө 157.15.7.102
Энэ их мухар сүсэгт ямар ч хэрэггүй үрж байгаа мөнгөөрөө замынхаа ус зайлуулагчийг хийгээчээ????????? !!! Тахиад, шүтээд, залаад байдгаараа бол бид тасарцан хөгжилтэй байх байлаа!!!! Мөнгө зувчуулах л араг шүү дээ!!!