ОХУ: Номоо бусадтай хуваалцаад 16 жилийн ял авчээ

ОХУ: Номоо бусадтай хуваалцаад 16 жилийн ял авчээ

ОХУ: Номоо бусадтай хуваалцаад 16 жилийн ял авчээ

Номын дэлгүүрээс худалдаж авсан номоо өөр хүнтэй хуваалцсаныхаа төлөө шоронд хоригдсон гэж та сонсч байсан уу? ОХУ-ын гэрэл зурагчин Григорий Скворцов ийм үйлдлийнхээ төлөө 16 жилийн хорих ял аваад байна.

35 настай Скворцовыг 2023 оны арваннэгдүгээр сард Санкт-Петербург хотод баривчилжээ. Түүнийг ямар хэрэгт буруутган баривчилсныг гэр бүлийнхэн нь хэдэн сарын турш олж мэдэж чадаагүй.

Гэтэл Скворцов “Soviet ‘Secret Bunkers’: Urban Special Fortifications of the 1930s-60s” буюу "Зөвлөлтийн нууц хоргодох байрууд: 1930-60-аад оны хотын тусгай бэхлэлт" гэх номын нэмэлт түүхэн материалуудыг америк сэтгүүлчид илгээснийхээ төлөө баривчлагдсан байжээ. Энэ нь Оросын төрөөс урвасан үйлдэл гэж үзсэн тул эцэст нь зургадугаар сарын 26-нд 16 жилийн ял оноосон аж. Тус ном нь 2021 онд хэвлэгдсэн бөгөөд Зөвлөлтийн үеийн, одоо нууцын зэрэглэлээс гарсан хоргодох байрууд, Хүйтэн дайны үеийн нууц архитектуруудын тухай өгүүлдэг.

Энэ номыг Оросын номын дэлгүүрүүдэд чөлөөтэй худалдаалж байсан. Тэр бүү хэл төрийн өмчит "Российская газета" сонинд хүртэл тус номыг сурталчилж байжээ.

Скворцов ярилцлага өгөхдөө "Надад улсын нууцад нэвтрэх санаа байгаагүй" гэсэн байна.

Тус номын нэмэлт түүхэн материал гэх зүйлийг зохиолч нь тусад нь зарж борлуулж байжээ. Скворцов нийт 1000 хуудас сканнердсан баримт худалдаж авсан байна. Мөн интернетэд бэлэн байсан бусад зураг, диаграмын хамт сэтгүүлчид илгээсэн аж.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 81.9.119.48

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.126.91.136

монголд 1986 онд тагнуулын төв газраас буруу номыг андуураад нууцын зэргээс гаргаад нэг номыг түрүүлээд худалдаад аваад хогын савнаас олдлоо гэж шуугиж байсан нь 91 онд чимээгүй болсон

Avatar

үглээ өвгөн 12 цагийн өмнө 66.181.179.179

одоо монгол хэлээр.бичсэн.зүйл уншихад.ойлгоход
хэцүү болжээ.

Avatar

.RU 2025-06-27 202.9.46.124

Манай оросыг үхэн хатан өмөөрч өөдөөс хэрэлдэж багтрагсад өөрсдөө очиж үзээсэй. Гоё дээрэмдүүлж, зодуулж, хүчиндүүлж, алуулж үзээд ирээсэй.

Avatar

Нэргүй 2025-06-27 103.111.68.3

Фашист Орос улс болсон ш дээ

Avatar

Бадарч тахар 2025-06-27 66.181.182.223

Санкт Пётёрбургаас барьсан гэж байна ! Тэгвэл Брагин Шибанов хоёр барьж дэ !

Avatar

Нэргүй 2025-06-27 66.181.182.9

энэ төрөлийн мэдээлэл их хэрэгтэй юм шүү манай залууст тэд чинь дарангуйлалтай коммунист нийгэмд амьдарч үзээгүй учраас хүмүүс тийм нийгэмд яаж зовж зүдэрдэгийг хөндлөнгөөс ч болов харах хэрэгтэй

Avatar

Бадарч тахар 2025-06-27 66.181.182.223

Хамгийн гол нь Путины одоогийн хоргодох байрууд бункёрийн мэдээллийг амёрикийн тагнуулын агёнтад дамжуулсан байна ! ноцтой хэрэг ! Хуучин үёд бол шууд газар дээр нь дагзанд нь сум зоох байсан юм ! Харин ч маш зөөлхөн шийтгэж !!

Avatar

Нэргүй 2025-06-27 202.55.191.130

Одоогийн хоргодох байр гэж хэн чамд хэлэв?

Avatar

Өвгөн 2025-06-27 192.82.65.103

фашист орос

Avatar

Jorj 2025-06-27 202.9.47.44

Гол нь ийм юмыг Google-дэж орчуулсан болоод байгаан өрөвдмөөр юм. Өөр үнэн бодитой мэдээлэл маш их байна. Харамсалтай нь боловсрол мэдлэг чадвар байхгүй. Энэ бол ядуу байгаатай холбоотой.

Avatar

Нэргүй 2025-06-27 122.201.23.83

Орос монголын цагдаа нар яаг хуучин комунист зарчимаар ажилдаг.

Avatar

Нэргүй 2025-06-27 45.84.107.97

Хохинээ, хэдэн зоос горьдон гадныханд пялдагадавал ингэдэг юм, хохино!
Америк Укрт бол иймэрхүү нууц мэдээлэл тараасан далдаакуудыг газар дээр нь шууд буудан хороодог юм!

Avatar

Нэргүй 2025-06-27 202.126.88.134

Орост 1937 он давтагдаж бнаа !!! Манайд ч Хүүк ер нь шир үүлэх л санаатай бгаа байх шүү…..Даан ч Ардчилсан Үндсэн Хуулинд л баригдаад бна доо !!!

Avatar

Нэргүй 2025-06-27 45.84.107.97

90-ээд оноос хойшхи завхралын улмаас 1937 он зөв ч байсан байж магадгүй гэж хүмүүс эргэлздэг болсон шүү!

Avatar

Нэргүй 2025-06-27 66.181.178.226

нохойн гөлөг чинь бага дарвалзаарай хүнийг хэлмэгдүүлэх зөв гэнэ үү

Avatar

Нэргүй 2025-06-27 66.181.178.94

ҮНЭХЭЭР ХЭЛМЭГДСЭН ХҮМҮҮС ОЛОН БАЙГАА, ГЭХДЭЭ ЗАРИМ НЬ Ч ДЭ, ХҮН БИШ НОХОЙ БАЙСАН БОЛОЛТОЙ БАЙДИЙМ, ТЭГЭХЭЭР ТИЙМ АДГУУСНУУДЫГ ЦЭВЭРЛЭХ НЬ ЗӨВ Л БОЛЖ ТААРНА ДА

Avatar

зочин 8 цагийн өмнө 66.181.160.127

Хүн , хэлмэгдэл өөр дээр нь ирээгүй байхад ингэж хуцдаг л юм ..Яг өөр дээр нь ногоон малгайтнууд ирхэд өмдөндөө цачга алдаад л , амь өршөө гээл цусаар уйлдаг байхгүй юу !..

Avatar

Нэргүй 2025-06-27 202.131.248.178

Тус номын нэмэлт түүхэн материал гэх зүйлийг зохиолч нь тусад нь зарж борлуулж байжээ. Скворцов нийт 1000 хуудас сканнердсан баримт худалдаж авсан байна. Мөн интернетэд бэлэн байсан бусад зураг, диаграмын хамт сэтгүүлчид илгээсэн аж.
Үүнд л гол асуудал нь байж дээ

Avatar

Нэргүй 2025-06-27 66.181.161.203

Путлкр Дебиловичийн хоргодож байгаа бункерын зураг байсан байх нь ха ха ха

Avatar

Нэргүй 2025-06-27 203.17.23.177

ОРОСЫГ ШҮТЭГЧ МОЯА ООРКУУД ХУЖААГ ХАРААЖ БАЙГААД ШОРОН ШААЧВАА. АХАХАХАХА. ОРОСЫН ШҮТЭЭН НЬ ХЯТАД БОЛСОН БАЙГАА ШҮҮ. ЁОО ХӨХ ИНЭЭД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж