Өмнөд Солонгосын Хойд Жоолла мужийн Иксан хот дахь нэгэн орон сууцны барилгад агааржуулагч дэлбэрсэн хэрэг Лхагва гаригийн /2025.06.25/ 19:10 цагт гарчээ. Орон сууцны дөрөвдүгээр давхарт дэлбэрэлт болж, ойролцоох байшингийн шилэн тагт, доор байсан машинуудын цонх хагарсан байна. Одоогоор хүн бэртэж гэмтсэн мэдээлэл алга байна.
Гэсэн ч тухайн орон сууцанд амьдарч байсан гадаадын долоон иргэн дэлбэрэлтийн дараа сураггүй алга болжээ. Тэд хууль сахиулах байгууллагынхантай орооцолдохгүйн тулд хэргийн газраас зугтсан байж магадгүй аж. Өмнөд Солонгосын цагдаа нар тэднийг эрэн сурвалжилж байна.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр тэд мод боловсруулах болон барилгын ажилчид байжээ. Тэдний амьдарч байсан дундын орон сууцыг ажлын хэсгийн ахлагч нь өгсөн аж.
Засварын мэргэжилтэн агааржуулагчийн системд шалгалт хийж байх үед уг дэлбэрэлт болжээ. Оршин суугчдын нэг нь энэ үеэр төхөөрөмжийг асаасан нь дэлбэрэлтийн шалтгаан болсон байж магадгүй.
Нэргүй 1 минутын өмнө 81.9.119.46
!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.161.82
ИРАНЫ ЦӨМИЙН ОБЪЕКТИЙГ УСТГАЖ БОЛСОН ЮМ ЧИНЬ ХОЙД СОЛОНГОСЫНХ Ч ГЭСЭН АМАРХАН Ш ДЭЭ. ЭХЛЭЭД ЦӨМИЙН ОБЪЕКТИЙГ НЬ УСТГААД ДАРАА НЬ ЦЭРГИЙН АЖИЛЛАГААГАА ЭХЭЛВЭЛ ЗЭВЭНДЭЭ ИДЭГДСЭН ХОЦРОГДСОН ХОЙД СОЛОНГОСЫН АРМИ ДОРОО СӨНӨНӨ.
🇲🇳 хүн 2 цагийн өмнө 202.9.46.124
монгол харлагчид л биз дээ чааваас, тал тал тийшээ бултаад алга болоод өгсөн.
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.191.226
AYULTAI YM BNA CONDITION