Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор "Авто тээвэрчдийн улсын III зөвлөгөөн" өчигдөр /2025.06.25/ амжилттай болж өндөрлөжээ. Уг зөвлөгөөнд тээврийн салбарт ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа ахмад, залуу үеийн төлөөлөл болсон 800 гаруй тээвэрчин монгол орны өнцөг булан бүрээс ирж оролцсон байна.
"Тэргүүний тээвэрчдийн улсын анхдугаар зөвлөгөөн"-ийг анх 1964 онд зохион байгуулж байсан бол "Улсын II зөвлөгөөн" 1982 онд болж байжээ.
Харин автотээврийн 100 жилийн ойн босгон дээр болж буй "Авто тээвэрчдийн улсын III зөвлөгөөн" нь 43 жилийн дараа болж буйгаараа онцлог юм. Зөвлөгөөний үеэр явагдсан хэлэлцүүлгийн үеэр оролцогчид салбарын хөгжилд шаардлагатай бодлогын шинэчлэл, техникийн дэвшил, сургалт, боловсон хүчний хөгжлийн асуудлыг онцлон дурджээ. Мөн төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагааны шинэ механизмыг нэвтрүүлэх санал, санаачилга дэвшүүлсэн юм.
Түүнчлэн зөвлөгөөнөөр салбарын бодлогын баримт бичгийн хэрэгжилт, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг хамтран тодорхойлж, шийдвэр гаргах түвшний байгууллагуудад хүргүүлэхээр тогтов.
Зөвлөгөөнд оролцсон талууд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, авто тээврийн салбарыг илүү хариуцлагатай, үр ашигтай, иргэдэд хүртээмжтэй болгохын төлөө хүчин чармайлтаа нэгтгэхээ илэрхийлсэн нь энэ арга хэмжээний чухал үр дүн байлаа. “Авто тээвэрчдийн улсын III зөвлөгөөн”-нд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б. Дэлгэрсайхан нийт тээвэрчиддээ хандаж үг хэлсэн юм.

Тэрбээр “Бид өнөөдөр энэ түүхэн босгон дээр нэгэн зууны амжилт, алдаа оноог эргэн харж, ирээдүйн зорилго, зорилтоо шинэ өнгөөр тодорхойлох их үйлсийн өмнө хамтдаа зогсож, бахархалт мөчийг хамтдаа угтаж байна. Тэртээ ХХ зууны эхэн үе буюу 1925 онд “Монгол тээх нэвтрүүлэх газар” нэртэй анхны бие даасан байгууллага 7 автомашинтайгаар байгуулагдаж байсан нь Монгол Улсад автотээврийн салбарын өрхийг татаж, үүдийг нээсэн үйл явдал байлаа. Энэ л салбараас үүдэн агаарын, төмөр замын гээд тээврийн төрлүүдийн эхлэл байсан нь дамжиггүй.
Ахмад тээвэрчид маань морин өртөөг халж, улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэх, эдийн засгийн томоохон бүтээн байгуулах үйлсэд оролцож, соёл боловсролыг түгээн хөгжүүлэхэд томоохон үүргийг гүйцэтгэж чадсныг цохон тэмдэглэх нь зүйтэй.
Улаанбаатар хотод 1982 онд зохион байгуулагдсан Улсын II зөвлөгөөнөөр автотээврийн байгууллагуудын ажлыг үнэлж, автотээврийн үйлчилгээ, тээврийн хэрэгслийн техник ашиглалтыг сайжруулах зорилтыг тавьж, энэхүү зорилт арга хэмжээ нь автотээврийн салбарын түүхэнд томоохон хувь нэмэр оруулснаараа өндөр ач холбогдолтой болж байв.
Үүнээс хойш 43 жилийн дараа “Авто тээвэрчдийн улсын III зөвлөгөөн”-ийг түүхт ой угтан зохион байгуулж байгаагаараа онцлогтой болж байна. Өнөөдөр бид зөвхөн өнгөрсөн 100 жилийн амжилтыг тэмдэглэх биш, харин ирэх 100 жилийн автотээврийн салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, салбарын шинэ зорилтыг хамтдаа хэлэлцэн баталгаажуулах чухал зөвлөгөөнд оролцож байна. Иймд энэхүү зөвлөгөөнөөс гарах зөвлөмж, шийдлүүд нь Монгол Улсын авто тээврийн салбарын ирээдүйн хөтөч болно гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцолсон юм.










Авто тээврийн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулсан түүхэн ховор автомашины үзэсгэлэнг иргэдэд толилуулж, Д.Сүхбаатарын талбайд байршуулсан юм. Үзэсгэлэнд Монгол Улсад өргөн хэрэглэгдэж байсан болон, хөдөө аж ахуй, үйлдвэрийн салбарт өргөн ашиглагдаж байсан автотээврийн түүхийг өгүүлэх ховор автомашинууд багтсан нь иргэдийн сонирхлыг ихээхэн татаж байв.
Нэргүй 1 минутын өмнө 81.9.119.46
!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom