Хятадын Гуйжоу мужид үерийн гамшгийн улмаас дор хаяж зургаан хүн нас бараад байна. Эрх баригчид үерийн аюулаас урьдчилан сэргийлэх хамгийн өндөр түвшний арга хэмжээг идэвхжүүлж, 80 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэв. Хятад улс үерийн аюулаас урьдчилан сэргийлэх дөрвөн шатлалт яаралтай тусламжийн системтэй бөгөөд нэгдүгээр түвшин нь хамгийн ноцтойд тооцогдоно.
Тус мужийн олон нам дор газар үерт автаж, дэд бүтэц ноцтойгоор эвдрэн сүйджээ. Одоогоор усны түвшин анхааруулах хэмжээнээс багассан учир гамшгийн дараах сэргээн босголт эхлээд байна.
Гамшгийн бүсэд ажиллаж буй онцгой байдлын ажилтнуудад нутгийн иргэд халуун хоол хүнсээр үйлчилж байгааг Синьхуа агентлаг мэдээлжээ.
Мөн гамшгийн дараах сэргээн босголт, аврах ажилд 100 сая юань буюу 13.95 сая ам.доллар зарцуулах төлөвлөгөөг Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо танилцуулав. Энэ мөнгийг зам, үерийн хяналтын систем, эмнэлэг, сургууль зэрэг амин чухал дэд бүтэц, нийтийн үйлчилгээг сэргээхэд зарцуулна.
Нэргүй 1 минутын өмнө 81.9.119.46
!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom