Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо болон Хүний эрхийн үндэсний комиссынхны цалинг ирэх онд 46 хувиар нэмэх асуудал УИХ-д орж ирсэн нь шуугиан тарьж байна.
Учир нь, эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд шинээр байгуулагдсан Засгийн газар 2025 оны төсөвт тодотгол хийх хүрээнд төрийн албанд цомхотгол хийж, төсвийн мөнгөөр хурал, зөвлөгөөн зохион байгуулахгүй, мөн гадаад, дотоод томилолт, судалгааны зардал, хэвлэл мэдээллийн зардлыг танах арга хэмжээ хэрэгжүүлэхээ мэдэгдсэн.
Эхний ээлжинд 2025 оны төсвийн зардлыг 2.3 их наяд төгрөгөөр танах арга хэмжээ авахаар болсон.
Гэтэл ирэх онд Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо болон Хүний эрхийн үндэсний комиссын шүүгч болон ажилтан, албан хаагчдын цалинг 46 хувиар нэмэхээр оруулж ирсэн нь төр өөрөөсөө эхлэн бүсээ чангалах зорилго тавьсан Засгийн газрын концепцтой хэрхэн уялдах вэ гэдэг асуудал хөндөгдөж байгаа юм.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор эл асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хөндлөө. Тэрбээр “Монгол Улсын эдийн засаг маш хүнд байгаа. Б.Энхбаяр гишүүн манлайлаад шүүгч нарын цалинг нэмэх санал гаргаад энэ жил нэмсэн. Гэтэл ирэх жил Улсын дээд шүүхийн шүүгч нар болон ажилчдын цалинг дунджаар 46 хувиар нэмэхээр оруулаад ирж байна. Тэтгэврийг индексжүүлэх тухай хуулиар бол сард 550 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ахмадын тэтгэврийг инфляцитай уялдуулж нэмэхэд 10 хувиар л нэмнэ. Төрийн албан хаагчдын цалинг мөн 10 хувиар нэмэх байх.
Шүүгчийн сарын цалин 5 орчим сая төгрөг юм байна, энэ 46 хувийн нэмэгдлээр 7.5 сая төгрөг болж нэмэгдэх нь. 600 орчим мянган төгрөгийн тэтгэвэр 10 хувиар нэмэгддэг, гэтэл шүүхийнхний цалин 2-3 сая төгрөгөөр нэмэхээр бусад нь яах болж байна вэ.
Бусад төрийн байгууллагынхны цалинг яах юм. Энэ асуудал чинь ирэх намар төсөв хэлэлцэх үед хүнд байдал бий болгоно. Дээд шүүх болон Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийнхний цалинг 40 гаруй хувиар нэмэхээр оруулаад ирсэн асуудлыг энэ долоо хоногтоо хойшлуулж, нийгэм эдийн засагтайгаа холбож, зөв болгож оруулж ирэх саналыг гаргаж байна.
Засгийн газар төрийн албанаас 14 мянган төрийн албан хаагчийг чөлөөлнө гэж оруулж ирсэн байтал шүүхийн хаьяа байгууллага нь ажилтан нэмнэ гэж оруулж ирж байна. Засгийн газар төрийн албыг цомхотгоно гэж оруулж ирж байхад шүүх байгууллага нь орон тоогоо нэмнэ гэж оруулж ирж байгаа энэ асуудлыг маш сайн судлах шаардлага байна” гэсэн юм.
Иймээс эл асуудлыг ажлын хэсгийн гишүүд судлах үүрэг хүлээгээд байна.
Мөн шүүх байгууллагууд шинээр барилга барихад шаардагдах төсвийг оруулж ирсэн нь маргаан дагуулж буй юм. Байшин нь томорч, орон тоо нь нэмэгдэн, цалинг нь өсгөөд байгаа ч шударга ёс сахиулах ажилд нь ахиц гардаггүй, улс төрийн захиалгаар ажилладаг. Тиймээс эдийн засгийн нөхцөл байдлаа бодсон ч шинэ барилга байшин барихад төсөв зарцуулах бус эхлүүлснээ дуусгах чиглэлд хөрөнгө оруулалтыг тавих нь татвар төлөгчдийн нурууг амраана гэж үзэж байна.
Г.ХОРОЛ
Нэргүй 2025-06-26 122.201.31.177
шүүхээ худалдаж авч байна
Иргэн 2025-06-26 202.55.188.100
500 600 хүний л цалин шдээ. хэдэн мянган хүний биш. энэ өөрөө нийгэмд шударга ёс тогтоох ач холбогдолтой
hunii erh gej bhgui niitiin erh gj bii 2025-06-26 103.168.34.163
shuuhiin tsaling nemj bolnoo..hunii erh ntr gesen balai yumnuudiin tsaling hasah estoi.huuliinhnii ajliig hiilgehgui hunii erh yridag malnuud hereggui shuu.tatan buulga
Irgen 2025-06-26 103.140.11.123
mgliin shuugch nariin tsalin hangaltai shde tamine heje bhda unen shuuj bsn tomchudiun hereg odo hurtel shiidehgui ywad bga bj de tamine tsalingiin harin hasah heregtei bna tamine
Хэлмэгдэгч 2025-06-26 103.229.122.193
арайчдээ.яахаараа өндөр цалинтай хүмүүсийн цалин өчнөөн өөр нь нэмчихээд хөдөлмөрийн хөлснөөс доогуур тэтгэвэр тэтгэмж цалин авдаг хүмүүсийнхээ цалинг нэмдэггүй юм бэ. шүүгчид өндөр цалин авлаа гээд ажлаа шударгаар хийж байгаа нь цөөхөн шүү. ихэнх нь авилга хээл хахууль өгсөн талд л үйлчилдэг нь нууц биш шүү. .өөрийн биеэр амссан хохирогч байна шүү. танил талтай мөнгөтэй баячуудад үйлчилдэг шүүгчдийг шударгаар зайлуул ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй шүү
Нэргүй 2025-06-26 202.126.91.216
ШҮҮГЧИДИЙН ЦАЛИНГ ЯАГААД БАЙН БАЙН НЭМДЭГ ЮМ БОЛ
Нэргүй 2025-06-26 66.181.191.116
Монгол шүүх баячуудын карманд бөйдаг биз дээ? Баян эрх мэдэлтэй хүн ял авдаггүй, авсан ч шоронд суудагггүй улс орныг устгаж байгаа ганц тогтолцоо, шудрага шүүгчид хавчигдаад гардаг гээд ярьж байсан. Ийм шүүхтэй байснаас байхгүй байсан нь дээр дээ!.
Нэргүй 2025-06-26 192.82.65.88
Улсын бүртгэлийн газар компаниудад давхцуулан нэр олгож, Захиргааны хэргийн шүүгчид нь төрийн байгууллагын илт буруу байхад хамгаалаад сууж байна. Буруу гээд гаргачихаар ар араасаа олон нэр давхацсан компаниуд шүүхдэнэ гээд ийм хөгийн шийдвэр гаргаж байна. Монголын ШҮҮХ бол шударга байдал алдагдсан газар.
Нэргүй 2025-06-26 103.229.120.143
SAWN80955877
зочин 2025-06-26 103.57.94.75
Пүрэвдорж гишүүн зөв дугарч байна. Улс орныхоо эдийн засгийг яаж өөд нь татах вэ?, эхлээд эрүүл мэнд, боловсролоо хэрхэн өндийлгөх вэ гэдэгт толгойгоо гашилгах ёстой биш үү? Ингэж байж ард түмэн чинь хүн шиг амьдрах биш үү? Тэгвэл цалингаа нэмүүлье гээд байгаа энэ олон шүүгч, шүүхийн ажилтнууд, тэр хүний эрхийг хамгаалагч гээд байгаа нөхдүүдийн хэрэг байхгүй болох юм биш үү.
Зочин 2025-06-26 66.181.160.26
Төрд итгэх итгэл алдагдсан нь шүүх, прокурортой холбоотой шүү. Авилга, хахуультай холбоотой, улсад их хэмжээний хохирол учруулсан гэмт этгээдүүдийг хайцаалан хамгаалдаг, гар хөл нь болсон, ямарч нэр хүндгүй шүүгч, прокурор манайд л байдаг байх. Ийм байж цалингаа нэмүүлнэ гэдэг нь гутамшиг,. Манайд хэзээ жинхэн ёсоороо хууль хэрэгжидэг болноо.
Нэргүй 2025-06-26 66.181.181.158
Монголд шүүх гэж байдаг юмуу
Иргэн 2025-06-26 66.181.181.184
Шүүгчид цалин нэмсэн, нэмээгүй хахууль авч баяждагаараа тэргүүлэх зэргийнхний 1 хэсэг нь. Гааль, шүүх, татвар, газрын алба гэх мэт хахуулийн эздийг ингэтлээ өөгшүүлэхээ болиод, эмч, багш нарынхаа цалинг доод тал нь 3 сач болгомоор байна. Тэд чинь л ёстой цаг наргүй ажилладаг мөртлөө 1.4 сая төгрөг аваад ажлаа хийгээд явж байдаг хүмүүс шүү.
Нэргүй 2025-06-26 81.9.119.46
!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Бусад нь 2025-06-26 202.9.46.124
Бусад төрийн захиргааны албаныхан Со явж ажил хөдөлмөр хийж үзнэ байгаа, насаараа юу ч бүтээхгүй, татвар төлөгчдийн татварын хөрөнгөөр тамсаглаж байх эрин үе, тэнгэрийн цаг нь дуухаа!!!
Зочин 2025-06-26 66.181.188.73
цалингийн доод хэмжээг 2сая болгох хэрэгтэй шүү.
шүүгч, багш, эмч нар цалингийн доод хэмжээнээс харьцуулсан коеф-оор бодсон жишиг хаана байнаа??? 2025-06-26 103.57.94.203
Цалингийн бодлого байх ёстой шүү. Бусад орны шүүгч, багш, эмч нар цалингийн доод хэмжээнээс харьцуулсан коеф-оор бодсон жишиг хаана байнаа??? Тэгэхээс биш энэ тэр гэж цохож зөвхөн дуулианаар хандаж болохгүй.
ямар ч бодлого алга. прокуророосоо бага цалинтай шүүгчтэй орон манайхаас өөр байхгүй ээээ. Тогтолцоогоо хар
Нэргүй 2025-06-26 66.181.161.202
новшнууд авлигач шүүгч нар
Зочин 2025-06-26 202.126.89.252
Эдийн засгийн энэ их хүндрэлтэй үед ахмад хөгшчүүл яаж амьдрах вэ ганц эх үүсвэрийг нь хаагаад хаячихмаар яах болж бөйнаа. Зүгээр л 24-36 сараар л олгочих харин хүү бага байх хэрэгтэй байнаа
ИРГЭН 2025-06-26 103.57.92.67
Цалин нэмэхгүй бол хахууль авна гэж байгаа нь арай л локикгү бнаа!!! ккк Яааж амнаас нь гарч чадаж бн аа!!! Цалин нэмэхгүй бол өвчтөн үзэхгүй гэж байгаатай адилхан сонсдож бн!!! Монгол улсын шүүх, Прокурорыхон, цагдаа бүгд нийгэмийн түүчээ байсан цаг байсан юм шүү дээ дандаач муу нэр луу данстай байгаагүй юм шүү!!! Цөвүүн цагт зэвүүн болсон болохоос!!!
Иргэн 2025-06-26 103.212.163.243
УИХ Засгийн газар нь өөрсдөө шудрага биш байна!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Zochin 2025-06-26 66.181.191.74
shuuhchid yahaaraa bnga tsalingaa nemuulj bdag um shudraga shuuj chaddagui bj 1 ih zantai humuus
Нэргүй 2025-06-26 103.57.92.30
зөв. пүүжээг дэмжинэ шүү
сонгогч 2025-06-26 202.9.47.23
Шүүхийнхэн ичихид яана……Ажлаа хийх чадваргүй, хүсэлгүй, авилгад идэгдэж ялзарсан шүүгчдийн цалинг нэмэх буй харин хасч багш нарынхтай адил болгох хэрэгтэй. Шүүгчид бусдаас илүү эрх эдлэх ёсгүй….Тахалтай тарвага өөрийгөө хамгаалуулахын тулд шүүгчдийн цалинг сугалж нэмсэн шүү. ,,,одоо үнийг засах ёстой….
Багш 2025-06-26 59.153.114.142
за болиорой тэгвэл тэмцэнэ
,үнэнч шударга хаа бна
Няадаваа 2025-06-26 202.126.91.228
ийм их өндөр цалин авчихаад шударга үнэнийг уландаа гишгэж ичих ч үгүй мөнгөтэй танилтай хүмүүст үйлчилдэг шүүгч нар маш олон байнаа
Зочин 2025-06-26 103.168.34.187
Ямар ч их цалин өгсөн шуналтны ховдог сэтгэлийг дүүргэхгүй
Нэргүй 2025-06-26 59.153.115.76
ANUSDI BOOB GOE XXNO SEKSEER XUSNEER VANXANDI80955877
Нэргүй 2025-06-26 202.126.90.139
Шударга ёсыг уландаа гишгэж, Монголын шүүхийг муухай харагдуулж буй шүүгч нарын цалинг хасах хэрэгтэй
Нэргүй 2025-06-26 59.153.114.163
Авилгач шүүгч нарыг үндсээр нь соль. Улс орон хөгжихгүй байгаа нь шүүгч болон хуулийн бүх байгууллагатай холбоотой.
J.Erka 2025-06-26 66.181.160.66
Шүүх бол Үндсэн хуулийг хэрэгжүүлэгч байгууллага. Хэрэг, маргааны бодит байдлыг нотлох баримт, нотолгоог үндэслэж хуульд нийцүүлэн шударгаар шийдвэрлэх нь шүүгчдын үүрэг бөгөөд энэ үүргээ нэр төртэй авлигад өртөлгүй биелүүлэхын нэг баталгаа бол "цалин" юм шүү дээ. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо болон Хүний эрхийн үндэсний комиссын ажилтан, албан хаагч нар түр азная л даа. Харин шүүгчийн цалинг нэмэх нь зөв гэж үзэж байна. Одоо шүүх байнууллагын ажлын ачаалал ямар байгааг мэдэхгүй
Нэргүй 2025-06-26 103.168.34.216
Пүрэвдорж сайн байна
Нэргүй 2025-06-26 103.168.34.216
Цалингаа голсон шүүгчид халагдах. Хахуулиар баяжсан хүмүүс түүнээ идээд ч өлсөхгүй. Ард түмэн хүүхдүүд өлсөж байна
Нэргүй 2025-06-26 66.181.176.20
Хүний зовлонгоор жаргал хийдэг,мөнгөний шүүгчийн цалинг нэмэх биш хасах хэрэгтэй. Ямарч асуудал шийдэж чадахгүй,ар өврийн асуудлыг бол дор нь шийддэг мөнгөний шүүгчээс салах цаг нь болсон.
Нэргүй 2025-06-26 66.181.160.111
Шүүгч нарын цалин төрийн захиргааны албан хаагчдаас илүү байдаг жишиг бий. Гэвч манай нөхцөлд шүүгч нар нь төрийн бусад албан хаагчдаас мэдэгдэхүйц ялгарахаар тийм илүү шударга, илүү хүнд нөхцөлд ажиллаад байгаа юм огтхон ч байхгүй!! Зүгээр гадаадад шүүгч нь илүү цалин авдаг гэх сургаар л дууриаж байгаа нь энэ!! Тийм учир шүүгчийн цалин одоо байгаа нь хангалттай!!!
Zochin 2025-06-26 66.181.181.113
Ard irgesin toloo shudarga vnen zobiig togtooj ogdog bol bolj bn daanch manai shvvgchid mongotoi erh medeltei hvnd dendvv dolignuur ajildag bhoor esergvvtsej bn
Zichin 2025-06-26 66.181.181.113
Ard irgedin toloo shudarga ajildag bol yahab gehsen daanch ban mongotoi hvnd vilchildeg bhoor esergvvtsej bn
Нэргүй 2025-06-26 203.91.115.50
МӨНГӨНИЙ ШҮҮГЧИДИЙГ ТОЛГОЙГ НЬ ТАЛААД ОВОО БОСГОХ ЮМСАН !!!!!!