Хятадын эрдэмтэд тооцоолол хийхдээ цахилгааны оронд гэрэл ашиглаж ажилладаг компьютерийн чипийг бүтээжээ. Энэ нь гайхалтай хурдан бөгөөд үр дүнтэй гэдгийг туршилтаар батлагдсан байна.Шанхайн оптик, нарийн механикийн хүрээлэнгийн үйлдвэрлэсэн энэхүү шинэ чип нь секундэд 50 тэрбум эргэлтийн гэрэл ашиглан мөн адил хугацаанд 2.560 их наяд үйлдэл хийх чадвартай. Улмаар "NVIDIA" шиг дэлхийн хамгийн хүчирхэг чипүүдтэй эн тэнцэх болжээ.
Уламжлалт чип нь цахилгаан эрчим хүч ашиглан мэдээллийг боловсруулдаг. Гэхдээ Хятадын бүтээсэн шинэ чип нь гэрлийн долгион, тэр дундаа 100 гаруй өөр гэрлийн долгионы уртыг нэг дор ашигладаг. Жишээлбэл, 100 өөр гэрлийн цацраг дээр нэгэн зэрэг 100 мессеж ирж, илгээж байгаатай адилхан юм. Улмаар шинэ чип нь асар их хэмжээний өгөгдлийг нэгэн зэрэг боловсруулж чадна.
Эрдэмтдийн нэг Хан Шилин хэлэхдээ "Энэ нь нэг эгнээтэй замыг 100 эгнээтэй супер хурдны зам болгохтой адил юм" гэж тайлбарлав.
Тухайн гэрлийн эрчим хүчээр ажилдаг чипийг ашигласнаар илүү хурдтай, их өгөгдлийг нэгэн зэрэг боловсруулах давуу талтай. Мөн эрчим хүчний хэрэглээ, дулаан бага ялгаруулдаг нь байгальд ээлтэй бөгөөд хиймэл оюун ухаан, робот, дрон зохицуулалт, ухаалаг мэдээллийн төв зэрэг ирээдүйн технологиудад ашиглах боломжтой юм байна. Энэхүү чипийн бүрэн судалгаа "eLight" сэтгүүлд "100 долгионы урттай мультиплекс хийх чадвартай параллель оптик тооцоолол"* гарчигтайгаар нийтэлжээ.
Нэргүй 3 цагийн өмнө 192.42.116.191
Хуж үлдэгдэл балай авгай Исүү гуай тэр хуж руугаа тэр чигтээ зайлаачээ!